Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/143

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Мөнхтуул

Улсын яллагч Э.Ууганзаяа,

Шүүгдэгч З.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2136001390190 дугаартай, хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч,  хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, хувиараа хөпөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн *******т сумын ******* багийн *******ын 16 айлын тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаартай,******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч З.******* нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг дэвсгэрт - улсын дугаартай Toyota Land Cruiser-100 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.ын биед хүнд гэмтэл учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн “...Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай зам дээр улсын дугаартай автомашин онхолдсон байв. Уг тээврийн хэрэгсэл нь замын эсрэг урсгал руу шарваж,зорчих хэсгээс гарч онхолдсон байдалтай байв...” гэх тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 10-14-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 15-19-р хуудас/

Зам тээврийн ослын акт / хэргийн 20-р хуудас/

Хохирогч овогт ийн ын /..-нд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Манхан сумын Мал эмнэлгийн улсын байцаагч ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Цагаан хөтөл гэх газарт малын шүлхий өвчний хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байтал урьд нь хамт ажиллаж байсан З.******* оройхон манай постон дээр ирээд 2000 мал постоор нэвтрүүлэх гарал үүслийн бичгээ авчирч өгсөн.Тэгээд би З.*******гийн машинд суугаад сумын төв орохоор явж байгаад Манхан сумын Ботгон багийн төвийн Цахирын гуанз өнгөрөөд шулуун замаар явж байтал машин онхолдсон.Нэг мэдэхэд сумын эмнэлэг дээр ирсэн байсан. З.******* бид хоёр ариутгал хийж байсан архинаас нэг нэг хундага уусан...гэх мэдүүлэг / хэргийн 26-30-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч аав З.*******гийн өмчлөлийн машин юм. Машины жолооч талын урд хойт талын хаалга, жолоочийн эсрэг талын урд хаалга, урд салхины шил, жолооч талын урд керлан болон дээвэр эвдэрсэн байгаа.Тухайн машин миний нэр дээр байдаг боловч аавын өөрийнх нь машин учраас надад хохирол учраагүй, ааваас нэхэмжлэх ямар нэгэн хохирол байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 36-37-р хуудас/

Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан болохоор ослын дуудлагын дагуу шинжээч Х.Энхбаярын хамт ослын газарт очиж үзлэг хийсэн.Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл дээр 1 ба 2-ын тоогоор тэмдэглэсэн мөр нь тоормозны мөр биш тухайн тээврийн хэрэгсэл замын хажуу тийшээ гарахад дарж эргэхэд үүсч буй дугуйны мөр юм.Хурд хэтрүүлснээр тухайн мөр үүсэхгүй, шулуун зам дээр явж байгаад жолооны хүрдийг огцом дарж эргэхэд тухайн мөр үүсдэг...” гэх мэдүүлэг / хэргийн 39-р хуудас/

 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 127 дугаартай шинжээчийн “...З.*******гийн  биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. З.*******гийн биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй...” гэх дүгнэлт / хэргийн 68-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн “...Б.ын биед баруун талын плеврийн хөндийд шингэн, баруун талын 5,6,7,8,9,10,-р хавирганууд болон зүүн талын 5,8-р хавиргануудын зөрөөтэй далд хугарал, цээж болон дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцралууд,баруун гарын алганы ард цус хуралт,зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.Б.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт / хэргийн 74-76-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн...Б.ын биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ.Б.ын биенээс авсан гэх шингэн цусанд 1.9 промилли этилийн спирт илэрсэн. Энэ согтолтын дунд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 80-р хуудас/

Шүүгдэгч З.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би Ховд аймгийн Цэцэг сумаас худалдаж авсан 1200 тооны малыг Манхан сумын Хавчиг гэх газарт байсан шүлхий өвчний хяналтын постоор нэвтрүүлэхээр ирсэн. Тэгээд малаа нэвтрүүлчихээд Мөст явж хамаатны айлдаа хонодог юмуу гээд байж байтал  урьд нь надтай хамт ажиллаж байсан Б. “Манхан сумаас хуралд суу гэж дуудаад байна.Намайг сумын төв оруулаад өгөөч” гэж гуйхаар нь машиндаа суулгаж аваад постноос 20 орчим км яваад тус сумын Ботгон багийн Цахирын гуанзнаас 2-3 км зайд тэгш зам дээр гэнэт машин дайвалзах шиг болсон.Би өөрийгөө тухайн үед зүүрмэглэчихлээ гэж бодоод байгаа юм. Мал гаргах гээд жаахан даарчихсан байснаа машинд халуун паар үлээлгээд явсан.Тэгээд ямар нэгэн арга хэмжээ авч чадалгүй замын эсрэг тал руу машин уначихсан.Тэгтэл нэг үл таних залуу ирээд Б. бид хоёрыг машинаас гаргаж авч эмнэлэг, цагдаа дуудсан.Тухайн өдөр би нэлээд ядрангуй байсан, 10-аад хоног хөдөөгүүр мал авах ажлаар явсан байсан.Тухайн постонд ажиллаж байсан хүмүүс задалсан архинаас надад 2 удаа хийж өгсөн. Би жолоо барьж байсан учраас амсаад өгсөн.Харин Б. ганц хоёр татсан... гэх мэдүүлэг / хэргийн 4-5-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч З.******* нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны орой улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг  зөрчсөнөөс машинаа замын хажуу руу унагаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.ын биед нь хүнд гэмтэл учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч З.******* нь Ховд аймгийн Манхан сумын  Ботгон багийн нутаг дэвсгэрт - улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д... “ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон“ 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна “ гэх заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.ын  эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь:

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.ын мэдүүлэг,гэрч Г.гийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч З.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ядарсан байдлаа хайхралгүй явж зүүрмэглэснээс гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч З.******* нь  үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба хохирогчид хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар “ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/265 дугаартай Шүүгчийн захирамжаар хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Иймд шүүгдэгч З.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд  тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ... эмчилгээний зардал 683800 төгрөг, мөн утсаа засварлуулах буюу ижил төрлийн утасны үнэ, цаашид гарах эмчилгээний зардал нийт 5 сая төгрөг нэхэмжилнэ... гэх боловч хэрэгт ирүүлсэн хохирлын баримтаар нийт 813800 төгрөгний хохирол гарсныг шүүгдэгч З.******* нь төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн баримт, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзоригийн хүсэлт зэргээр тогтоогдож байна. Хохирогч Б. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх ба шүүгдэгч З.******* нь цаашид хохирогчийн эмчилгээний зардлыг төлнө гэж байх тул хохирогчийг хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 106-р хуудас/, Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/0 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

            Шүүгдэгч З.*******гийн хувийн байдлын талаар гэрч С.Хишигзулын   өгсөн...З.******* 2019 онд хавдрын 2 удаагийн хагалгаанд орсон, түүнээс хойш огт архи хэрэглэхгүй байгаа.Хагалгаанд орсноос хойш групэд орсон,мэргэжлийнхээ дагуу махны чиглэлээр хонь өсгөж үржүүлдэг. Тухайн мал нь Ховд аймгийн Буянт суманд байдаг бөгөөд малчин хөлсөлж маллуулдаг.З.******* ХААИС төгсөж дээд боловсрол эзэмшсэн.2004 онд жолооны курс төгссөн.1982-1985 онд Улаанбаатар хотын 083 дугаар ангид цэргийн алба хаасан.Одоо хавдар судлалын эмчийн хяналтанд байдаг...  гэх мэдүүлэг / хэргийн -54-р хуудас/

            Гэрч О.Төмөрсүхийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...З.******* бид хоёр Мөст сумын 10 жилийн сургуулийн 1-р ангиас нэг ангид сурсан найзууд. Миний найз зан аашийн хувьд хүнд их тусархаг,архи дарс хэрэглэдэггүй,олонтой эвтэй найрсаг харьцаатай,тусархаг сэтгэлтэй, эцэг эхээс 9-үүлээ,айлын 6 дахь хүүхэд.Хүүхдүүд нь тусдаа гарсан, одоо эхнэртэйгээ хоёулаа амьдардаг... гэх мэдүүлэг /хэргийн 56-57-р хуудас/, З.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа мөн шүүгдэгч З.******* авто ослын үеэр гэмтэл авсан тухай  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 509 дугаартай шинжээчийн ... З.*******гийн биед баруун талын плеврийн хөндийд болон дэлбэн хооронд хий,шингэн, эзэлхүүнт өөрчлөлт, баруун талын уушигны дэлбэн хоорондын  таславч, доод дэлбэнгийн суурьт агаар, хөндийт өөрчлөлтүүд баруун талын эгэм ясны язарсан далд хугарал, баруун талын 2-6-р хавирганы зөрөөгүй, 7-р хавирганы зөрсөн далд хугарал, баруун чихний дэлбээ, зүүн шанаанд тус бүр зулгаралт гэмтлүүд тогтоодлоо. З.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт  зэрэг баримт хавтаст хэрэгт авагдээ.

Шүүгдэгч З.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч З.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч , хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж  шүүхийн шатнаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул шүүгдэгч түүний өмгөөлөгчид  эрүүгийн хариуцлагын санал танилцуулж, зөвшөөрсний үндсэн дээр  шүүгдэгч З.*******г  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 1 сарын хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх  санал,дүгнэлт гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч З.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирол төлбөрөө төлсөн. Улсын яллагчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх 1 жил 1 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх, үүрэг хүлээлгэх  саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар,

 Шүүхээс: Шүүгдэгч З.*******г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, улсын яллагчийн ялын санал  болон хувийн байдлуудыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 1 сарын хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч З.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч З.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.4, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Балигаа овогт *******ын *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 08 / найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч З.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч З.*******д мэдэгдсүгэй.

6.Шүүгдэгч З.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хохирогчид хохирлын 813800 төгрөг төлсөн, хохирогч Б. нь цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгч З.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form