Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б.Г-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 11 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр О аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо ... тоотод оршин суух хаягтай, урьд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б.Г /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, ... тоотод оршин суух Б.Ө-ын гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай хамтран амьдрагч Б.Г-ийн амьдардаг Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах ... давхарт буюу ертөнцийн зүгээр баруун хойд талд иргэн Б.Ө амьдардаг. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн орчимд Б.Ө-ын гэрийн хаалгыг тогшсон чинь Ө хаалга нээж өгсөн. Тэгээд гэрт нь ороход манай хамтран амьдрагч байсан Б.Г, олон нийтийн цагдаа О, Ө нар нь пиво уугаад сууж байсан. Тэгээд би хамтран амьдрагч Г-д хандаж чи гэртээ орохгүй юм уу гэж хэлэхэд намайг гараад байж бай гэж хэлэхээр нь би буцаад гарсан. Хэсэг хугацааны дараа дахин Ө-ын гэрийн хаалгыг тогшиход Ө хаалга нээж өгсөн. Мөн би Г-г гэртээ орж амраач гэж хэлсэн. Мөн Г бид хоёрын дунд хэрүүл маргаан гарч, тухайн өдөр Цагдаагийн хэлтсийн ёс журмын эргүүл байсан, Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж ирсэн. Ж ахлах Г-г гэртээ ор гэж хэлсэн. Тэгээд бид нар Ө-ын гэрээс гараад би тамхинд яваад гэртээ орж ирэхэд хамтран амьдрагч Г байхгүй байхаар нь Ө-ын гэрт орсон юм болов уу гэж бодоод нэг давхар руу буугаад Ө-ын хаалгыг тогшоод, хаалгыг нь татсан чинь хаалга нь нээгдсэн. Тэгээд Ө-ын гэрт ороход Г, О нар зүүн талын орон дээр хэвтэж байсан. Ө нь баруун талын орон дээр хэвтэж байсан. Тэгээд би хамтран амьдрагч Г-д хандаж чи яагаад энэ айлд орж ирээд унтаж амрах гээд байгаа юм бэ гээд уурлаад орон дээрээс нь татаж буулгах үед Ө нь миний араас тэврээд авсан. Энэ үед Г бид хоёр нэг нэг рүүгээ тийрээд байсан. Тэгээд би Г-ийн гар утсыг бариад Ө-ыг тавиулах гээд ноцолдож байхдаа толгой тус газар нь барьж байсан гар утсаар цохьчих шиг болсон. Тэгээд Ө намайг тавиад Ө-ын толгойн зүүн талаас цус гарсан. Тэгээд өөр зүйл болоогүй гараад явсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хаалгыг нь янзалж өгсөн, хохирогч надаас мөнгө төгрөг нэхээгүй...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 72/,

- Хохирогч Б.Ө  мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд унтаж байхад гэрийн хаалга хүн тогшоод байхаар нь нээхэд хамт ажилладаг харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г, олон нийтийн цагдаа О нар орж ирээд Г манай нөхөр Г намайг зодож цохих гээд байгаа тул танайд бид хоёр унтаж амарчих уу гэж асуухаар нь за гэж хэлсэн. Манай гэр хоёр ортой тул Г, О хоёр зүүн хойд талын орон дээр унтах гээд хэвтэж байхад гэрийн хаалга бас хүн тогшихоор нь нээх гээд би орон дээрээсээ босох гэж байхад Г-ийн нөхөр гэх Г хаалганы цоожийг эвдлээд гэрт ороод ирсэн. Тухайн үед О босоод ирсэн байсан тул Г Г-г надтай унтаж хэвтлээ гээд хардаад, хэрүүл хийгээд Г-г Г зүүн талын гараараа