| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00159/И |
| Дугаар | 209 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 209
2017 оны 04 сарын 13 өдөр Дугаар 129/ШШ2017/00209 Эрдэнэбулган сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Хасбанкны Архангай аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 11-19 тоотод оршин суух Боржигон овгийн Шижирбаатарын Зулцэцэг /РД:ФА86112042/, Сувдан овгийн Хүрэлбаатарын Галбадрах /АП82050474/ нарт холбогдох 19,951,723 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Хишигжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч Ш.Зулцэцэг, Х.Галбадрах нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу 2016 оны 04 сарын 20-нд гэрээний төлбөр хийх ёстой байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй 295 хоног хугацаа хэтрүүлж байгаа тул үндсэн зээл 16,650,640 төгрөг, зээлийн хүү 3,274,682 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,901 төгрөг, нийт 19,938,223 төгрөг, манай банктай байгуулсан зээлийн гэрээ болон бусад бичиг баримтыг шүүхэд баримтаар өгөхөд нотариатаар гэрчлүүлсний хөлс 13,500 төгрөг, нийт 19,951,723 төгрөгийг Ш.Зулцэцэг, Х.Галбадрах нараас гаргуулж өгнө үү. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дараах барьцааны хөрөнгүүдээр гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 1 дүгээр гудамж, 25 тоотод байрлах 100 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 1 дүгээр гудамж, 25 тоотод байрлах 331 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөх газар гэжээ.
Хариуцагч Ш.Зулцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкны нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 19,951,723 төгрөг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 1 дүгээр гудамж, 25 тоотод байрлах 100 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 1 дүгээр гудамж, 25 тоотод байрлах 331 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөх газрыг зарж борлуулж төлж барагдуулна. Хэрэв барьцааны хөрөнгийг зарж борлуулсны мөнгөн дүн 19,951,723 дүнд хүрэлцэхгүй бол би өөрийн орлогоос төлж барагдуулах хүсэл саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Хишигжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын тайлбартай танилцлаа. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар барагдуулна. Хэрэв барьцаа хөрөнгийн дүн нэхэмжлэлийн дүнд хүрэхгүй бол хариуцагчийн орлогоор төлүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хасбанкны Архангай аймаг дахь салбар нь хариуцагч Ш.Зулцэцэг, Х.Галбадрах нарт холбогдуулан 19,951,723 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 1 дүгээр гудамж, 25 тоотод байрлах 100 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 1 дүгээр гудамж, 25 тоотод байрлах 331 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөлийн газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Зулцэцэг нь нэхэмжлэгч Хасбанкны Архангай аймаг дахь салбарын нэхэмжилсэн 19,951,723 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбараа гаргажээ.
Хариуцагч Ш.Зулцэцэг нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаагүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хариуцагч Х.Галбадрах нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй, Ш.Зулцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд намайг төлөөлж оролцоход ашиг сонирхлын зөрчилгүй, хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч Ш.Зулцэцэгийн тайлбараар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хасбанкны Архангай аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Ш.Зулцэцэг, Ш.Галбадрах нарт холбогдох 19,951,723 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 1 дүгээр гудамж, 25 тоотод байрлах 100 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 1 дүгээр гудамж, 25 тоотод байрлах 331 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөлийн газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ш.Зулцэцэг, Ш.Галбадрах нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257.709 төгрөгөөс 128854.5 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ш.Зулцэцэг, Ш.Галбадрах нараас 128854.5, орон нутгийн орлогоос 128854.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хасбанкны Архангай аймаг дахь салбарт олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Энэ захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА