Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/707

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Б.Жаргал,

хохирогч А.Н, Ж.Ц, Г.Б, Б.Гэрэлмаа,   

шүүгдэгч У.У, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт У-ийн У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014260006460 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 06 дугаар сарын 06-ны өдөр ********* төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, **************, “**************” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, ******************** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ***************************** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт У-ийн У /РД: ***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

У.У нь:

- 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд **************** дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Н-гаас “УИХ-ын гишүүн Н-ийн дүү О-тай хамтран Япон улс руу ашигтай наймаанд явна, бараа гааль дээр ирчихсэн байгаа татварын мөнгө хэрэгтэй байна түр мөнгө зээлээч” гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 41.495.840 төгрөг авсан,

- 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд Солонгос улсаас барилгын материал оруулж ирж зарж хамтран ажиллана гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк”-ны салбараар дамжуулан 4 /удаагийн үйлдлээр/ А.Э-с 285.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

- 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******************дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***********” ББСБ-ын гадна “хайрганы карьер ажиллуулах гэж байгаа, олсон ашгийнхаа 50 хувийг өгье, мөнгө өгч туслаач” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар үүсгэж Б.Н-аас ************* дүүргийн 11-р хороо, ********************* тоот 4 өрөө байрыг барьцаанд тавиулж 80.000 ам доллар буюу 151.040.000 төгрөгийг нь авч, улмаар уг орон сууцыг зээлийн барьцаанд хураалгаж 230.021.342 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр *************дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” ХХК-ны захирал Ж.Ч-д “түрээсийн мөнгийг төлбөл уг мөнгөнд хайрга нийлүүлнэ” гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан хуурч 64.000.000 төгрөгийг нь “**************” ХХК-ийн данс руу шилжүүлж авсан,

- 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ****************** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжин” барилгын материалын захад иргэн Ч.Д- д 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөнгийг нь төлнө гэж хуурч 8 тонн цемент зээлээр авч мөнгийг нь төлөхгүй 1.240.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 04 дүгээр сарын 10-аас 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд “...удахгүй мөнгө орж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.Б-с ************дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжуулан 101.192.000 төгрөгийг нь авсан,

- 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****************” ХХК дээр иргэн Б.Ганбямбад “ажил бүтээж өгнө, байр өгнө” гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 181.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Ц.Б-р дамжуулан бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан “4 сая төгрөгийн ашиг өгнө” гэж хуурч Ж.Ц-гээс 27.000.000 төгрөгийг нь авсан,

- 2015 оны 11 дүгээр сард Б.Г-ийн Сүхбаатар дүүргийн ************* тоот байрыг өөр байраар сольж өгнө гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан уг байрны өмчлөх эрхийг Б.Г-ын нэр дээр шилжүүлэн өгч, Б.Г-д 116.604.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Б-д “газар тариалан эрхэлж байгаа тул мөнгө хэрэгтэй” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараар дамжуулан 19.350.000 төгрөгийг нь авч бусдад нийт 1.067.403.182 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.У мэдүүлэхдээ: “...Прокуророос намайг залилах гэмт хэргийн 10-н үйлдэлд буруутгасан байна. Н эгчээс мөнгө зээлж авч, өгч байсан. Бизнесийн үйл ажиллагаанаас болж шаталтад орсон. Уг үйлдэл дээр маргахгүй, хохиролд 15.000.000 төгрөгөөр тохиролцсон маргахгүй төлнө. А.Э-аас 245.000.000 төгрөгийг авсан бид хоёр хамт Солонгос улс руу бараа авахаар явсан. Одоо хохирлын 180.000.000 төгрөгийг төлөх дээр маргахгүй. Б.Н эгчийн байр анх барьцаанд байсан. Тухайн үед бид хоёр бизнес хийх гээд хамтарч ажиллаж байсан. Тэр үед хайрганы карьерын үйл ажиллагаа явуулахад мөнгө хэрэгтэй болоход Н “би энэ байраа чөлөөлөөд чи наад хайрганы ажлаа явуул” гэсэн. Би энэ байрыг барьцаанд тавьсан цагаас зээлийн хүүг нь төлдөг байсан. Тухайн зээлсэн мөнгөнөөс миний авч хэрэглэсэн мөнгө 60.000.000 төгрөг байдаг. Ж.Ч “.....” ХХК-тай хамтарч ажиллаад 64.000.000 төгрөгийг авсан. Эхний сар хайргаа нийлүүлээд явж байтал Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарч хайрганы үйлдвэрүүдийг зогсоосон. Ингээд хэсэг хугацаанд үйл ажиллагаа зогсоод эргээд хэвийн болоод хайргаа нийлүүлэх гэтэл хайргаа авахгүй мөнгөө авна гэсэн. Учруулсан хохирол дээр маргахгүй байна. Г.Б миний найз байгаа юм. 101.192.000 төгрөгийг авсан буцаагаад төлсөн ямар нэгэн үлдэгдэл өр төлбөр байхгүй. Ч.Д-гээс мөнгө зээлж авсан нь үнэн. Буцаагаад төлсөн ямар нэгэн өр төлбөргүй. Б.Г-аас 151.000.000 төгрөгийг авсан бөгөөд Б.Г-аа эгчийн байр Б.Г-ад шилжсэн байдаг ямар нэгэн өр төлбөргүй гэж бодож байна. Харин Ж.Ц гэх хүнийг би танихгүй. Би тухайн үед Ц.Б ахаас мөнгө зээлж аваад буцааж өгдөг байсан. 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөнгө зээлж авсан бөгөөд 6 сард надтай зээлийн гэрээ хийсэн. Тэр мөнгийг Ц.Б-с авсан болохоос Ж.Ц гэх хүнээс аваагүй тул 27.000.000 төгрөгийг залилж авсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Г эгчээс 116.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би 26.000.000 төгрөгийг дансаар төлөөд, 16.000.000 төгрөгт бодож барилгын материал паркет шал өгсөн. Одоо хохирлын 84.000.000 төгрөг дээр тохирсон маргахгүй байгаа. Б.Б-ээс авсан мөнгийг бүрэн барагдуулсан түүнд төлөх ямар нэгэн хохирол төлбөр байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Н мэдүүлэхдээ: “...Би У.У-аас 15.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөнгөө авмаар байна өөр гомдол саналгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б мэдүүлэхдээ: “...У.У-т ямар нэгэн гомдолгүй. Бизнес хийж яваад алдаж онохыг алийг тэр гэхэв. Түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Ц мэдүүлэхдээ: “...Би У.Уыг танихгүй би мөнгөө Ц.Б-д өгсөн. Ц.Б-ийн миний мөнгийг надаас аваад У.У-т өгсөн байсан. Надад ашиг өгнө гэж хэлээд авсан. Одоо 27.000.000 төгрөгөө авсан хүнээс нь буюу У.Уаас нэхэмжилж байна. Өөр санал гомдол байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г: “...Би У-аас 72.604.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байгаа бөгөөд хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч А.Н-гийн:

“...У нь УИХ-ын гишүүн Н-ийн дүү О-тай нийлж Япон улсаас импортоор техникийн тос, тослох материал оруулж ирж зарах гэж байгаа, бараа материалаа худалдаж аваад оруулж ирэхэд мөнгөний хэрэг гараад байна, ...мөнгө зээлээч, 1 сарын дотор эргүүлээд өгнө ...гэхээр нь итгэсэн. Би У-т олон удаагийн байдлаар 1000-5000 долларын хооронд зээлүүлээд хугацаандаа өгч авалцаж байсан учраас маш их итгэлтэй байсан тул ...мөнгө зээлүүлсэн... Япон явж бараагаа авах гэж байгаа гээд ****************** байрны гадна 20.000 доллар бэлнээр, гэрт ирээд 4000 доллар бэлнээр авсан.

...2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ханшаар 20.000 ам.доллар нь 26.948.400 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ханшаар 4000 ам.доллар 5.547.440 төгрөг болсон. Үүн дээр бэлэн авсан 9.000.000 төгрөг нэмэгдээд нийт 41.495.840 төгрөгийн хохирол учирснаас 9.950.000 төгрөгийг буцааж авсан. Одоо надад 31.545.840 төгрөгийн хохирол үлдсэн..., ...Үүнээс 16.545.840 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж 15.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /9 хх 128/,

2. Гэрч Б.И-ийн:

“...Манай найз У надад хэлэхдээ Г ахын эхнэрт хэдэн төгрөгийн өглөгтэй гэж ярьж байсан. Тухайн үед яах гэж мөнгө зээлсэн талаараа надад хэлээгүй, хэдэн төгрөг өгөх ёстой гэдгийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /3 хх 62/,

3. Гэрч Г.Ц-ын:

“...2012 оны 07 дугаар сард манай ээж Н У-т мөнгө өгч байхыг харсан. Яг хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй... У нь миний аав ээжээс их хэмжээний мөнгө авчхаад өгөхгүй маш их хохироосон. Бид аргаа ядаад У-тай ярихад намайг маш их доромжилж байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх 66/,

4. Хохирогч А.Э-ын:

“...У анх БНСУ-аас барилгын материал оруулж ирж зарна гэж яриад би 2013 оны 03 дугаар сард эхлээд 100.000.000 төгрөг, дараа нь 2-3 хоногийн дараа 90.000.000 төгрөг, үүнээс хойш 2-3 хоногийн дараа дахиад 60.000.000 төгрөг, ...нэмээд 35.000.000 сая төгрөг буюу нийт 285.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш надад У цувуулж 68.200.000 төгрөг өгсөн. Одоо 216.800.000 төгрөг авах дутуу байгаа би одоо үлдсэн 216.800.000 төгрөгөөс 180.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /9 хх 132/,

5. 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А.Э, У.У нарын байгуулсан Бараа материал нийлүүлэх гэрээ болон тооцоо нийлсэн актын хуулбар /1 хх 114-115/,

6. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ, хүү тооцох тухай гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудын хуулбар /1 хх-120-121/,

7. Хохирогч А.Э-ын Хаан банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авсан тухай 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ /1 хх 127/,

8. Хохирогч Б.Н-гийн:

“...У нь хайрганы карьер ажиллуулах гэж байгаа, олсон ашгийнхаа 50 хувийг өгье, мөнгө өгч туслаач гэсэн. Ингээд би өөрийн ********** тоот 4 өрөө 124.65 м.кв байрыг “*************” ББСБ-д 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 6 сарын хугацаатай 80.000 ам.долларын барьцаанд тавьж өгсөн. Би сар бүр Утай ярихад би төлнө, удахгүй ажил бүтэх гээд байна, бизнес амжилттай болж байгаа гэх зэргээр худлаа хэлсэн...

Ингээд шүүхээр үл маргах гэрээ хийгээд “***************” ББСБ нь манай байрыг 268.000.000 төгрөгөөр үнэлээд авсан. Үүнээс 230.021.342 төгрөгийг зээл, зээлийн хүү, алдангид тооцож аваад 34.078.658 төгрөгийг би авсан. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ баримт харахгүй буруу тооцож хэлсэн байсан. Одоо яг үнэн зөвөөр мэдүүлж байна. У.У нь худал хэлж намайг залилж байргүй болгосон учир 230.021.342 төгрөгийг нэхэмжилнэ. Үүнийг гаргаж өгвөл гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /9 хх 139/,

9. 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “*************” ББСБ-ын ерөнхий захирал Н.Л, хохирогч Б.Н нарын байгуулсан ************ дугаартай Зээлийн гэрээ, ************** дугаартай Барьцааны гэрээний хуулбарууд /2 хх 41/,

10. 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр У.У, Б.Н нарын байгуулсан ************* дугаартай Хамтран ажиллах гэрээний хуулбар /2 хх 37/,

11. ************* дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /2 хх 71/,

12. Хохирогч Б.Н, шүүгдэгч У.У нарын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн мөнгө зээлснийг батлах хэлцлийн хуулбар /2 хх-54/,

13. Хохирогч Ж.Ч-ийн:

“...У нь 2014 оны 03 сард надтай ирж уулзаад манайх хайрга үйлдвэрлэдэг компани байгуулсан, та манай компанитай хамтарч ажиллах уу гэсэн. Тухайн үед би “******” ХХК-ийг битон зуурмагийн чиглэлээр ажиллуулдаг байсан тул хайрга авч түүхий эд болгохоор болсон. 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн данснаас “************" гэх компанийн дансанд мөнгөө шилжүүлсэн. Утга дээр нь У-ын тоног төхөөрөмжийн түрээс гэж бичсэн. У надад тоног төхөөрөмжийн түрээсийн мөнгөгүй болсон, та үүнийг төлөөд өгвөл би хайрга үйлдвэрлэх боломжтой болно. Таны мөнгийг хайргаар 6 сарын хугацаанд төлнө гэсэн. Тухайн үед У бид 2 хайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. ... 6 сарын хугацаанд 2800 м2 хайрга нийлүүлсэн. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 23.099.840 төгрөг болсон. Одоо У-аас би 40.900.160 төгрөгийг авах дутуу байгаа. Уг мөнгөө гаргуулж авбал гомдолгүй. Хамгийн гол нь тухайн үедээ У карьер дээрээ очиж үзүүлээд тэнд байгаа тоног төхөөрөмжүүд бүгд минийх гэж худал хэлж итгэл үнэмшил төрүүлсэн...” гэсэн мэдүүлэг /8 хх 47/,

“...2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 64.000.000 төгрөгийг шилжүүлсэн... Үүнээс 2887 мЗ хайрга буюу 23.099.840 төгрөгийг буцааж авсан. ...үлдэгдэл 42.700.160 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /9 хх-121/,

14. Гэрч Г.Б-ын:      

“...Би “***************” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхад ...У надтай холбогдоод хайрга, дайрганы шүршүүр түрээслэх хэрэгтэй байна гээд ...түрээсийн гэрээ хийсэн. ... Түрээсийн төлбөрт нийт 64.000.000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3 хх 234/,

15. 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Сэлэнгэ Глобал” ХХК-ийн захирал У.У, “******” ХХК-ийн захирал Ж.Ч нарын байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /4 хх-35/,

16. 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 64.000.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /4 хх 42/,

17. Хохирогч Ч.Д-ийн:

“...2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Гурвалжингийн зах дээр наймаагаа хийгээд зогсож байхад мөнгөлөг саарал өнгийн машинтай залуу ирээд ...8 тонн цемент авъя, ...3 дугаар сарын 16-ны өдөр мөнгийг нь өгнө, 8 тонн цементээ манай аж ахуйн хашаанд буулгаад өгчих... гэхээр нь ..буулгаж өгсөн. Тэгээд ...16-ны өдөр мөнгөө өгөөгүй ба ... 17, 18-ны өдрүүдэд төгрөг 74.000 төгрөг, 80.000 төгрөг шилжүүлээд үлдэгдлийг нь өгөхгүй байсан... Би У-т 155.000 төгрөгөөр тооцож 8 тонн цементийг нийт 1.240.000 төгрөгөөр зарсан. Цемент хүргэж өгсөн хөлс 50.000 төгрөг, ачигчийн хөлс 24.000 төгрөг нийт 1.314.000            төгрөг болсон. У-аас би бүх мөнгөө буюу 1.314.000 төгрөгийг бүрэн авсан, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх 229, 231/,

18. 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цементийн үнэ 1.240.000 төгрөгийг төлнө гэсэн У.У-ын иргэний үнэмлэхийн хуулбар бүхий баримт /2 хх 240/,

19. Хохирогч Г.Б-ийн: 

“...У надад нийт 101.192.000 төгрөгийн хохирол учруулсан. Надаас мөнгө авах болгондоо “...удахгүй мөнгө орж ирэх гэж байгаа, хадам ээж зээл авч өгөх гэж байгаа, чи надад одоо мөнгө өгөхгүй бол өмнөх мөнгийг чинь өгч чадахааргүй болох гээд байна гэх зэргээр дандаа хуурч авсан. У уг мөнгөнөөс надад нэг ч төгрөг төлөөгүй байгаад 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 300.000 төгрөг өгсөн. Одоо би У-аас 100.892.000 төгрөг авах дутуу байна...” гэсэн мэдүүлэг /8 хх 56/, /2 хх 117/,

20. Г.Б-с У.У-т мөнгө шилжүүлсэн баримтууд /2 хх 88-94/,

21. Хохирогч Б.Г-ын:

“...2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 24.500.000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Үүнд дээр нэмж 26.500.000 төгрөгийн цемент өгөөд У-аас ************ 53 гэдэг хүний нэр дээр гаргасан. Ингээд би 50.000.000 төгрөг эхний удаа залилуулсан... 2014 оны 09 сард У ирж алтны уурхайд мөнгө хэрэгтэй байна 20.000.000 төгрөг зээлээч гэхээр нь 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11.600.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 8.400.000 төгрөгийг У-ын данс руу нь шилжүүлсэн боловч буцааж нэг ч төгрөг төлөөгүй, ингээд би энэ 20.000.000 төгрөгөөр хохирсон. Мөн 2014 оны 08 сард У Шинэ Монгол сургуулийн хажууд 2 өрөө байр байна, чи өрөө хасаад үлдэгдэл мөнгийг нь өгөөд ав гэхээр нь би өөрөөсөө 17.000.000 төгрөг өгсөн. Үеэл Ж-аас 5.000.000 төгрөг аваад У-т өгсөн. Ингээд би 23.000.000 төгрөг болсон бөгөөд тухайн байрыг миний нэр дээр шилжүүлж өгнө гээд худлаа хэлсэн. ...Ж надаас 5.000.00 сая төгрөгөө нэхээд байхаар нь өөрөөсөө өгсөн. Ингээд 23.000.000 төгрөгөөр хохирсон. .2015 оны 04 дүгээр сард У уулзаад арматур төмөр хэрэгтэй байна, төмөр өгвөл арматур төмрөөр солих байр байна гэхээр нь би өрөндөө хүнээс 50 тн арматур төмөр аваад У-т өгсөн. Ингээд миний нэр дээр ************* тоот орон сууцыг шилжүүлж өгсөн. Би 50 тн арматурандаа У-аас 2 байр авах ёстойгоос 1 байр нь энэ байсан. Гэтэл нөгөө байрыг нь Капитрон банкны зээлтэй гээд нэр дээр шилжүүлээгүй. Тэгээд байж байтал У байр хураагдах гээд байна гэхээр нь би ***************** тоот байраа хувь хүнтэй гэрээ хийж 35.000.000 төгрөгийн барьцаанд тавьж Ут 20.500.000 төгрөгийг өгч өөрөө үлдсэн 14.500.000 төгрөгийг нь авсан. Улмаар уг байрны зээлээ төлөх боломжгүй болж байраа алдсан. Энэ байр 2014 онд ашиглалтад орсон 42 м.кв талбайтай 2 өрөө 87.000.000 төгрөгийн үнэлгээтэй байр байсан боловч би одоо 20.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. 2015 оны 12 сард У ирээд өмнө нь авсан 100 айлд байрлах байранд 43.74 м.кв, 64.78 м.кв байр байна, 35.000.000 төгрөг өгвөл чиний нэр дээр гэрчилгээг нь гаргаад өгье гэхээр нь би найз О-ын 570 маркийн машиныг нь 1 хоногийн хугацаатай 40.000.000 төгрөгийн барьцаанд тавиад Ут 35.000.000 төгрөгийг өгсөн. 1 хоногийн хугацаанд машины мөнгийг төлж чадаагүй тул дахиад байрыг нь барьцаанд тавиулж машиныг зээлээс чөлөөлүүлсэн. Ингээд байрны зээлийг нь төлж чадахгүй би залилангийн хэргээр ял авсан. 35.000.000 төгрөг У-т өгсний дараа 64.78 м.кв байрыг өөрийн нэр дээрээ гаргуулж аваад буцаагаад 50.000.000 төгрөгт тавьсан. Ингээд О-ын машиныг авч өгөх гэтэл маргааш 43.74 м.кв байрны гэрчилгээ гарна гэж У хэлэхээр нь итгээд 50.000.000 төгрөгийн 10.000.000 саяыг У-т өгөөд 40.000.000 нь би өөрөө хэрэглэсэн. Гэтэл 43.74 м.кв байрны гэрчилгээ гараагүй. Ингээд мөнгөний өрөнд ороод 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байраа 110.000.000 төгрөгөөр бодож зарсан. Байр авах хүнийг У олж өгсөн. Ингээд 52.000.000 төгрөгөөр нь байрны зээлээ хаасан ба дээр нь ланд 77, бенз-С маркийн 2 машиныг 28.000.000 төгрөгөөр бодож авсан. У байр худалдаж авсан Б гэдэг хүнд 70.000.000 төгрөгийн өртэй байсан гээд уг мөнгийг суутгасан. Ланд 77, бенз-С маркийн 2 машиныг У өөрөө авч ашигласан... Ингээд бодоход У Батаад өртэй байсан 70.000.000 төгрөгөө төлөхийн тулд миний байрыг Б-д зарсан гэдгийг нь ойлгосон. Энэ асуудал дээл би 68.000.000 төгрөгөөр хохирсон тул энэ мөнгийг нэхэмжилнэ... Ингээд надад нийт 181.500.000 төгрөгийн хохирол учруулсан тул уг мөнгийг нэхэмжилж байна Би 20.500.000 төгрөгийг өгсөн гэх 38.000.000 төгрөгт барьцаанд тавьсан байраа 87.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэхээр 248.000.000 төгрөг болж байгаа. Гэхдээ би өгсөн мөнгөө нэхэмжлэхээр болсон тул 181.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ дундуур бид 2 мөнгө өгөлцөж авалцаад явсан зүйл бий. Надад 1 удаа 1.000.000 төгрөг, мөн 2400 ам доллар аваад буцаагаад өгч байсан удаа бий. Мөн ланд-80, харьер, ист зэрэг машин өгөөд ашиглуулж байсан ба өрөө өгөхгүй болохоор нь буцаагаад авч байсан...” гэсэн мэдүүлэг /8 хх 33/, /9 хх 150/,

22. Хохирогч Б.Г, шүүгдэгч У.У нарын байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний хуулбарууд /2 хх 174-180/,

23. Сонгинохайрхан дүүргийн ***************** тоот үл хөдлөх хөрөнгийн ****************дугаартай гэрчилгээний хуулбар /2 хх 181/,

24. Хохирогч Ж.Ц-гийн:

“...************ гэх залуу надаас мөнгө байна уу, мөнгөний хэрэг байна гэхээр нь би 2014 оны зун 27.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Ингээд 1 сар өнгөрөөд мөнгөө нэхсэн чинь У гэх хүнд өгсөн чинь буцааж өгөхгүй байна гэсэн. Энэ мөнгөнөөс би эргүүлж огт мөнгө аваагүй. Уг мөнгийг буцааж өгвөл гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /3 хх 149-151/,

25. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ц.Б, У.У нарын байгуулсан Зээлийн гэрээний хуулбар /3 хх-184/,

26. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ж.Ц-гээс У.Б-ийн дансанд 27.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /3 хх 124/,

27. У.У-аас У.Б-д 2017 оны 06 дугаар сарын 25-ны дотор 31.860.000 төгрөгийг төлж барагдуулах талаар бичгээр гаргасан баталгааны хуулбар /3 хх 203/,

28. Хохирогч Г.Г-гийн:

“...У нь манай эзэмшлийн Сүхбаатар дүүргийн *************** тоот 64.78 м.кв байрыг чинь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах байраар сольж өгөх боломж байна гэхээр нь... итгээд уг 3 өрөө байраа гэрээгээр У.У-ын нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл У өөр хүний өрөнд уг байрыг шилжүүлж өгсөн байсан... Тухайн үед манай байр 1 м.кв нь 1.800.000 төгрөгийн буюу нийт 116.640.000 төгрөгийн үнэтэй байсан. Ингээд мөнгөө өгөхгүй, нэг бол байр өгнө гээд өгөхгүй удаад байхаар нь удаа дараа залгаж асуухад “...хайрганы компани ажиллуулдаг юм, хайрга нийлүүлээд шинэ байр гаргаж өгнө, “*******” хотхонд байр байна гэж үзүүлж, хөдөө арабус тарьж байгаа, хятадуудад зарж байр авч өгнө гэх зэргээр худлаа ярьсан. Ингээд сүүлдээ мөнгө өгье гээд ...21.000.000 төгрөг өгсөн. Би одоо Уаас үлдэгдэл 95.640.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /5 хх 164-170/,

...Би байраа 116.640.000 төгрөгөөр үнэлж өгсөн бөгөөд уг үнийн дүнгээс 26.000.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 90.000.000 төгрөгөөс Утай тохиролцоод 84.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /9 хх 129/,

29. 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр У.У, Тэгшээ нарын байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний хуулбар /5 хх 156/,

30. Гэрч Л.Тэгшээгийн:

“...У байр хойшлогдсон ордер нь оройтож гарна гэж хэлээд 3 сар болсон. Сүүлдээ хайрганы ажил эхлэх гэж байна, энэ байр бүтэхээ болилоо гэхээр нь залилан мэхэлж эхэлж байна гээд өгсөн байраа буцааж авъя гэхэд тэр өнгөрсөн, өөр хүнд шилжүүлсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /5 хх 175/,

31. Хохирогч Б.Баттүвшингийн:

“...2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд У нь ...Сэлэнгэ аймагт газар тариалангийн ажил эрхлээд 4-5 жил болж байна, ...тариа будаа хураах цаг болчихлоо, бинзен тос, ажилчдын цалин, хоол унааны мөнгө гээд мөнгө хэрэг болоод байна, найздаа боломжтой бол мөнгө зээлээч, тариагаа хураагаад зарж борлуулаад чамд мөнгийг чинь эргүүлж өгье гэхээр нь ...итгээд мөнгө өгөхөөр болж, нийт 22.350.000 төгрөгийг Баянгол дүүргийн 5-р хороо 3-р эмнэлэг буюу миний ажлын байран дээр У ирж авсан... 3 сарын дотор мөнгийг буцааж өгнө гэсэн боловч өгөхгүй байсан. Би аргаа бараад цагдаагийн байгууллагад хандаж шахаж шаардсаны эцэст нийт 13.750.000 төгрөгийг авсан. Одоо 8.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /7 хх 51-54/,

“...Нийт 19.350.000 төгрөг өгснөөс... 13.500.000 төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэгдэл 5.850.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /9 хх 125/,

32. Б.Баттүвшингийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр авсан “Цалингийн зээл” эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /6 хх 86/,

33. Б.Баттүвшинд 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 13.000.000 төгрөгийг төлж дуусгах талаар бичиж өгсөн тэмдэглэлийн хуулбар /6 хх 85/,

34. Хохирогч А.Э-ын Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /1 хх 79-80/,

35. Хохирогч А.Э-ын мэдүүлэг /1 хх 87-88/,

36. Шүүгдэгч У.У-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх 111-112/,

37. Солонгос улсаас бараа материал авсан төлбөрийн баримт /1 хх 129-137/,

38. Зарлагын баримтууд /1 хх 137-140/,

39. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ************ дугаартай Хаан банкнаас ирүүлсэн албан бичиг /1 хх 141/,

40. Гадаадын иргэн харьяатын газрын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ************ дугаартай албан бичиг /1 хх 142-146/,

41. У.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 хх 165/,

42. Хохирогч Б.Н-гийн Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст гаргасан өргөдөл /2 хх 35-36/,

43. У.У, Б.Н нарын хамтран ажиллах гэрээ /2 хх 37-40/,

44. Шүүгдэгч У.У-ын мэдүүлэг /2 хх 78-79/,

45. Б.Г-ын Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /2 хх 95-100/,

46. Г.Б-ийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /2 хх 124/,

47. 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн У.У, Б.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /2 хх 175/,

48. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн У.У, Б.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /2 хх 176/,

49. 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн У.У, Б.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /2 хх 177/,

50. 2014 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн У.У, Б.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /2 хх 178/,

51. У.У, Б.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд /2 хх 195-201/,

52. Ч.Д-ийн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /2 хх 238/,

53. А.Н-гийн Хаан банкны орлогын баримт /3 хх 5-8/,

54. 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /3 хх 84/,

55. Packing list /Бараа тээврийн жагсаалт/ /3 хх 107/,

56. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /3 хх 108/,

57. Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /3 хх 111-112/,

58. Ц.Б-ийн сэжигтнээр өгсөн:

“...Ц ахаас би 2014 оны зун сараа тодорхой санахгүй байна. Уул уурхайд хүнтэй хамтарч ажил хийх зорилготой 27.000.000 төгрөг авсан. Тэгээд мөнгө авсан өдрөө нотариатын гэрээ хийж гэрээн дээр 1 сарын хугацаатай дээрээс нь хүүг нь өгнө гэж нийт 31.000.000 төгрөг буцааж төлнө гэж авсан. Ц ахаас авсан 27.000.000 төгрөгөө У гэх ахад өгсөн. Ут өгөхдөө тэр өдрөө нотариатын гэрээ хийж өгсөн. Тэрнээс хойш У миний ажил болохгүй байна гэж явсаар байгаа өнгөрсөн намар Сэлэнгэ аймаг Арабус /ургамал/ тарьсан байгаа арабусаа хураагаад танд хэдэн төгрөг өгье тэр хүмүүсээс зээлсэн мөнгөө түрүүлээд өгч бай гэж хэлсэн. Тэгээд арабус нь болохгүй байна гэж худлаа ярьсаар байгаа сүүлдээ байхгүй болчихлоо гээд би танд мөнгө өгч чадахгүй нь танд 2017 оны 04 дүгээр сарын 15-наас хойш мөнгө өгье манай хөрөнгө оруулагч нар орж ирж байгаа би алтны уурхай ажиллуулах гэж байгаа гэж хэлсэн. Өчигдөр орой Утай уулзахад намайг та хэдхэн хоног хүлээчих би танд мөнгө өгье гэж хэлсэн би тэр хүний үгэнд итгэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /3 хх 158-160/,

59. Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоол /3 хх 51-52/,

60. Хохирогч А.Н-гийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /3 хх 1/,

61. Хохирогч А.Н-гийн мэдүүлэг /3 хх 54-56/,

62. Шүүгдэгч У.У-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /3 хх 76-78/,

63. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /3 хх 108/,

64. Ж.Ц-гийн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /3 хх 123/,

65. Баянгол дүүргийн прокурорын газар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ****** дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоол /3 хх 140/,

66. Ж.Ц-гийн Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан өргөдөл /3 хх 142/,

67. У.У, Ц.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /3 хх 200, 180/,

68. У.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /3 хх 204/,

69. Ж.Ц-гийн Баянгол дүүргийн прокурорт гаргасан өргөдөл /3 хх 214/,

70. Ж.Ч-ийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /3 хх 221/,

71. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал хүргүүлэх мөрдөн байцаагчийн тогтоол /3 хх 226/,

72. Гэрч Э.Ч-ны мэдүүлэг /3хх 233/, гэрч Д.Д-ийн мэдүүлэг /3 хх 235-236/,

73. Шүүгдэгч У.У-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /3 хх 237-238/,

74. “*************”, “*********************” ХХК нарын хамтын ажиллах гэрээнүүд /4 хх 2-9/,

75. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ********** дугаартай захирамж /4 хх 10/,

76. “************т” ХХК, “******************” ХХК нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ /4 хх 12-20/,

77. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *********** дугаартай захирамж /4 хх 26/,

78. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/183 дугаартай захирамж /4 хх 27/,

79. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн *********дугаартай улсын байцаагчийн акт /4 хх 28/,

80. “******” ХХК “**********” ХХК нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнүүд /4 хх 33-37/,

81. Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 214 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, ялагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /6 хх 36/,

82. Б.Б-ийн Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /6 хх 41/,

83. Хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /6 хх 50-51/,

84. Б.Б-ийн зээл төлөлтийн хуваарь /6 хх 86/,

85. Баянгол дүүргийн прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай “Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол /6 хх 138/,

86. Эрүүгийн *************** дугаартай хэргийн хохирлын тооцоо /8 хх 42-44/, хохирогч Б.Б-д хохирол төлбөр төлсөн талаарх баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд У.У-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “...шүүгдэгч У.У-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, У.У-аас нийт 747.025.502 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Н-д 15.000.000, А.Эт 180.000.000, Б.Н-д 230.021.342, Ж.Ч-д 40.900.160, Б.Г-д 181.500.000, Ж.Ц-д 27.000.000, Б.Г-д 72.604.000 төгрөгийг тус тус олгуулах...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа “...Шүүгдэгч У.Ут прокуророос 10 үйлдлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байгаа. Үүнээс хохирогч Ж.Ц-д 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тогтоогддоггүй. У.У Ж.Ц нар нь бие биеэ таньдаггүй. У.У мөнгөө Ц.Бэс авсан тул түүнийг залилсан гэж үзэхгүй юм. Бусад үйлдлийн хувьд маргахгүй. Түүнчлэн түүнд холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад прокуророос У.Уыг 2021 оны 01 дүгээр сарын 29-нд яллагдагчаар татсан нь буруу гэж үзэж байна. Мөн дээрх 10 үйлдлийн хамгийн сүүлийн үйлдэл нь 2016 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн тул түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид “...Шүүгдэгч У.У нь гэм буруу дээр маргахгүй. Энэ хүн бизнесийн эрсдэлийг тооцохгүй явсаар байгаад дампуурсан байдаг. Хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж байгаа бөгөөд шүүхээс тогтоох хохирлыг мөн нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Ут холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч У.У нь:

- 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Н-гаас “УИХ-ын гишүүн Н-ийн дүү О-тай хамтран Япон улс руу ашигтай наймаанд явна, бараа гааль дээр ирчихсэн байгаа татварын мөнгө хэрэгтэй байна түр мөнгө зээлээч” гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 41.495.840 төгрөг авсан,

- 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд Солонгос улсаас барилгын материал оруулж ирж зарж хамтран ажиллана гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк”-ны салбараар дамжуулан 4 /удаагийн үйлдлээр/ А.Э-аас 285.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

- 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” ББСБ-ын гадна “хайрганы карьер ажиллуулах гэж байгаа, олсон ашгийнхаа 50 хувийг өгье, мөнгө өгч туслаач” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар үүсгэж Б.Н-гаас ********************* тоот 4 өрөө байрыг барьцаанд тавиулж 80.000 ам доллар буюу 151.040.000 төгрөгийг нь авч, улмаар уг орон сууцыг зээлийн барьцаанд хураалгаж 230.021.342 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” ХХК-ны захирал Ж.Ч-д “түрээсийн мөнгийг төлбөл уг мөнгөнд хайрга нийлүүлнэ” гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан хуурч 64.000.000 төгрөгийг нь “*********” ХХК-ийн данс руу шилжүүлж авсан,

- 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” барилгын материалын захад иргэн Ч.Д-д 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөнгийг нь төлнө гэж хуурч 8 тонн цемент зээлээр авч мөнгийг нь төлөхгүй 1.240.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 04 дүгээр сарын 10-аас 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд “...удахгүй мөнгө орж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.Б-эс Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжуулан 101.192.000 төгрөгийг нь авсан,

- 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “************” ХХК дээр иргэн Б.Г-д “ажил бүтээж өгнө, байр өгнө” гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 181.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Ц.Б-р дамжуулан бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан “4 сая төгрөгийн ашиг өгнө” гэж хуурч Ж.Ц-гээс 27.000.000 төгрөгийг нь авсан,

- 2015 оны 11 дүгээр сард Б.Г-ийн ************* тоот байрыг өөр байраар сольж өгнө гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан уг байрны өмчлөх эрхийг Б.Ганбямбын нэр дээр шилжүүлэн өгч, Б.Г-аад 116.604.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Б-д “газар тариалан эрхэлж байгаа тул мөнгө хэрэгтэй” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараар дамжуулан 19.350.000 төгрөгийг нь авч бусдад нийт 1.067.403.182 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч А.Н-гийн “...У нь УИХ-ын гишүүн Н-ийн дүү О-тай нийлж Япон улсаас импортоор техникийн тос, тослох материал оруулж ирж зарах гэж байгаа, бараа материалаа худалдаж аваад оруулж ирэхэд мөнгөний хэрэг гараад байна, ...мөнгө зээлээч, 1 сарын дотор эргүүлээд өгнө ...гэхээр нь итгэсэн. Би У-т олон удаагийн байдлаар 1000-5000 долларын хооронд зээлүүлээд хугацаандаа өгч авалцаж байсан учраас маш их итгэлтэй байсан тул ...мөнгө зээлүүлсэн... Япон явж бараагаа авах гэж байгаа гээд ************* байрны гадна 20.000 доллар бэлнээр, гэрт ирээд 4000 доллар бэлнээр авсан. ...15.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.И-ийн “...Манай найз У надад хэлэхдээ Г ахын эхнэрт хэдэн төгрөгийн өглөгтэй гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Г.Ц-ын “...2012 оны 07 дугаар сард манай ээж Н У-т мөнгө өгч байхыг харсан. ...У нь миний аав ээжээс их хэмжээний мөнгө авчхаад өгөхгүй маш их хохироосон. Бид аргаа ядаад У-тай ярихад намайг маш их доромжилж байсан...” гэсэн мэдүүлэг, 

- Хохирогч А.Э-ын “...У анх БНСУ-аас барилгын материал оруулж ирж зарна гэж яриад би 2013 оны 03 дугаар сард эхлээд 100.000.000 төгрөг, дараа нь 2-3 хоногийн дараа 90.000.000 төгрөг, үүнээс хойш 2-3 хоногийн дараа дахиад 60.000.000 төгрөг, ...нэмээд 35.000.000 сая төгрөг буюу нийт 285.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш надад У цувуулж 68.200.000 төгрөг өгсөн. Одоо 216.800.000 төгрөг авах дутуу байгаа би одоо үлдсэн 216.800.000 төгрөгөөс 180.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

- 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А.Э, У.У нарын байгуулсан Бараа материал нийлүүлэх гэрээ болон тооцоо нийлсэн актын хуулбар,

- 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ, хүү тооцох тухай гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудын хуулбар,

- Хохирогч А.Э-ын Хаан банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авсан тухай 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ,

- Хохирогч Б.Н-гийн “...У нь хайрганы карьер ажиллуулах гэж байгаа, олсон ашгийнхаа 50 хувийг өгье, мөнгө өгч туслаач гэсэн. Ингээд би өөрийн ХУД-ийн 11-р хороо, ************ 4 өрөө 124.65 м.кв байрыг “************” ББСБ-д 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 6 сарын хугацаатай 80.000 ам.долларын барьцаанд тавьж өгсөн. Би сар бүр Утай ярихад би төлнө, удахгүй ажил бүтэх гээд байна, бизнес амжилттай болж байгаа гэх зэргээр худлаа хэлсэн. ...Ингээд шүүхээр үл маргах гэрээ хийгээд “Б” ББСБ нь манай байрыг 268.000.000 төгрөгөөр үнэлээд авсан. Үүнээс 230.021.342 төгрөгийг зээл, зээлийн хүү, алдангид тооцож аваад 34.078.658 төгрөгийг би авсан. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ баримт харахгүй буруу тооцож хэлсэн байсан. Одоо яг үнэн зөвөөр мэдүүлж байна. У.У нь худал хэлж намайг залилж байргүй болгосон учир 230.021.342 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,

- 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Б” ББСБ-ын ерөнхий захирал Н.Л, хохирогч Б.Н нарын байгуулсан ************** дугаартай Зээлийн гэрээ,*********** дугаартай Барьцааны гэрээний хуулбарууд,

- 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр У.У, Б.Н нарын байгуулсан ********* дугаартай Хамтран ажиллах гэрээний хуулбар,

- ********** дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар,  

- Хохирогч Б.Н, шүүгдэгч У.У нарын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн мөнгө зээлснийг батлах хэлцлийн хуулбар,

- Хохирогч Ж.Ч-ийн “...У нь 2014 оны 03 сард надтай ирж уулзаад манайх хайрга үйлдвэрлэдэг компани байгуулсан, та манай компанитай хамтарч ажиллах уу гэсэн. Тухайн үед би “*****” ХХК-ийг бетон зуурмагийн чиглэлээр ажиллуулдаг байсан тул хайрга авч түүхий эд болгохоор болсон. 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн данснаас “*************" гэх компанийн дансанд мөнгөө шилжүүлсэн. Утга дээр нь У-ын тоног төхөөрөмжийн түрээс гэж бичсэн. У надад тоног төхөөрөмжийн түрээсийн мөнгөгүй болсон, та үүнийг төлөөд өгвөл би хайрга үйлдвэрлэх боломжтой болно. Таны мөнгийг хайргаар 6 сарын хугацаанд төлнө гэсэн. Тухайн үед У бид 2 хайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. ... 6 сарын хугацаанд 2800 м2 хайрга нийлүүлсэн. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 23.099.840 төгрөг болсон. Одоо У-аас би 40.900.160 төгрөгийг авах дутуу байгаа. Уг мөнгөө гаргуулж авбал гомдолгүй. Хамгийн гол нь тухайн үедээ У карьер дээрээ очиж үзүүлээд тэнд байгаа тоног төхөөрөмжүүд бүгд минийх гэж худал хэлж итгэл үнэмшил төрүүлсэн, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 64.000.000 төгрөгийг шилжүүлсэн... Үүнээс 2887 мЗ хайрга буюу 23.099.840 төгрөгийг буцааж авсан. ...үлдэгдэл 42.700.160 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Г.Б-ын “...Би “**************” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхад ...У надтай холбогдоод хайрга, дайрганы шүршүүр түрээслэх хэрэгтэй байна гээд ...түрээсийн гэрээ хийсэн. ... Түрээсийн төлбөрт нийт 64.000.000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

- 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “************” ХХК-ийн захирал У.У, “******” ХХК-ийн захирал Ж.Ч нарын байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар,

- 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 64.000.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

- Хохирогч Ч.Д-ийн “...2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Гурвалжингийн зах дээр наймаагаа хийгээд зогсож байхад мөнгөлөг саарал өнгийн машинтай залуу ирээд ...8 тонн цемент авъя, ...3 дугаар сарын 16-ны өдөр мөнгийг нь өгнө, 8 тонн цементээ манай аж ахуйн хашаанд буулгаад өгчих... гэхээр нь ..буулгаж өгсөн. Тэгээд ...16-ны өдөр мөнгөө өгөөгүй ба ... 17, 18-ны өдрүүдэд төгрөг 74.000 төгрөг, 80.000 төгрөг шилжүүлээд үлдэгдлийг нь өгөхгүй байсан... Би У-т 155.000 төгрөгөөр тооцож 8 тонн цементийг нийт 1.240.000 төгрөгөөр зарсан. Цемент хүргэж өгсөн хөлс 50.000 төгрөг, ачигчийн хөлс 24.000 төгрөг нийт 1.314.000             төгрөг болсон. Уаас би бүх мөнгөө буюу 1.314.000 төгрөгийг бүрэн авсан, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг,

- 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цементийн үнэ 1.240.000 төгрөгийг төлнө гэсэн У.Уын иргэний үнэмлэхийн хуулбар бүхий баримт,

- Хохирогч Г.Б-ийн “...У надад нийт 101.192.000 төгрөгийн хохирол учруулсан. Надаас мөнгө авах болгондоо “...удахгүй мөнгө орж ирэх гэж байгаа, хадам ээж зээл авч өгөх гэж байгаа, чи надад одоо мөнгө өгөхгүй бол өмнөх мөнгийг чинь өгч чадахааргүй болох гээд байна гэх зэргээр дандаа хуурч авсан. У уг мөнгөнөөс надад нэг ч төгрөг төлөөгүй байгаад 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 300.000 төгрөг өгсөн. Одоо би Уаас 100.892.000 төгрөг авах дутуу байна...” гэсэн мэдүүлэг,

- Г.Б-с У.Ут мөнгө шилжүүлсэн баримтууд,

- Хохирогч Б.Г-ын “...2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 24.500.000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Үүнд дээр нэмж 26.500.000 төгрөгийн цемент өгөөд У-аас Залуус хороололд 53 м.кв байр авахаар болсон. У надад гэрчилгээг нь гаргаж өгнө гэсэн боловч Л гэдэг хүний нэр дээр гаргасан. Ингээд би 50.000.000 төгрөг эхний удаа залилуулсан... 2014 оны 09 сард У ирж алтны уурхайд мөнгө хэрэгтэй байна 20.000.000 төгрөг зээлээч гэхээр нь 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11.600.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 8.400.000 төгрөгийг У-ын данс руу нь шилжүүлсэн боловч буцааж нэг ч төгрөг төлөөгүй, ингээд би энэ 20.000.000 төгрөгөөр хохирсон. Мөн 2014 оны 08 сард У Шинэ Монгол сургуулийн хажууд 2 өрөө байр байна, чи өрөө хасаад үлдэгдэл мөнгийг нь өгөөд ав гэхээр нь би өөрөөсөө 17.000.000 төгрөг өгсөн. Үеэл Ж-аас 5.000.000 төгрөг аваад Ут өгсөн. Ингээд би 23.000.000 төгрөг болсон бөгөөд тухайн байрыг миний нэр дээр шилжүүлж өгнө гээд худлаа хэлсэн. ...Ж надаас 5.000.00 сая төгрөгөө нэхээд байхаар нь өөрөөсөө өгсөн. Ингээд 23.000.000 төгрөгөөр хохирсон. .2015 оны 04 дүгээр сард У уулзаад арматур төмөр хэрэгтэй байна, төмөр өгвөл арматур төмрөөр солих байр байна гэхээр нь би өрөндөө хүнээс 50 тн арматур төмөр аваад Ут өгсөн. Ингээд миний нэр дээр ******************** байрны 45 тоот орон сууцыг шилжүүлж өгсөн. Би 50 тн арматурандаа У-аас 2 байр авах ёстойгоос 1 байр нь энэ байсан. Гэтэл нөгөө байрыг нь Капитрон банкны зээлтэй гээд нэр дээр шилжүүлээгүй. Тэгээд байж байтал У байр хураагдах гээд байна гэхээр нь би ************** тоот байраа хувь хүнтэй гэрээ хийж 35.000.000 төгрөгийн барьцаанд тавьж У-т 20.500.000 төгрөгийг өгч өөрөө үлдсэн 14.500.000 төгрөгийг нь авсан. Улмаар уг байрны зээлээ төлөх боломжгүй болж байраа алдсан. Энэ байр 2014 онд ашиглалтад орсон 42 м.кв талбайтай 2 өрөө 87.000.000 төгрөгийн үнэлгээтэй байр байсан боловч би одоо 20.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. 2015 оны 12 сард У ирээд өмнө нь авсан 100 айлд байрлах байранд 43.74 м.кв, 64.78 м.кв байр байна, 35.000.000 төгрөг өгвөл чиний нэр дээр гэрчилгээг нь гаргаад өгье гэхээр нь би найз О-ын 570 маркийн машиныг нь 1 хоногийн хугацаатай 40.000.000 төгрөгийн барьцаанд тавиад Ут 35.000.000 төгрөгийг өгсөн. 1 хоногийн хугацаанд машины мөнгийг төлж чадаагүй тул дахиад байрыг нь барьцаанд тавиулж машиныг зээлээс чөлөөлүүлсэн. Ингээд байрны зээлийг нь төлж чадахгүй би залилангийн хэргээр ял авсан. 35.000.000 төгрөг Ут өгсний дараа 64.78 м.кв байрыг өөрийн нэр дээрээ гаргуулж аваад буцаагаад 50.000.000 төгрөгт тавьсан. Ингээд О-ын машиныг авч өгөх гэтэл маргааш 43.74 м.кв байрны гэрчилгээ гарна гэж У хэлэхээр нь итгээд 50.000.000 төгрөгийн 10.000.000 саяыг У-т өгөөд 40.000.000 нь би өөрөө хэрэглэсэн. Гэтэл 43.74 м.кв байрны гэрчилгээ гараагүй. Ингээд мөнгөний өрөнд ороод 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байраа 110.000.000 төгрөгөөр бодож зарсан. Байр авах хүнийг У олж өгсөн. Ингээд 52.000.000 төгрөгөөр нь байрны зээлээ хаасан ба дээр нь ланд 77, бенз-С маркийн 2 машиныг 28.000.000 төгрөгөөр бодож авсан. У байр худалдаж авсан Батаа гэдэг хүнд 70.000.000 төгрөгийн өртэй байсан гээд уг мөнгийг суутгасан. Ланд 77, бенз-С маркийн 2 машиныг У өөрөө авч ашигласан... Ингээд бодоход У Б-д өртэй байсан 70.000.000 төгрөгөө төлөхийн тулд миний байрыг Б-д зарсан гэдгийг нь ойлгосон. Энэ асуудал дээл би 68.000.000 төгрөгөөр хохирсон тул энэ мөнгийг нэхэмжилнэ... Ингээд надад нийт 181.500.000 төгрөгийн хохирол учруулсан тул уг мөнгийг нэхэмжилж байна Би 20.500.000 төгрөгийг өгсөн гэх 38.000.000 төгрөгт барьцаанд тавьсан байраа 87.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэхээр 248.000.000 төгрөг болж байгаа. Гэхдээ би өгсөн мөнгөө нэхэмжлэхээр болсон тул 181.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ дундуур бид 2 мөнгө өгөлцөж авалцаад явсан зүйл бий. Надад 1 удаа 1.000.000 төгрөг, мөн 2400 ам доллар аваад буцаагаад өгч байсан удаа бий. Мөн ланд-80, харьер, ист зэрэг машин өгөөд ашиглуулж байсан ба өрөө өгөхгүй болохоор нь буцаагаад авч байсан...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Б.Г, шүүгдэгч У.У нарын байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний хуулбарууд,

- Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, *************** *********** тоот үл хөдлөх хөрөнгийн ************** дугаартай гэрчилгээний хуулбар,

- Хохирогч Ж.Ц-гийн “...Б гэх залуу надаас мөнгө байна уу, мөнгөний хэрэг байна гэхээр нь би 2014 оны зун 27.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Ингээд 1 сар өнгөрөөд мөнгөө нэхсэн чинь У гэх хүнд өгсөн чинь буцааж өгөхгүй байна гэсэн. Энэ мөнгөнөөс би эргүүлж огт мөнгө аваагүй. Уг мөнгийг буцааж өгвөл гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг,

- 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ц.Б, У.У нарын байгуулсан Зээлийн гэрээний хуулбар,

- 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ж.Ц-гээс У.Б-ийн дансанд 27.000.000 төгрөг шилжүүлсэн баримт,

- У.Уаас У.Б-д 2017 оны 06 дугаар сарын 25-ны дотор 31.860.000 төгрөгийг төлж барагдуулах талаар бичгээр гаргасан баталгааны хуулбар,

- Хохирогч Б.Г-ийн “...У нь манай эзэмшлийн ************************ м.кв байрыг чинь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах байраар сольж өгөх боломж байна гэхээр нь... итгээд уг 3 өрөө байраа гэрээгээр У.У-ын нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл У өөр хүний өрөнд уг байрыг шилжүүлж өгсөн байсан... Тухайн үед манай байр 1 м.кв нь 1.800.000 төгрөгийн буюу нийт 116.640.000 төгрөгийн үнэтэй байсан. Ингээд мөнгөө өгөхгүй, нэг бол байр өгнө гээд өгөхгүй удаад байхаар нь удаа дараа залгаж асуухад “...хайрганы компани ажиллуулдаг юм, хайрга нийлүүлээд шинэ байр гаргаж өгнө, “*********” хотхонд байр байна гэж үзүүлж, хөдөө арабус тарьж байгаа, хятадуудад зарж байр авч өгнө гэх зэргээр худлаа ярьсан. Ингээд сүүлдээ мөнгө өгье гээд ...21.000.000 төгрөг өгсөн. Би одоо У-аас үлдэгдэл 95.640.000 төгрөгийг нэхэмжилж байна, ...Би байраа 116.640.000 төгрөгөөр үнэлж өгсөн бөгөөд уг үнийн дүнгээс 26.000.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 90.000.000 төгрөгөөс У-тай тохиролцоод 84.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

- 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр У.У, Т нарын байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний хуулбар,

- Гэрч Л.Т-ийн “...У байр хойшлогдсон ордер нь оройтож гарна гэж хэлээд 3 сар болсон. Сүүлдээ хайрганы ажил эхлэх гэж байна, энэ байр бүтэхээ болилоо гэхээр нь залилан мэхэлж эхэлж байна гээд өгсөн байраа буцааж авъя гэхэд тэр өнгөрсөн, өөр хүнд шилжүүлсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Б.Б-ийн “...2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд У нь ...Сэлэнгэ аймагт газар тариалангийн ажил эрхлээд 4-5 жил болж байна, ...тариа будаа хураах цаг болчихлоо, бинзен тос, ажилчдын цалин, хоол унааны мөнгө гээд мөнгө хэрэг болоод байна, найздаа боломжтой бол мөнгө зээлээч, тариагаа хураагаад зарж борлуулаад чамд мөнгийг чинь эргүүлж өгье гэхээр нь ...итгээд мөнгө өгөхөөр болж, нийт 22.350.000 төгрөгийг Баянгол дүүргийн 5-р хороо 3-р эмнэлэг буюу миний ажлын байран дээр У ирж авсан... 3 сарын дотор мөнгийг буцааж өгнө гэсэн боловч өгөхгүй байсан. Би аргаа бараад цагдаагийн байгууллагад хандаж шахаж шаардсаны эцэст нийт 13.750.000 төгрөгийг авсан. Одоо 8.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хохирлоо барагдуулж авмаар байна, ...Нийт 19.350.000 төгрөг өгснөөс... 13.500.000 төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэгдэл 5.850.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,

- Б.Б-ийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр авсан “Цалингийн зээл” эргэн төлөлтийн хуваарийн хуулбар,

- Б.Б-д 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 13.000.000 төгрөгийг төлж дуусгах талаар бичиж өгсөн тэмдэглэлийн хуулбар болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа “...Хохирогч Ж.Ц-д 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Түүнчлэн У.У-т холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад У.У-ыг 2021 оны 01 дүгээр сарын 29-нд яллагдагчаар татсан, мөн дээрх 10 үйлдлийн хамгийн сүүлийн үйлдэл нь 2016 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн тул түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Учир нь хэргийн үйл баримтаар шүүгдэгч У.У нь Ц.Б-тэй уул уурхайн чиглэлээр хамтарч ажил хийх зорилготой байсан бөгөөд Ц.Б-д “мөнгө олж өгөөч” гэж хандсан тул Ц.Б хохирогч Ж.Ц-гээс 27.000.000 төгрөгийг авч улмаар У.Ут 27.000.000 төгрөгийг өгсөн. У.У нь дээрх мөнгийг Ц.Б-р дамжуулж авснаас хойш “миний ажил болохгүй байна”, “намар тарьсан арабусаа хураагаад танд хэдэн төгрөг өгье”, “манай хөрөнгө оруулагч нар орж ирж байгаа би алтны уурхай ажиллуулах гэж байгаа” гэх зэргээр худал хэлж хохирогч Ж.Ц-гийн 27.000.000 төгрөгийг Ц.Бэр дамжуулан залилсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч У.У-ын хувьд тэрээр 2012 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр санаатай гэмт хэрэг буюу залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолохоор байна.

Мөн үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Б.Б-ийн “...У.У нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сар хүртэл хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 22.350.000 төгрөгийг авсан...” /6 хх 53/ гэсэн дээрх хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх, няцаах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж шүүх дүгнэсэн болно. 

Хууль зүйн хувьд залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх гэх зэрэг бусад аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр үйлдэгддэг ба, хуурах гэдэг нь үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба илрэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг бусад байдлаар илэрнэ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Д-д 1.240.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч У.У нь 1.240.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ч.Д нь гомдол саналгүй,

Хохирогч Б.Б-д 19.350.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч У.У нь 19.350.000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Б нь гомдол саналгүй,

Хохирогч Г.Б-д 101.192.000 төгрөгийг хохирол учирснаас шүүгдэгч У.У нь 300.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт үлдэгдэл 100.892.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхээс татгалзаж, гомдол саналгүй гэж тус тус мэдэгдсэн байна.

Харин хохирогч А.Н-д 41.495.840 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч У.У нь 9.950.000 төгрөгийг төлсөн, одоо хохирогч А.Н 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байх тул У.У-аас 15.000.000 төгрөгийн гаргуулж хохирогч А.Н-д олгох,

Хохирогч А.Э-т 285.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч У.У нь 68.200.000 төгрөгийг төлсөн, одоо хохирогч А.Э 180.000.000 төгрөгийг нэхэмжилж байх тул У.У-аас 180.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Э-т олгох,

Хохирогч Б.Н-д 230.021.342 төгрөгийн хохирол учирснаас хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч У.У-аас 230.021.342 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нд,

Хохирогч Ж.Ч-д 64.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч У.У нь 23.099.840 төгрөгийг төлсөн, одоо хохирогч Ж.Ч 40.900.160 төгрөгийг нэхэмжилж байх тул шүүгдэгч У.У-аас 40.900.160 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ч-д олгох,

Хохирогч Б.Г-д 181.500.000 төгрөгийн хохирол учирснаас хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч У.У-аас 181.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-д олгох,

Хохирогч Ж.Ц-д 27.000.000 төгрөгийн хохирол учирснаас хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгч У.У-аас 27.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ц-д олгох,

Хохирогч Б.Г-д 116.604.000 төгрөгийн хохирол учруулснаас 26.000.000 төгрөгийг төлсөн, одоо хохирогч Б.Г 72.604.000 төгрөгийг нэхэмжилж байх тул шүүгдэгч У.У-аас 72.604.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гэрэлмаад олгохоор тус тус шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч У.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа “...Шүүгдэгч У.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг зохих хэмжээгээр төлсөн. Мөн нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан түүнд 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид “...Шүүгдэгч У.У нь гэм буруу дээр маргаагүй. Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч У.У эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч У.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, түүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч У.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 70 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2014260006460 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.У нь 70 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт У-ийн У-ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан үргэлжилсэн үйлдлээр залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.У-ыг 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-ын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 70 /далан/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-аас нийт 747.025.502 /долоон зуун дөчин долоон сая хорин таван мянга таван зуун хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч:   

- А.Н-д 15.000.000 төгрөг, 

- А.Э-т 180.000.000 төгрөг,

- Б.Н-д 230.021.342 төгрөг,

- Ж.Ч-д 40.900.160 төгрөг,

- Б.Г-д 181.500.000 төгрөг,

- Ж.Ц-д 27.000.000 төгрөг,

- Б.Г-д 72.604.000 төгрөг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.У-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ДАЛАЙХҮҮ