| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00155/И |
| Дугаар | 199 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 199
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: “Жи-Мобайл” ХХК-ийн /РД: 5055873, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, Н.Энхмаа утас: 98119098, 98240110/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар байрны 48 тоотод оршин суух Черуш овогт Шоохоны Саулегулд /РД: МТ-86102306/ холбогдох
“Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 300.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Саулегул нь манай компанитай 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1124912 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.0000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Ш.Саулегул нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 200.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Ш.Саулегулаас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 200.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 904 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 100.000 төгрөг буюу нийт 300.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Саулегул нь манай компаниас зээлийн гэрээгээр худалдаж авсан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 200.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хааж өгнө үү. Жич: алданги 100.000 төгрөгнөөсөө татгалзсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Ш.Саулегулд холбогдуулан гаргасан “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 300.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын алданги 100.000 төгрөгнөөс нэхэмжлэгч нь татгалзаж, үлдэх 200.000 төгрөгийг хариуцагч биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4.825 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4.825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Ш.Саулегулд холбогдуулан гаргасан “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 300.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4.825 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4.825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА