Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 341

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Үлэмж овгийн Б.З, Зузаан овгийн Т.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2005 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү С.Хр, 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү С.О нарыг төрсөн эх Б.З-н асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2005 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү С.Хүлэгбаатар, 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү С.Отгонбаатар нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Сосорбурамаас тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.З, хүү С.Х, С.О нарт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 31-3 тоотод байрлах газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000142720 дугаартай газар, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-000211526 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үлдээж, нэхэмжлэгч Б.З-с 5546625 төгрөгийг гаргуулах хариуцагчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 47744 төгрөг гаргуулан орон нутгийн орлогын дансанд, 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 339083 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасан хүүхдээ гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах гэсэн эцгийн үүргээ гэрлэлт цуцалсан эсэхээс үл хамаарч биелүүлэхийг хариуцагч Т.С-д, уг үүргийг биелүүлэхэд саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.З-д даалгасугай.

7. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад шийдвэрийн хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Эрдэнэд даалгасугай.

8. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч наршийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА