| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0159/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/170 |
| Огноо | 2021-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.Бөд холбогдох эрүүгийн 2107001330243 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, “....................” ХХК-ийн захирал, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............................................................................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Б.Б /РД: ..................../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ............................................................................................ын урд замд автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Ттай ажлын асуудлаас болж маргалдан түүний нүүр лүү гараараа цохиж үүдэн шүдний гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Юм гэдэг хоёр талтай. Зөвхөн маргалдаад би шууд цохисон биш. Машин бариад явж байхад хажуугаас 4-5 удаа нүүр лүү цохиход нь би болиулах гэж оролдоод цохисон. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байгаа. Олон хүнд ажил удаад, өөрөө ч ажлаа алдаад, багш хүний хувьд хүүхдүүддээ хичээл заахгүй орхиод ирсэн байгаа зэрэгтээ харамсаж байна. Бид хоёр аль болох эвлэрэхийг хичээж байгаа хараахан хуучин шигээ болж амжаагүй л байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нөхрийнхөө хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг /нэрийг нь мэдэхгүй байна/ нэг амралтын газар очиж өдрийн цай уусан. Тэнд 13 билүү 14 цагийн үед очсон шиг санагдаж байна. Тэгээд манай нөхөр Б.Б бид хоёр тухайн амралтын газрын хоолны зааланд хоол идэх гээд сууж байхдаа ажлын талаар ярилцаж байгаад хоорондоо ам муруйж маргалдсан юм. Ингээд нөхөр бид хоёр Улаанбаатар хот руу буцахаар болоод машиндаа суугаад явсан замдаа .................................................................... гэдэг зоогийн газрын урд зам дээр явж байхдаа нөхөр бид хоёр үргэлжлүүлж хоорондоо маргалдсан. Маргааны үеэр манай нөхөр намайг янхан гичий зэргээр хэлж доромжлоод байхаар нь түүний хацар луу 1 удаа алгадсан. Тэгсэн чинь манай нөхөр шууд уурлаад зүүн гараараа миний нүүрлүү буюу үүдэн шүд рүү 1 удаа цохисон. Тэгэхэд миний дээд үүдэн 2 шүд хөдөлчихсөн амнаас маш их цус гарсан. Тэгэхээр нь би шууд өөрийнхөө хүү Б.С рүү залгаж “аав чинь намайг цохичихлоо, ээжийнх нь амнаас цус гараад шүд уначихсан юм шиг байна” гэж хэлсэн юм. Тэгсэн чинь манай хүү цагдаа дуудсан байнсан. Өөр ямар нэгэн зүйл ерөөсөө болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 08 дугаар хуудас/,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод явж байхад над руу манай ээж Г.Т залгаж “аавтай чинь хэрэлдчихлээ, хамт байж чадахгүй юм, чи наашаа хүрээд ир” гэж дуудсан. Тэгэхээр нь Налайх явах унаа хайж байтал удалгүй манай ээж над руу дахиад залгаж “аав чинь миний үүдэн шүдийг цохичихлоо” гээд утасны цаанаас уйлаад яриад байсан. ...Намайг очиход ээжийн дээд үүдэн 2 шүд нь хөдөлчихсөн амнаас нь цус гарчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр Г.Тгийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид нэг амралтын газар очиж амарч байх үед амралтын газрын хоолны зааланд эхнэртэйгээ ажлын асуудлаас болж маргалдсан. Тэгээд Улаанбаатар хот руу буцаж байхдаа ............................................................................................ын урд замд машин дотор байхад манай эхнэр Г.Т дахиад надтай хэрүүл хийж эхлээд хоёр гараараа миний нүүр лүү 4-5 удаа цохиод авсан. Тэгээд би түүний намайг цохиод байгаа үйлдлийг болиулах гээд зүүн гараараа түүний нүүр лүү 1 удаа саваад цохичихсон юм. Тэгсэн манай эхнэр Г.Тгийн үүдэн хоёр шүд нь дотогшоо орчихсон амнаас нь цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 478 дугаартай:
“1. Г.Тгийн биед зүүн дээд 1, 2-р шүдийг авч сувгийг ариутган ломбодоод булгарсан шүдийг буцаан суулгаж чиг тавьсан ажилбарын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэх АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ............................................................................................ын урд замд автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Ттай ажлын асуудлаас болж маргалдан түүний нүүр лүү гараараа цохиж үүдэн шүдний гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Машин бариад явж байхад хажуугаас 4-5 удаа нүүр лүү цохиход нь би болиулах гэж оролдоод цохисон. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байгаа...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргааны үеэр манай нөхөр намайг янхан гичий зэргээр хэлж доромжлоод байхаар нь түүний хацар луу 1 удаа алгадсан. Тэгсэн чинь манай нөхөр шууд уурлаад зүүн гараараа миний нүүрлүү буюу үүдэн шүд рүү 1 удаа цохисон. Тэгэхэд миний дээд үүдэн 2 шүд хөдөлчихсөн амнаас маш их цус гарсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх явах унаа хайж байтал удалгүй манай ээж над руу дахиад залгаж “аав чинь миний үүдэн шүдийг цохичихлоо” гээд утасны цаанаас уйлаад яриад байсан. ...Намайг очиход ээжийн дээд үүдэн 2 шүд нь хөдөлчихсөн амнаас нь цус гарчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Шүрэн зоогийн газрын урд замд машин дотор байхад манай эхнэр Г.Т дахиад надтай хэрүүл хийж эхлээд хоёр гараараа миний нүүр лүү 4-5 удаа цохиод авсан. Тэгээд би түүний намайг цохиод байгаа үйлдлийг болиулах гээд зүүн гараараа түүний нүүр лүү 1 удаа саваад цохичихсон юм. Тэгсэн манай эхнэр Г.Тгийн үүдэн хоёр шүд нь дотогшоо орчихсон амнаас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 478 дугаар дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас зэрэг болно.
Хохирогч Г.Тгийн эрүүл мэндэд учирсан “зүүн дээд 1, 2 дугаар шүдийг авч сувгийг ариутган ломбодоод булгарсан шүдийг буцаан суулгаж чиг тавьсан ажилбарын дараах байдал гэмтэл буюу зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал” гэмтэл нь шүүгдэгч нь ажлын асуудлаас болж маргалдаж түүний нүүр лүү гараараа цохисны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б, хохирогч Г.Т нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн, 1 хүүхэдтэй, хамт амьдардаг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байх боловч хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогч нар нь ажлын асуудлаас болж маргалдаж, шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх шинжгүй байна гэж дүгнэж, харин шүүгдэгч Б.Бийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.Т нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “гомдол болон нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Б.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчтай тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