орон дээрээс татаж унагаагаад гар утсыг нь булааж аваад, гараараа цохих үед би Г-ын ар нуруунаас нь чи эмэгтэй хүн зодож болохгүй шүү дээ гэж хэлээд тэврээд авахад мөн Г-г хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Тэгээд би Г-ыг хаалгаар гаргах гээд түлхэж байхад Г-ийн гар утсыг миний толгойн зүүн талын орой хэсэг рүү нэг удаа цохих үед Г-ыг би хавсраад шалан дээр унагахад гэрээс гараад яваад өгсөн. Г буцаж орж ирээд Г бид хоёртой хэрүүл маргаан хийгээд байж байхад Цагдаагийн алба хаагч нар орж ирээд аваад явсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,

- Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Замын-Үүд сумын Сүлд багт байрлах ... байрны хоёр давхарт амьдардаг. Манай хамтран амьдарч Б.Г 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Г бид хоёрын хувьд гэр бүлийн маргаантай, гэр бүл салах эсэх асуудалтай байгаа юм. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө Консулын харуулын ажлаас буугаад 12 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд Г гэртээ байсан, сүүлийн үед Г намайг гэртээ оруулахгүй гарч зайл гээд хөөгөөд байх болсон. Өнөөдрийн хувьд би Г-т хэлээд хувцаснуудаа угааж цэвэрлэсэн. Гэртээ өдөр байх хугацаандаа Г бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд ажлаасаа яасан орой тарж ирдэг юм бэ? замаараа залуучуудтайгаа буудалд ороод янхандаад явж байгаад ирэв үү гэх мэт хэл амаар доромжлоод байсан. Мөн гэрээс зайл гээд хөөгөөд байсан. Тэгээд би хувцаснуудаа угааж цэвэрлэж дуусаад 19 цаг өнгөрч байхад олон нийтийн цагдаа О-ийн гар утас руу залгаж “эгч нь өнөөдөр танай гэрт очоод унтаж амарч болох уу гэж асуухад дүү нь ганцаараа байдаг тул болно, би удахгүй яваад очъё гэж ярьсан. Удалгүй О манай байрны гадаа ирээд бид хоёр бага сургуулийн гадна талбай дээр юм ярьж сууж байхдаа “О-д хандаж эгч нь сүүлийн үед хамтран амьдрагч Г-тай муудалцаад сэтгэл санаа хэцүү байна ганц нэг пиво олдох газар байна уу гэж ярилцсан. Тэгээд би Ө өнөөдөр ажилгүй гэртээ амарч байгаа хамт орох уу гээд бид хоёр Ө-ын гэрт орсон. Мөн “би Ө-т хандаж эгчийнх нь өнөөдөр сэтгэл санаа муухай байна ганц, нэг пиво олдох газар байна уу хамт пиво уух уу гэж асуухад” “Ө хүнээс асуух талаар хэлсэн”. Тэгээд Ө нэг хүн рүү залгаад “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн 2 ширхэг пиво нэг залуу оруулж ирж өгсөн. Тэгээд бид гурав пиво хувааж уугаад дуусаад байж байхад манай хамтран амьдарч Г Ө-ын гэрт орж ирээд намайг Ө-тай хардаад байх шиг над руу уурлаад чиний явдаг залуу юм уу гэж хэлээд намайг Г заамдаад шалан дээр чирэх үед Ө босож ирээд Г-ыг та ингэж болохгүй шүү дээ гэж хэлээд бид хоёрыг салгахад Г Ө-тай муудалцаж, маргалдсан. Энэ үед О Ө-ын гэрээс гараад яваад өгсөн байсан. Тэгээд би Ө-ын гэрээс гарч орж ирээд байж байхад Г гаднаас орж ирээд мөн намайг хардаад хэл амаар доромжлоод, гэрээс хөөгөөд байхаар нь О-ийн гар утас руу залгаж эгчийн дүү хүрээд ир гэж ярихад за гэж хэлсэн. Удалгүй О манай гэрт орж ирээд байж байхад Г О бид хоёрыг гэрээс зайл гээд хөөгөөд байхаар нь О бид хоёр гэрээс гараад О-ийн гэр рүү явах гээд такси барих гэсэн чинь олдохгүй байхаар нь байрны гадаа юм яриад суугаад даараад байхаар нь шөнө 02 цагийн орчимд Ө-ын гэрийн хаалгыг нүдэхэд Ө хаалга нээгээд бид хоёр ороод би Ө-т хандаж Г бид хоёрыг гэрээсээ зайл гээд хөөсөн тул өнөөдөр танайд унтаж амарчих уу гэж асуухад за гэж хэлсэн. Тэгээд О бид хоёр зүүн хойд талын орон дээр унтах гээд хэвтэх үед Ө-ын хаалгыг нэг хүн хүчтэй нүдээд хаалгыг нь татаад ороод ирсэн чинь Г байсан. Энэ үед О босоод би орон дээр хэвтэж байсан. Г намайг хэл амаар доромжлоод, заамдаж аваад орон дээрээс татаж шалан дээр унагаагаад өшиглөөд, гараараа цохиод байсан. Ө мөн Г-ыг салгаад хаалга рүү түлхэж байхад Г Ө-ыг цохих шиг болоод Ө-ын толгойноос цус гарсан. Хэсэг хугацааны дараа цагдаагийн аба хаагч нар ирээд Г-ыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байхад 19 цагийн орчимд Г эгч миний гар утас руу залгаад эгч нь өнөөдөр танай гэрт очоод унтаж амарч болох уу гэж асуухаар нь тэг тэг гэж хэлээд би удахгүй яваад очъё гэж ярьсан. Тэгээд би байрны гадаа очиход Г эгч гараад ирсэн бид хоёр бага сургуулийн гадна талбай дээр юм ярьж сууж байхад Г эгч надад хандаж эгч нь сүүлийн үед хамтран амьдрагч Г-тай муудалцаад сэтгэл санаа хэцүү байна ганц нэг пиво олдох газар байна уу гэж ярьсан. Г эгч Ө өнөөдөр ажилгүй гэртээ амарч байгаа хамт орох уу гээд бид хоёр Ө-ын гэрт орсон. Мөн “Г эгч Ө-т хандаж эгчийнх нь өнөөдөр сэтгэл санаа муухай байна ганц, нэг пиво олдох газар байна уу хамт пиво уух уу гэж асуухад” “Ө хүнээс асуух талаар хэлсэн”. Тэгээд Ө нэг хүн рүү залгаад “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн 2 ширхэг пиво нэг залуу оруулж ирж өгсөн. Тэгээд бид гурав пиво хувааж уугаад дуусаад байж байхад Г эгчийн нөхөр Г Ө-ын гэрт орж ирээд надтай мэнд мэдэхээр нь би зөрөөд гэрээс гараад явсан. Гэртээ хариад удаагүй байтал Г эгч миний гар утас руу залгаж эгчийн дүү хүрээд ир гэж ярихад за гэж хэлсэн. Удалгүй би Г эгчийн гэрт орж ирээд байж байхад Г ах бид хоёрыг гэрээс зайл гээд хөөгөөд байхаар нь бид хоёр гэрээс гараад манай гэр рүү явах гэсэн чинь такси олдохгүй байхаар нь байрны гадаа юм яриад суугаад даараад байхаар нь шөнө 02 цагийн орчимд Ө-ын гэрийн хаалгыг нүдэхэд Ө хаалга нээгээд бид хоёр ороод би Ө-т хандаж Г ах бид хоёрыг гэрээсээ зайл гээд хөөсөн тул өнөөдөр танайд унтаж амарч болох уу гэж асуухад за гэж хэлсэн. Тэгээд Г эгч бид хоёр зүүн хойд талын орон дээр унтах гээд хэвтэх үед Ө-ын гэрийн хаалгыг нэг хүн хүчтэй нүдээд хаалгыг нь татаад ороод ирсэн чинь Г ах байсан. Энэ үед бид хоёр орон дээр хэвтэж байхад Г Г эгчийг хэл амаар доромжлоод, заамдаж аваад орон дээрээс татаж шалан дээр унагаагаад өшиглөөд, гараараа цохиод байсан. Ө мөн Г ахыг салгаад хаалга руу түлхэж байхад Г Ө-ыг цохих шиг болоод Ө-ын толгойноос цус гарсан. Хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагч нар ирээд Г-ыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,

- “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 49-52/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-86/,

- Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 79-84/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Б.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, ... тоотод оршин суух Б.Ө-ын гэрийн хаалгыг татахад цоож нь эвдэрсэн ба гэрт нь орж хамтран амьдрагч Г-тай маргалдаж, улмаар Б.Ө-ын толгойн тус газар цохьсон үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Ө-ын зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Ө-ын “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд унтаж байхад гэрийн хаалга хүн тогшоод байхаар нь нээхэд хамт ажилладаг харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г, олон нийтийн цагдаа О нар орж ирээд Г манай нөхөр Г намайг зодож цохих гээд байгаа тул танайд бид хоёр унтаж амарчих уу гэж асуухаар нь за гэж хэлсэн...гэрийн хаалга бас хүн тогшихоор нь нээх гээд би орон дээрээсээ босох гэж байхад Г-ийн нөхөр гэх Г хаалганы цоожийг эвдлээд гэрт ороод ирсэн... Г Г-г надтай унтаж хэвтлээ гээд хардаад, хэрүүл хийгээд Г-г Г зүүн талын гараараа орон дээрээс татаж унагаагаад гар утсыг нь булааж аваад, гараараа цохих үед би Г-ын ар нуруунаас нь чи эмэгтэй хүн зодож болохгүй шүү дээ гэж хэлээд тэврээд авахад мөн Г-г хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Тэгээд би Г-ыг хаалгаар гаргах гээд түлхэж байхад Г-ийн гар утсыг миний толгойн зүүн талын орой хэсэг рүү нэг удаа цохих үед Г-ыг би хавсраад шалан дээр унагахад гэрээс гараад яваад өгсөн...” гэсэн, гэрч Б.Г-ийн “...шөнө 02 цагийн орчимд Ө-ын гэрийн хаалгыг нүдэхэд Ө хаалга нээгээд бид хоёр ороод би Ө-т хандаж Г бид хоёрыг гэрээсээ зайл гээд хөөсөн тул өнөөдөр танайд унтаж амарчих уу гэж асуухад за гэж хэлсэн. Тэгээд О бид хоёр зүүн хойд талын орон дээр унтах гээд хэвтэх үед Ө-ын хаалгыг нэг хүн хүчтэй нүдээд хаалгыг нь татаад ороод ирсэн чинь Г байсан... Г намайг хэл амаар доромжлоод, заамдаж аваад орон дээрээс татаж шалан дээр унагаагаад өшиглөөд, гараараа цохиод байсан. Ө мөн Г-ыг салгаад хаалга руу түлхэж байхад Г Ө-ыг цохих шиг болоод Ө-ын толгойноос цус гарсан...” гэсэн, гэрч М.О-ийн “...шөнө 02 цагийн орчимд Ө-ын гэрийн хаалгыг нүдэхэд Ө хаалга нээгээд бид хоёр ороод би Ө-т хандаж Г бид хоёрыг гэрээсээ зайл гээд хөөсөн тул өнөөдөр танайд унтаж амарчих уу гэж асуухад за гэж хэлсэн. Тэгээд О бид хоёр зүүн хойд талын орон дээр унтах гээд хэвтэх үед Ө-ын хаалгыг нэг хүн хүчтэй нүдээд хаалгыг нь татаад ороод ирсэн чинь Г байсан... Г Г эгчийг хэл амаар доромжлоод, заамдаж аваад орон дээрээс татаж шалан дээр унагаагаад өшиглөөд, гараараа цохиод байсан. Ө мөн Г ахыг салгаад хаалга руу түлхэж байхад Г Ө-ыг цохих шиг болоод Ө-ын толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзаж үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Ө нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Б.Г /РД:.../-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт Б.Г /РД:.../-ыг зургаан зуун мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н