Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 208

 

 


 

2017 оны 04 сарын 13 өдөр     Дугаар 129/ШШ2017/00208                      Эрдэнэбулган сум

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Хаан банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багт оршин суух Гаваа овгийн Буджавын Насанхүү /РД:АС78103114/, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 10-29 тоотод оршин суух Монгол овгийн Шамбалын Отгонбаяр /РД:АР82061204/ нарт холбогдох 3121074.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 
 ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймээс зээлдэгч Б.Насанхүү нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр-2507041.51 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр-558400.99171 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-55631.83 төгрөг, нийт 3121074.33 төгрөг гэжээ.
Хариуцагч Б.Насанхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багт оршин суух Буджавын Насанхүү миний бие 2013 оны 09 сарын 19-нд Хаан банкнаас авсан 5.500.000 төгрөгийн үлдэгдэл болох 3,121,074.33 төгрөгийг төлөх болно. Ажил олдохгүй байсаар төлж чадсангүй. 2015 оны 08 сарын 10-нд Банзрагчид блок, палк зарсан тэрхүү мөнгөний үлдэгдэл болох 1.850.000 төгрөгийг авч өгнө. Ажил хийхээс өөр мөнгө болон эд хөрөнгө надад байхгүй тул ажил хийж сар болгон төлөхийг минь харж үзнэ үү гэжээ.
Хариуцагч Ш.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: 3,121,074.33 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй. 3,121,074.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбар нь хариуцагч Б.Насанхүү, Ш.Отгонбаяр нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 2507041.51 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 558400.99171 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 55631.83 төгрөг, нийт 3121074.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Насанхүү, Ш.Отгонбаяр нар нь нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбарын нэхэмжилсэн 3121074.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбараа гаргажээ.
Хариуцагч Б.Насанхүү, Ш.Отгонбаяр нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаагүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 
ЗАХИРАМЖЛАХ НЬ:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хаан банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй, Б.Насанхүү, Ш.Отгонбаяр нарт холбогдох 3121074.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багт оршин суух Б.Насанхүү, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 10-29 тоотод оршин суух Ш.Отгонбаяр нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.400 төгрөгөөс 32.444 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Насанхүү, Ш.Отгонбаяр нараас 32.444 төгрөг, орон нутгийн орлогоос 32.956 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбарт олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Энэ захирамжинд зохигч, тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА