Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 337

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Ганбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 11-14 тоотод оршин суух, Жижгийнхэн овгийн Дэнсмаагийн Мөнх-Очирт холбогдох

62700 төгрөг гаргуулах-ийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Мөнх-Очир нь захиргааны зөрчил гаргасан үндэслэлээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай шийтгэвэрт зааснаар 20 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл хүлээж биечлэн эдэлж дуусгасан боловч баривчлах байрны үйлчилгээний төлбөрийг сайн дурын үндсэн дээр тушаагаагүй байна. Иймд Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/133 дугаар тушаалаар батлагдсан "Баривчлагдсан этгээдийн баривчлах байранд байсан хугацааны шууд зардлын хэмжээ"-нд заасан үнийн дүнгээр тогтоогдсон нийт 62700 төгрөгийн үйлчилгээний төлбөрийг Д.Мөнх-Очироос гаргуулан тус цагдаагийн газарт олгож өгнө үү. гэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Дэнсмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Д.Мөнх-Очирт холбогдох иргэний хэрэгт Цагдаагийн газрын хүсэлтээр төрийг төлөөлж оролцож байна. Баривчлах байрны төлбөрийг Д.Мөнх-Очироос гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Мөнх-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь захиргааны журмаар 20 хоног баривчлагдсан. Баривчлах байрны зардал болох 62700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Ганбат ньЛ.Мөнх-Очироос 62700 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мөнх-Очир нь 62700 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарӨвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Ганбатын нэхэмжлэлтэй Л.Мөнх-Очироос 62700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА