Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/258

 

    

                                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Хохирогч Р.Бямбажав, Насанд хүрээгүй хохирогч ***************,

Насанд хүрээгүй хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч ***************,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч ***************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************холбогдох эрүүгийн 2138000000279 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***************нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 82-36 ХӨА улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг мөргөж, зам тээврийн осол үйлдсэний улмаас ***************эрүүл мэндэд хүнд, ***************биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***************нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 82-36 ХӨА улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг мөргөж, зам тээврийн осол үйлдсэний улмаас ***************эрүүл мэндэд хүнд, ***************биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000279 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би хохирогч Бямбажавт одоогоор 500,000 төгрөгийг эмчилгээний зардалд нь өгсөн байгаа. Мөн би ***************д ойр зуурын зардалд нь 300,000 төгрөг өгсөн. Осол болох үед би тээврийн хэрэгслээ жолоодож байсан. Би зогсоод дөнгөж хөдөлж байсан болохоор хурдтай явж байгаагүйБи өөрийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-15-р хуудас),

Зам тээврийн осолд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 16-17-р хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 18-19-р хуудас),

Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 22-25-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл (хх-ийн 26-31-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 32-35-р хуудас),

Насанд хүрээгүй хохирогч ***************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн үед 13-р хороонд байдаг гэрээсээ зах дээр ээжид банкны карт аваачиж өгөхөөр 13-р хорооны Далангийн цаана такси барих гээд зогсож байхад гудамнаас 1000-ын мотоцикль гарч ирэхээр нь би гараараа даллаж дуудахад хүрч ирээд би мотоциклийн араар суугаад зах орно гэж хэлээд хөдөлсөн. Тэгээд зах руу явж байх замд 12-р хорооны засмал зам өгсөж явахад замын баруун талаас цагаан өнгийн машин гудамжнаас гарч ирээд мотоцикльтой ах бид хоёрыг мөргөсөн. Тэгсэн мотоцикль зүүн тийшээ хазайсан тэгээд түс, тас гээд явсан. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд эмч нар ирцэн намайг үзээд бие чинь яаж байна хаагуур өвдөж байна гэж байсан. Тэгээд эмч нар эмнэлгийн ор гаргаж ирээд намайг хэвтүүлээд эмнэлэг рүү авч явсан...Эмчилгээний зардал 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаагаас шүүгдэгч 615,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан...Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Хохирогч ***************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Мөрөн сумын 13-р багаас нэг зорчигч мотоциклийнхоо араар суулгаад зах орохоор явж байгаад 12-р багийн гэрлэн дохиотой уулзвар өнгөрөөд цэлгэр замаар явж байтал гэнэт замын баруун талаас нэг цагаан өнгийн машин гарч ирээд түс, тас гээд явсан. Тэгсэн замын хажуу талд мотоцикльтойгоо унасан байсан. Миний араар сууж явсан охин орилоод байсан. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирээд охин бид хоёрыг эмнэлэг рүү аваад явсан...Надад гомдол санал байхгүй. ***************гэдэг хүн намайг Улаанбаатар хот руу эмчилгээнд явуулаад үзүүлж харуулаад өгвөл зүгээр байна...Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... ” гэх мэдүүлэг,

Хохирогч Насанд хүрээгүй хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч ***************шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Манай охин 3 сар тутам Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай гэсэн. 2021 оны 10 дугаар сард эмчилгээнд явах ёстой байсан боловч санхүүгийн боломжгүй байдлаас болоод явж чадаагүй. Шөнө унтаж чадахгүй босоод суучихдаг. 150,000 төгрөгийн гэмтлийн өвчин намдаах эм байнга уудаг...нэхэмжилж байгаа мөнгийг шүүгдэгчээс гаргуулан авч охиноо эмчилгээнд авч явна. Цаашид бүсэлхийнээс доош мэдээгүй болох магадлалтай гэсэн... ” гэх мэдүүлэг,

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...***************машин өнгөрөөж байна гэсэн. Тэгээд удалгүй машин урагшаагаа хальт хөдлөх үед урдуур мотоцикльтой хоёр хүн орж ирээд машин, мотоцикль хоёр шүргэлцээд нөгөө мотоцикльтой хоёр хүн хэсэг чигээрээ явж байгаад цаашаа замын хажуу тал руу унасан. Тэгсэн ***************машинаа засмал зам нэвт гаргаж тавиад номер хамаад явчихлаа гээд машинаасаа буусан... ” гэх мэдүүлэг (хх-ийн 57-58-р хуудас),

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хоёр жолоочоос драгер 75-10 багажаар шалгахад хоёр жолоочийн согтуурлын зэрэг 0.00 хувьтай гарсан. Хэргийн газрын үзлэгт зохицуулагчийн зүгээс хийх ажиллагаа буюу зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хоёр жолоочийн лавлагаа, мэдээлэл, согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэлийг үйлдэж тоёота Королла маркийн 82-36 ХӨА улсын дугаартай тээврийн хэргэсэл, мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслүүдийг түр саатуулж ажилласан... ” гэх мэдүүлэг (хх-ийн 63-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Б.Бямбалхамын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн магадалгаа “...Королла маркын 82-36 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***************нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” “10.2. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө.” “10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.”, “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн...” гэх мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 64-66-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Б.Цолмонгийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 326 дугаартай:

      1. ***************биед дэлүүний няцрал, хэвлийн хөндий дэх цус, зүүн баруун шанаа, зүүн хацар, дээд уруул, зүүн гуя, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, хэвлийд мэс заслын шарх, дэлүү авагдсан бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэн гэмтэл байх боломжтой.

      3. ***************биед үүссэн хэвлийн хөндийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлийн зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

      5. Дэлүүний гэмтлийн улмаас дэлүү авагдсан нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр буюу 30%-аар тогтонги алдагдана гэх дүгнэлт (хх-ийн 72-73-р хуудас),

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 370 дугаартай:

       1. ***************биед нэмэлт шинжилгээнд хүзүүний С4-С6 нугаламын жийргэвчинд цүлхийлт бүхий гэмтэл тогтоогдлоо.

        2. 2021 оны 07 дугаар сарын 31-нд үүсэн байх боломжтой.

        3. ***************биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

         4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 83-р хуудас),

       Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 90-91-р хуудас),

       Хохирол нөхөн төлсөн тухай Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд (хх-ийн 104-105-р хуудас),

       Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 315,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************т шилжүүлсэн тухай шилжүүлгийн баримтын хуулбар,

       Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Малын А дансны тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 100, 103, 114-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000279 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***************нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 82-36 ХӨА улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг мөргөж, зам тээврийн осол үйлдсэний улмаас ***************эрүүл мэндэд хүнд, ***************биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч ***************, хохирогч ***************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч Насанд хүрээгүй хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч ***************шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч ***************(хх-ийн 57-58-р хуудас), гэрч ***************(хх-ийн 63-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-15-р хуудас),

Зам тээврийн осолд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 16-17-р хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 18-19-р хуудас),

Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 22-25-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл (хх-ийн 26-31-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 32-35-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Б.Бямбалхамын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн магадалгаа (хх-ийн 64-66-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Б.Цолмонгийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 326 дугаартай  дүгнэлт (хх-ийн 72-73-р хуудас),

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 370 дугаартай дүгнэлт (хх-ийн 83-р хуудас),

      Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 90-91-р хуудас),

Хохирол нөхөн төлсөн тухай Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд (хх-ийн 104-105-р хуудас),

      Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 315,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************т шилжүүлсэн тухай шилжүүлгийн баримтын хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч ***************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ***************нь хохирогч ***************эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч ***************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан бөгөөд хохирогч ***************эмчилгээний зардал 500,000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч ***************нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх тул шүүгдэгч ***************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин насанд хүрээгүй хохирогч ***************, насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************** нар нь шүүгдэгчээс 5,000,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.

Эмчилгээний зардал: Хөх туг эмийн сангийн 4,500 төгрөгийн Е баримт,  Нил фарм маркетын 5,300, 2,200 төгрөгийн Е баримт, Хөвсгөл эмийн сангийн 5,395, 52,500, 8,118 төгрөгийн Е баримт, Мөнгөн гүүр эмнэлгийн 35,000 төгрөгийн Е баримт, Дэдэн төвийн 1,500 төгрөгийн Е баримт, Med trauma эмнэлгийн 130,000 төгрөгийн үзлэгийн хуудас Е баримт нийт 244,513 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.                                                                       

Замын болон бусад зардалд: Хот хоорондын зорчигч тээврийн 52,800, 52,800 төгрөгийн Е баримтууд, Сод монгол группын 87,000 төгрөгийн Е баримт нийт 192,600 төгрөгийн зардал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Эмчилгээний болон замын бусад зардалд бүгд 437,113 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч ***************нь насанд хүрээгүй хохирогч ***************, түүний хууль ёсны төлөөлөгч *************** нарт 615,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч ***************, түүний хууль ёсны төлөөлөгч *************** нар нь эмчилгээний болон замын бусад зардал 4,385,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ***************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 100-р хуудас)-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч ***************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, 60 настай зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000279 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ***************№1234155 дугаартай В, М ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тээврийн хэрэгслийн 82-36 ХӨА улсын дугаар нэг ширхгийг шүүгдэгч ***************буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000279 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 82-36 ХӨА улсын дугаартай Тоёото Королла, Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч ***************, ***************нарт буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ***************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ***************оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ***************хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2138000000279 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ***************№1234155 дугаартай В, М ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тээврийн хэрэгслийн 82-36 ХӨА улсын дугаар нэг ширхгийг шүүгдэгч ***************буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

 6. Эрүүгийн 2138000000279 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 82-36 ХӨА улсын дугаартай Тоёото Королла, Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч ***************, ***************нарт буцаан олгосугай.

 7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ***************нь цаашид гарах эмчилгээний зардлаа, насанд хүрээгүй хохирогч ***************, түүний хууль ёсны төлөөлөгч *************** нар нь эмчилгээний зардал 4,385,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ***************тус тус иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР