Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 179

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын /итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзаяа/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан, 4 дүгээр хэсэг гудамж 006 тоотод оршин суух Боржигин овгийн Балдангийн Баясгаланд /РД: МЬ-68123111, утас: 99495130, 99215146/  холбогдох

“Зээл, зээлийн хүү, алданги нийт 1.810.960 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Баянхаан 4 дүгээр баг 4 дүгээр хэсгийн 006 тоотод оршин суугч Балдан овогтой Баясгалан нь 2013 оны 07-р сарын 24-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас “Мод модон эдлэл үйлдвэрлэл”-ийн төсөл хэрэгжүүлэхээр 3.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Б.Баясгалан зээлийн хугацаа 2016.07.24-ний өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна. Иймд иргэн Б.Баясгалан үндсэн зээл болох 1.763.375 төгрөг, алданги 44.085 төгрөг, нотариатын үнэ 3500 төгрөг, нийт 1.810.960 төгрөгийг Б.Баясгалангаас гаргуулан авч манай сумын төрийн сангийн дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

 

Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...зээлийг 2017 оны 06 сарын 01-ний дотор барагдуулахаар тохиролцов... М.Мөнхзаяа, Б.Баясгалан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Б.Баясгаланд холбогдуулан гаргасан “Зээл, зээлийн хүү, алданги нийт 1.810.960 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийн зохигчид эвлэрсэн болох нь тэдний шүүхэд гаргасан  эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрэлийг баталж,    хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 1.810.960 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 43.925 төгрөгийн тал хувь 21.962 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын Б.Баясгаланд холбогдуулан гаргасан “Зээл, зээлийн хүү, алданги нийт 1.810.960 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрэлийг баталж,    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3-т  зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 21.962 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                                        ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА