Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч З.Алтансолонго

Шүүгдэгч Б.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар  зүйлийн 2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  ******* овогт *******ийн *******ад   холбогдох эрүүгийн 2136001520192 дугаартай, 178/2021/0131/Э/ индекстэй хэргийг 2021 оны ******* сарын 01-ний өдөр   хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 02-ны  өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, ******* настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-14Б тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь  Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-14Б тоотод байрлах өөрийн гэртээ 2021 оны 09 дүгээр сарын *******-12-нд шилжих шөнө согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.тай таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар  зүйлийн 2-д заасан  гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн...Т.ийн биед  толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хэсэг, баруун гарын шуу, баруун гуяны ард, урд дотор хэсгүүд болон зүүн гуяны гадна хэсэгт тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.Т.ийн биед учирсан дээрхи гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 13-14-р хуудас/

Хохирогч овогт ын ийн / .*******.-нд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, 14-р цэцэрлэгийн туслах багш ажилтай, ПЮ89******* регистрийн дугаартай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай нөхөр Б.******* нь миний үснээс зулгааж, хөл гар луу олон удаа өшиглөсөн.Архи уусан үедээ намайг зоддог. Тухайн үед бид хоёрын хажууд хүн байгаагүй. Бид хоёр 20 онд гэр бүл болсон .... гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би архи ууснаас болж эхнэр Т.тай хэрүүл маргаан хийж намайг хэл амаар доромжлоод байхаар нь цохисон. Би Т.ийн 2 гараас нь барьж байгаад гуя хэсэгт нь өшиглөсөн,мөн гарыг нь барьж байгаад толгойд нь нэг удаа цохисон.Тухайн үед бид хоёроос өөр хүн дэргэд байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн -*******-р хуудас/ зэрэг баримт болно.

Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ бага” гэх үнэлгээ / хэргийн 8-9-р  хуудас/  зэрэг болно

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь  архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр*******-14Б тоотод байрлах өөрийн гэртээ 2021 оны 09 сарын *******-12-нд шилжих шөнө  эхнэр Т.тай маргалдаж, түүний үснээс зулгааж, толгой хэсэгт өшиглөж биед нь  толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хэсэг, баруун гарын шуу, баруун гуяны ард, урд дотор хэсгүүд болон зүүн гуяны гадна хэсэгт тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл үүсгэсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.ийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь  хохирогч Т.ийн  мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 546  дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.*******ын  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч Б.*******, хохирогч Т. нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  болох нь ******* овогт *******ийн *******, овогт ын нарын 20 оны ******* сарын 01-ны өдөр гэр бүл болсон гэрлэлтийн 0071282 дугаартай  гэрчилгээний хуулбар, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь  эхнэр Т.ийн үснээс зулгааж, гараараа цохиж, хөл толгой руу нь өшиглөхөд  гэмтэл  учрах боломжтой гэдгийг мэдсээр байж түүнийг цохиж, өшиглөж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зориуд  учруулсан нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. 

 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ...  гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан  үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч Б.*******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Т.ийг,  зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2-д заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******ын   үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

            Шүүгдэгч Б.******* нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ  маргалдаж, зүй бус харилцаа үүсгэсэн нь  гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т. нь...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Б.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 53 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар  гэрч Н.*******ийн өгсөн...  Б.******* нь айлын 4 дэх хүүхэд, багаасаа ээж аавынхаа хамт мал малласан. ******* сумын сургуульд сурч суурь боловсролтой болсон. Тогтуун томоотой хүүхэд байгаа юм.Өмнө нь эхнэрээ зодсон гэж баривчлагдаж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Энхжаргалын өгсөн... Б.******* архи уухаараа эхнэр Т.ийг цохиж, зоддог, юунаас болж хэрүүл маргаан хийгээд байдгийг би мэдэхгүй.Хааяа архи уудаг уухаараа түргэн зантай... гэх мэдүүлэг , Б.*******ын  иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа,баривчлагдсан хүний хувийн хэрэг, Цагдаагийн газрын Асап сангийн мэдээлэл зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.тай маргалддаг, биед нь халдаж зодож цохидог болох нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 –д зааснаар  “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх зөрчил үйлдэж 10 хоногийн хугацаагаар баривчлагдаж байсан талаар Баривчлагдсан хүний хувийн хэрэг, гэрч Н.*******, Б.Энхжаргал нарын мэдүүлэг, цагдаагийн газрын асап сангийн мэдээлэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******  нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч Б.*******ад  таван  зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний  таван  зуун  мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  500000 төгрөгний торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг  тус тус дурдаж, дүгнэлт  гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн тайлбартаа: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон  таван  зуун  нэгжтэй  тэнцэх хэмжээний  таван  зуун  мянган төгрөгөөр торгох ялыг  гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр зөвшөөрч байна гэх дүгнэлт гаргав. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.*******  нь  хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан, шүүхээс шүүгдэгч Б.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг  таван зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун  мянган  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 500000 төгрөгний торгох ялыг  03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Б.*******ад  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

  Эрүүгийн 2136001520192 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй,  энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг   тус тус дурдаж,  шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун    мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******ад  оногдуулсан  500000 /таван зуун мянга/ төгрөгний  торгох ялыг 03/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2136001520192 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй,  энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус  тус  дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******ад тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 500000/таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******ад    хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС