Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 60

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт зааснаар Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Харуул овогт Ганхуягийн Давхарбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Уялган овогт Гантулгын Батзаяад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

3. Харуул овогт Ганхуягийн Давхарбаяр, Боржигон овогт Мөнхбаярын Анхбаатар, Уялган овогт Гантулгын Батзаяа нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг бүлэглэн, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд,

Уялган овогт Гантулгын Батзаяа бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Шүүгдэгч Г.Давхарбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар  3 /гурав/ жил  1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Г.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар  3 /гурав/ жил  1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

М.Анхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Батзаяад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил  1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд  мөн хуулийн  181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 5 /тав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Г.Давхарбаярт оногдуулсан  3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид,

Г.Батзаяад  оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид,

М.Анхбаатарт оногдуулсан  3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Давхарбаяр,  Г.Батзаяа,  М.Анхбаатар нарын тус бүр цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг, тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дах хэсэгт зааснаар Г.Давхарбаяр, Г.Батзаяа, М.Анхбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Давхарбаяр, Г.Батзаяа, М.Анхбаатар  нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж,  тэдгээрийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Г.Батзаяа, М.Анхбаатар нарт тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт, Г.Давхарбаярын тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай. 

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дах хэсэгт зааснаар Г.Давхарбаяр, Г.Батзаяа, М.Анхбаатар  нар нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Давхарбаяр, Г.Батзаяа, М.Анхбаатар нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  Г.Давхарбаяр, Г.Батзаяа, М.Анхбаатар  нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

    

       

       

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ

 

                            ШҮҮГЧИД                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                            Ч.ОТГОНБАЯР