Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 21 өдөр    Дугаар 129/ШШ2017/00218                              Эрдэнэбулган сум

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1956 онд төрсөн, Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Алингир гэх газар оршин суух Дайртан овгийн Замандийн Нанзайдоржийн /РД:ЧВ56022578/ хүсэлттэй

1986, 1987, 1988, 1989, 1990 онуудад авч байсан цалинг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.Нанзайдорж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч З.Нанзайдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... би шүүхэд 1986 оны 1 сараас 1990 оны 12 сарыг дуусталх хугацаанд тасралтгүй 5 жилийн цалингийн тодорхойлолтоо баталгаажуулахаар хүсэлт гаргаж байна. Үүнд: 1986 оны 01 сард 320 төгрөг, 02 сард 2668 төгрөг, 03 сард 1256, 04 сард 1030 төгрөг, 05 сард 672 төгрөг, 06 сард 745 төгрөг, 07 сард 1080 төгрөг, 08 сард 1817, 09 сард 239 төгрөг, 10 сард 373 төгрөг, 11 сард 760 төгрөг, 12 сард 602 төгрөг, нийт 11559 төгрөг, 1987 оны 01 сард 1213 төгрөг, 02 сард 849 төгрөг, 03 сард 277 төгрөг, 04 сард 1037, 05 сард 863 төгрөг, 06 сард 1048 төгрөг, 07 сард 1827 төгрөг, 08 сард 27 төгрөг, 09 сард 372 төгрөг, 10 сард 1630 төгрөг, 11 сард 1158 төгрөг, 12 сард 1058 төгрөг, нийт 11359 төгрөг, 1988 оны 01 сард 2702 төгрөг, 02 сард 3860 төгрөг, 03 сард 2223 төгрөг, 04 сард 2704 төгрөг, 05 сард 646 төгрөг, 06 сард 3241 төгрөг, 07 сард 1840 төгрөг, 08 сард 983 төгрөг, 09 сард 979 төгрөг, 10 сард 447 төгрөг, 11 сард 2717 төгрөг, 12 сард 2166 төгрөг, нийт 24508 төгрөг, 1989 оны 01 сард 574 төгрөг, 02 сард 3395 төгрөг, 03 сард 3737 төгрөг, 04 сард 137 төгрөг, 05 сард 3473 төгрөг, 06 сард 249 төгрөг, 07 сард 2893 төгрөг, 08 сард 13 төгрөг, 09 сард 1791 төгрөг, 10 сард 4099, 11 сард 616 төгрөг, 12 сард 4940 төгрөг, нийт 25917 төгрөг, 1990 оны 01 сард 1075, 02 сард 1075 төгрөг, 03 сард 3538 төгрөг, 04 сард 137 төгрөг, 05 сард 133, 06 сард 133 төгрөг, 07 сард 1520 төгрөг, 08 сард 1520 төгрөг, 09 сард 1817 төгрөг, 10 сард 2235 төгрөг, 11 сард 26 төгрөг, 12 сард 396, нийт 13609, нийт 86952  төгрөгийн цалингуудыг он тус бүрээр нь тогтоож өгнө үү. Дээрх цалинг авч байснаа би цалингийн карт, ЭХУУҮГЯ-ны авто машин механизмын баазын тодорхойлолт, тухайн баазын ерөнхий ня-бо байсан Т.Батбаатарын тодорхойлолт зэргийг үндэслэн 5 жилд нийтдээ 1986 онд нийт 11559 төгрөг, 1987 онд 11359 төгрөг, 1988 онд 24508 төгрөг, 1989 онд 25917 төгрөг, 1990 онд 13609 төгрөг, нийт 86952 төгрөгийн цалин авч байсан нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч З.Нанзайдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Би 1971 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгоод 251.000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Тухайн үед намайг ажилласан жилээ тогтоолгоход цалин авч байсан талаарх баримт олдохгүй байсан учраас цалингаа тодорхойлуулж чадаагүй юм. Одоо цалингийн талаарх баримтаа олсон учраас цалингаа тодорхойлуулах хүсэлт гаргаж байна. Иймд миний 1986 онд 11559 төгрөг, 1987 онд 11359 төгрөг, 1988 онд 24508 төгрөг, 1989 онд 25917 төгрөг, 1990 онд 13609 төгрөгүүдийн цалин авч байсныг тогтоож өгнө үү. Нийгмийн даатгалын байцаагч миний тухайн жилүүдэд сар болгонд авсан цалингаа тодорхой бичүүлж ирээрэй гэж хэлсэн. Би тухайн үед ажиллаж байх хугацаандаа 2 таван жилийн гавшгайч болж байсан. Надад олдсон баримтынхаа хүрээндээ дээрх 5 жилүүдэд цалин авч байснаа тогтоолгох хүсэлт гаргасан. Нийгмийн даатгалын газар миний гаргаж өгсөн баримтыг үнэлэхгүй, архиваас баримт авч ир эсвэл шүүхээр цалингаа тогтоолго гэсэн хариу өгсөн. Шүүхэд нотлох баримтаар өгсөн баримтуудыг манай баазад механикаар ажиллаж байсан Соёлмаа гэдэг хүн бааз хувьчлагдсаны дараа баазын хогноос 6 хуудас баримт олсон гээд надад өгсөн. Тэгээд Батбаатар гэдэг ерөнхий нягтланд хэлээд тодорхойлолт авах гэтэл Соёлмаад байгаа баримт дээр тулгуурлаж тодорхойлолт хийж өгье гээд хийж өгсөн гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч З.Нанзайдорж нь 1986-1990 онд Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны авто машин механизмын бааз болон Эрчим хүч, уул уурхай, үйлдвэр, геологийн яамны авто машин механизмын баазад жолоочоор ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсөө тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. 1986 оны 1-2, 4-12 сар , 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12 сарын цалингийн тооцооны хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

2. 1986, 1987, 1988, 1989, 1990 оны цалингийн тооцооны баримтанд үзлэг хийсэн тэмдэглэлд:

2.1. 1986 оны цалингийн тооцооны баримтанд: 1986 оны 01 сард бүгд олгох-320, 02 сард бүгд олгох-2668=55, 04 сард бүгд олгох-2286, 05 сард бүгд олгох-672, 06 сард бүгд олгох-745, 07 сар бүгд олгох-1080, 08 сар-200=00, 09 сард бүгд олгох-2053, 10 сард бүгд олгох-373, 11 сард бүгд олгох-760, 12 сард бүгд олгох-602 гэжээ.

2.2. 1987 оны цалингийн тооцооны баримтанд: 1987 оны 01 сард бүгд олгох-1213, 74, 02 сард бүгд олгох-849, 03 сарын бүгд олгох-277, 04 сард 300=00, 05 сард бүгд олгох-1955, 06 сард бүгд олгох-1048, 07 сард бүгд олгох-1827, 08 сард бүгд олгох-27, 09 сард бүгд олгох-372, 10 сард бүгд олгох-1630, 11 сард бүгд олгох-1158, 12 сард бүгд олгох-1058 гэжээ.

2.3. 1988 оны цалингийн тооцооны баримтанд: 1988 оны 01 сард бүгд олгох-2702, 1988 оны 02 сард бүгд олгох-386050, 1988 оны 03 сард бүгд олгох-2223, 04 сард бүгд олгох-2704, 1988 оны 05 сард бүгд олгох-646, 06 сард бүгд олгох-3241, 07 сард бүгд олгох-82, 1988 оны 08 сард бүгд олгох-1840, 983, 1988 оны 09 сард бүгд олгох-979, 10 сард бүгд олгох-447, 11 сард бүгд олгох-2717, 12 сард бүгд олгох-2166 гэжээ.

2.4. 1989 оны цалингийн тооцооны баримтанд: 1989 оны 01 сард бүгд олгох-574, 74, 1989 оны 02 сард бүгд олгох-3395, 1989 оны 03 сард бүгд олгох-3737, 1989 оны 04 сард бүгд олгох-137, 1989 оны 05 сард бүгд олгох-3473, 1989 оны 06 сард бүгд олгох-249, 1989 оны 07 сард бүгд олгох-2893, 1989 оны 08 сард бүгд-13, 09 сард бүгд олгох-1791, 11 сард бүгд олгох-4715, 12 сард бүгд олгох-4940 гэжээ.

2.5. 1990 оны цалингийн тооцооны баримтанд: 2 сард бүгд олгох-2154, 3 сард бүгд олгох-3538, 4 сард бүгд олгох-137, 6 сард бүгд олгох-267, 8 сард бүгд олгох-1809, 9 сард бүгд олгох-1817, 10 сард бүгд олгох-2635, 11 сард бүгд олгох-2600, 12 сард бичилтгүй гэжээ.

3. Гэрч Т.Батбаатарын: “З.Нанзайдорж нь 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны Авто машин механизмын баазад жолоочоор ажиллаж байсан. З.Нанзайдорж нь 5 жилийн дунджаар жилд 17.390 төгрөгийн цалин авч байсан. Энэ цалингийн дунджийг тодруулахдаа цалингийн тооцооны дэвтрийг үндэслэж тогтоосон болно” гэх мэдүүлэг,

4. Гэрч Л.Мажигсүрэнгийн: “Миний бие 1971 оноос 2001 оныг хүртэл Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны авто машины механизмын заводод цалин хариуцсан няглан бодогчоор ажилласан. Намайг ажиллаж байхад З.Нанзайдорж 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны авто машины механизмын заводод жолоочоор ажилласан. З.Нанзайдорж ажиллаж байх хугацаандаа ер нь бол тухайн цаг үедээ сайн цалинг авдаг байсан. З.Нанзайдорж 2 чиргүүлтэй ажилд явдаг байсан бөгөөд тухайн үедээ жолооч нар ачсан ачааны тонн болон явсан километрээр цалинждаг байсан. З.Нанзайдорж 1986 онд 11.559 төгрөг, 1987 онд 11.359 төгрөг, 1988 онд 24.508 төгрөг, 1989 онд 25.917 төгрөг, 1990 онд 13.609 төгрөг авч байсан. Ер нь энэ бол хамгийн өндөр цалин авч байсан жилүүд нь. З.Нанзайдорж ажиллаж байх хугацаандаа ажлаасаа орсон, гарсан асуудал байхгүй. Бид тасралтгүй хамт ажилласан. З.Нанзайдорж Эрчим хүчний яамны хүндэт самбарт бичигдэж байсан, баазын аварга болж байсан. Мөн 4, 5, 6 жилийн гавшгайч цол, тэмдэг авч байсан” гэх мэдүүлэг,

5. Замандийн Нанзайдорж нь 1979 оны 07 сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний хооронд Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яам, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны авто машин механизмын баазад ГАЗ-51 маркийн автомашины жолоочоор тус Авто машин механизмын баазын даргын 1979 оны 07 сарын 04-ний өдрийн 91, 1988 оны 01 сарын 26-ны өдрийн 06 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсныг Хөдөлмөрийн дэвтэр /Архангай аймгийн Тариат сум 1971.07.20/-ийг үндэслэн тодорхойлов гэсэн Эрчим хүчний яамны 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 3/4002 тоот тодорхойлолт,

6. Үндэсний төв архивын сан хөмрөгт Түлш эрчим хүчний авто машин механизмын бааз байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул Замандий овогтой Нанзайдоржид холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн Үндэсний төв архивын 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 1028 тоот тодорхойлолт,

7. Тожилсүрэн овогтой Батбаатар миний бие нь Эрчим хүч уул уурхай үйлдвэр геологийн яамны авто машин механизмын баазын ерөнхий нягтлан бодогчоор 1986 оноос 2000 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байсан билээ. Энэ хугацаандаа VII, VIII таван жилийн гавшгайч, 1988, 1989 оны баазын хөдөлмөрийн аварга жолооч болж байсан тэргүүний жолооч нарын нэг юм. З.Нанзайдоржийн 1986, 1987, 1988, 1989, 1990 оны дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолтыг анхан шатны цалингийн тооцооны бүртгэл баримтыг үндэслэн тодорхойлж байна ерөнхий ня-бо байсан Г.Батбаатар гэж гарын үсэг зурсан тодорхойлолт,

8. ЭХГУУЯ-ны автомашин механизмын баазын жолооч Заминдий овогтой Нанзайдоржийн 1986, 1987, 1988, 1989, 1990 оны цалинг тодорхойлж баазын ерөнхий нябо байсан Т.Батбаатар гэж бичин гарын үсэг зурсан 2016 оны 12 сарын 01-ний өдрийн цалингийн тодорхойлолт,

9. н.Нанзайдорж нь 1971 онөос 1976 онд Архангай аймгийн Тариат суманд малчин.1976-1979 онд цэргийн алба хаасан. 1977 онд Ардын армийн 107-р ангид жолооч болсон. 1979 оноос тус баазад жолоочоор ажиллаж байна. н.Нанзайдорж нь хамт олны итгэл найдварыг бүрэн биелүүлж өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай сайн биелүүлдэг манай тэргүүний залуу жолооч нарын нэг юм. н.Нанзайдорж нь ҮII таван жилийн төлөвлөгөөг чиргүүлтэй ЗИЛ-130 маркийн автомашинаар 3 жилд биелүүлж ҮII таван жилд 8 жилийн ажил  хийсэн амжилтаа улам бататгаж ҮIII таван жилд 10 жилийн ажил хийхээр тооцоотой үүрэг аваад ажиллаж байна. VIII таван жилийн эхний 4 жилд 1372,4 мянган ткм хийж 6127,9 тн ачаа тээж 7 жил 11 сарын ажил хийгээд байна. н.Нанзайдорж нь ажлынхаа амжилтаар ҮII, VIII таван жилийн гавшгайч цол тэмдэг, МХЗЭ-ийн Төв Хорооны "Тэргүүний ажилчин залуу" алтан медалиар шагнагдсан бөгөөд 1986,1989 оны баазын Хөдөлмөрийн аварга болсон болно. н.Нанзайдорж нь урд оныхоо амжилтуудыг улам бататгаж 1989 онд чиргүүлтэй ЗИЛ-130 маркийн автомашинаар 1226тн ачаа тээж 523,3 мян.ткм-ийн ажил хийж хамт олноо хошуучилсан тул Яамны хүндэт самбарт тавьж алдаршуулахаар тодорхойлов гэсэн ЭХУУГҮГЯ-ны дарга, автомашин механикмын баазын намын үүрийн нарийн бичгийн дарга, ҮЭ-ийн хорооны дарга, МХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга нарын гарын үсэг бүхий тодорхойлолт,

10. Тэтгэвэр тогтоолгох дундаж цалин нь архивын нотлох баримтаар хуулбарлагдан гарч ирээгүй тул шүүхэд асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 1/238 тоот тодорхойлолт,

11. Цагдаагийн ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын 1996 оны 06 сарын 25-ны өдрийн 4 тоот мэдэгдэл,

12. Цагдаагийн ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын 1998 оны 06 сарын 15-ны өдрийн 09/21 тоот гал түймэр гарсан тухай нотломж,

13.Тожилсүрэн овогтой Батбаатар миний бие нь 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрчим Хүч Геологи Уул уурхайн үйлдвэрийн яамны Авто машин механизмын баазын ерөнхий нягтлан бодогчоор 2000 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан юм. 1. Шүүхэд хүргүүлсэн цалингийн баримт нь ЭХГУУҮЯ-ны ажиллагсдын цалингийн тооцооны дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтэр болохыг тодорхойлов. Уг дэвтрийг цалингийн нягтлан бодогч Б.Батцэнгэл хөтөлсөн. Одоо Б.Батцэнгэл нь “Дулааны цахилгаан станц-4” ХК-д тооцооны нягтлан хийж байгаа. 2. ЭХГУУҮЯ-ны АММБааз нь 2001 онд өмч хувьчлалаар худалдагдаж Гачуурт ХХК-ийн мэдэлд очсон юм. Баазын үндсэн хөрөнгө, барилга, байгууламж, эд хогшлыг бүгдийг Гачуурт ХХК-д хүлээлгэн өгөхөд манай баазын архив  /тусгай байранд байсан/ тус аж ахуйн нэгжид очсон юм. Хувьчлалаас хойш жил гаран хугацааны дараа Гачуурт ХХК нь контор болон бусад барилгыг өөрчлөн шинээр барилга барихад архивын материалыг гаргаж хаяж байхад манай баазын боловсон хүчин байсан Соёлмаа таарч цалингийн нилээн дэвтрүүдийг олж авч хаягдан одоо хүртэл хадгалж байна. Соёлмаа нь одоо Түргэний авто баазад механик хийж байгаа болно. Мөн надад хэдэн цалингийн дэвтэр хадгалагдаж байна. 3. Цалингийн дэвтрийг Улсын архивд өгөх гэсэн боловч хувь хүнээс материал авахгүй гээд хүлээж аваагүй болно. 4. Замандий овогтой Нанзайдорж нь 1979 оноос тус баазад жолоочоор ажиллаж байсан болно. З.Нанзайдорж нь УБ 30-97 номерийн ЗИЛ-130 автосамосвал, дараа нь УБЯ 80-70 номерийн ЗИЛ-130 ачааны машин жолоодож байсан бөгөөд VII, VIII таван жилийн гавшгайч цол тэмдэг, 1988, 1989 оны баазын “Хөдөлмөрийн аварга” болсон тэргүүний жолооч нарын нэг юм гэж бичиж гарын үсэг зурж нотариатчаар гэрчлүүлсэн Т.Батбаатарын 2017 оны 04 сарын 19-ний өдрийн тодорхойлолт,

14. З.Нанзайдоржийг Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд  хоньчноор 1971 оны 07 сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 сарын 12-ны өдөр хүртэл, Түлш Эрчим Хүчний Үйлдвэрийн Яамны Авто машин механизмын баазад жолоочоор 1979 оны 07 сарын 03-ны өдрөөс 1988 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл, Эрчим Хүч Уул Уурхай Үйлдвэр Геологийн Яамны Авто машин механизмын баазад жолоочоор 1988 оны 01 сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосон Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн 171 тоот шийдвэр /шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан/

15. Гэрч Ж.Мижигийн: “1981 оны намар Түлш эрчим хүчиний яамны авто машин механизмын баазад би засварчнаар ажилд ороход З.Нанзайдорж жолоочоор ажиллаж байсан. Намайг ажилд ороход 58-17 гэдэг сонсмолтой, дараа нь 30-97 дугаартай сонсмолтой, 80-70 дугаартай портуан машинтай байсан. Би З.Нанзайдоржтой 1981 оны намраас 1997 оны үе хүртэл хамт ажиллаж байсан. Би 1998 онд ажлаасаа гарсан. З.Нанзайдоржийг яг хэзээ гарсан гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. З.Нанзайдорж нь хамт ажиллаж байхдаа Баазын аврагаар 1-2 удаа шалгарч байсан, удаа дараа шагнал хүртэж шилдэг жолооч, Түлш эрчим хүчний яамны авто машин механизмын баазаас байраар хүртэл шагнагдаж байсан юм” гэсэн шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг бүхий мэдүүлэг зэрэг болно.

Шүүх З.Нанзайдоржийн хүсэлтээр хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан Т.Батбаатар, Л.Мажигсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан мөн гэрч Т.Батбаатар, Л.Мажигсүрэн нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Эрчим хүчний яамны 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 3/4002 тоот тодорхойлолт, 2016 оны 12 сарын 01-ний өдрийн цалингийн тодорхойлолт, ЭХУУГҮГЯ-ны дарга, автомашин механикмын баазын намын үүрийн нарийн бичгийн дарга, ҮЭ-ийн хорооны дарга, МХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга нарын гарын үсэг бүхий тодорхойлолт, Т.Батбаатарын 2017 оны 04 сарын 19-ний өдрийн тодорхойлолт, Ж.Мижигийн гэрчийн мэдүүлгийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт байна.

1986 оны 1-2, 4-12 сар , 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12 сарын цалингийн тооцооны хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болох баримтыг шүүх хүсэлт гаргагчаас эх хувиар нь авсан бөгөөд 1986, 1987, 1988, 1989, 1990 оны цалингийн тооцооны баримт нь Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны авто машин механизмын болон Эрчим хүч, уул уурхай, үйлдвэр, геологийн яамны авто машин механизмын баазын баримт болох нь Тожилсүрэн овогтой Батбаатарын “миний бие нь 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрчим Хүч Геологи Уул уурхайн үйлдвэрийн яамны Авто машин механизмын баазын ерөнхий нягтлан бодогчоор 2000 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан юм. Шүүхэд хүргүүлсэн цалингийн баримт нь ЭХГУУҮЯ-ны ажиллагсдын цалингийн тооцооны дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтэр болохыг тодорхойлов. Уг дэвтрийг цалингийн нягтлан бодогч Б.Батцэнгэл хөтөлсөн” гэж бичиж гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн Т.Батбаатарын 2017 оны 04 сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогддог тул уг баримтыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж үзлээ.

1986, 1987, 1988, 1989, 1990 оны цалингийн баримтуудад үзлэг хийхэд 1987 оны цалингийн баримтын ажилчдын нэрс нь урагдсан, /хүсэлт гаргагч З.Нанзайдоржийн нэр байхгүй/ машины дугаарууд нь байх бөгөөд гэрч Ж.Мижигийн: “Намайг ажилд ороход З.Нанзайдорж нь 58-17 гэдэг сонсмолтой, дараа нь 30-97 дугаартай сонсмолтой, 80-70 дугаартай портуан машинтай байсан” гэсэн шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг бүхий мэдүүлэг,  “З.Нанзайдорж нь УБ 30-97 номерийн ЗИЛ-130 автосамосвал, дараа нь УБЯ 80-70 номерийн ЗИЛ-130 ачааны машин жолоодож байсан” гэж бичиж гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн тухайн үеийн ерөнхий ня-бо Т.Батбаатарын 2017 оны 04 сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор З.Нанзайдорж нь 30-97 дугаарын машин барьж байсан тогтоогдож байх тул 30-97 гэсэн дугаар бүхий жолоочийн цалинг тэмдэглэсэн баримт нь хүсэлт гаргагч З.Нанзайдоржид хамааралтай, түүний нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт юм.

Хүсэлт гаргагч Нанзайдорж нь Түлш Эрчим Хүчний Үйлдвэрийн Яамны Авто машин механизмын баазад жолоочоор 1979 оны 07 сарын 03-ны өдрөөс 1988 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл, Эрчим Хүч Уул Уурхай Үйлдвэр Геологийн Яамны Авто машин механизмын баазад жолоочоор 1988 оны 01 сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн 171 тоот шийдвэрээр тогтоогдож байх ба тэрээр дээрх газруудад ажиллаж байхдаа 1986 оны 01 сард 320 төгрөг, 02 сард 2668 төгрөг, 04 сард 2286 төгрөг, 05 сард 672 төгрөг, 06 сард 745 төгрөг, 07 сард 1080 төгрөг, 09 сард 2053 төгрөг, 10 сард 373 төгрөг, 11 сард 760 төгрөг, 12 сард 602 төгрөг, нийт 11559 төгрөг, 1987 оны 01 сард 1213 төгрөг, 02 сард 849 төгрөг, 03 сард 277 төгрөг, 05 сард 1955 төгрөг, 06 сард 1048 төгрөг, 07 сард 1827 төгрөг, 08 сард 27 төгрөг, 09 сард 372 төгрөг, 10 сард 1630 төгрөг, 11 сард 1158 төгрөг, 12 сард 1058 төгрөг, нийт 11414 төгрөг, 1988 оны 01 сард 2702 төгрөг, 02 сард 3860 төгрөг, 03 сард 2223 төгрөг, 04 сард 2704 төгрөг, 05 сард 646 төгрөг, 06 сард 3241 төгрөг, 07 сард 82 төгрөг, 08 сард 2823 төгрөг, 09 сард 979 төгрөг, 10 сард 447 төгрөг, 11 сард 2717 төгрөг, 12 сард 2166 төгрөг, нийт 24590 төгрөг, 1989 оны 01 сард 574 төгрөг, 02 сард 3395 төгрөг, 03 сард 3737 төгрөг, 04 сард 137 төгрөг, 05 сард 3473 төгрөг, 06 сард 249 төгрөг, 07 сард 2893 төгрөг, 08 сард 13 төгрөг, 09 сард 1791 төгрөг, 11 сард 4715 төгрөг, 12 сард 4940 төгрөг, нийт 25917 төгрөг, 1990 оны 02 сард 2154 төгрөг, 03 сард 3538 төгрөг, 04 сард 137 төгрөг, 06 сард 267 төгрөг, 08 сард 1809 төгрөг, 09 сард 1817 төгрөг, 10 сард 2635 төгрөг, 11 сард 26 төгрөг, нийт 12383 төгрөгийн цалин авч байсан нь 1986 оны 1-2, 4-12 сар , 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12 сарын цалингийн тооцооны хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон 1986, 1987, 1988, 1989, 1990 оны цалингийн тооцооны баримтанд үзлэг хийсэн тэмдэглэлээр, гэрч Т.Батбаатар, Л.Мажигсүрэн нарын мэдүүлэг, Т.Батбаатарын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд З.Нанзайдоржийн “Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны авто машин механизмын баазад жолоочоор ажиллаж байхдаа 1986 оны 01 сард 320 төгрөг, 02 сард 2668 төгрөг, 04 сард 2286 төгрөг, 05 сард 672 төгрөг, 06 сард 745 төгрөг, 07 сард 1080 төгрөг, 09 сард 2053 төгрөг, 10 сард 373 төгрөг, 11 сард 760 төгрөг, 12 сард 602 төгрөг, нийт 11559 төгрөг, 1987 оны 01 сард 1213 төгрөг, 02 сард 849 төгрөг, 03 сард 277 төгрөг, 05 сард 1955 төгрөг, 06 сард 1048 төгрөг, 07 сард 1827 төгрөг, 08 сард 27 төгрөг, 09 сард 372 төгрөг, 10 сард 1630 төгрөг, 11 сард 1158 төгрөг, 12 сард 1058 төгрөг, нийт 11414 төгрөг, Эрчим хүч, уул уурхай, үйлдвэр, геологийн яамны авто машин механизмын баазад жолоочоор ажиллаж байхдаа 1988 оны 01 сард 2702 төгрөг, 02 сард 3860 төгрөг, 03 сард 2223 төгрөг, 04 сард 2704 төгрөг, 05 сард 646 төгрөг, 06 сард 3241 төгрөг, 07 сард 82 төгрөг, 08 сард 2823 төгрөг, 09 сард 979 төгрөг, 10 сард 447 төгрөг, 11 сард 2717 төгрөг, 12 сард 2166 төгрөг, нийт 24590 төгрөг, 1989 оны 01 сард 574 төгрөг, 02 сард 3395 төгрөг, 03 сард 3737 төгрөг, 04 сард 137 төгрөг, 05 сард 3473 төгрөг, 06 сард 249 төгрөг, 07 сард 2893 төгрөг, 08 сард 13 төгрөг, 09 сард 1791 төгрөг, 11 сард 4715 төгрөг, 12 сард 4940 төгрөг, нийт 25917 төгрөг, 1990 оны 02 сард 2154 төгрөг, 03 сард 3538 төгрөг, 04 сард 137 төгрөг, 06 сард 267 төгрөг, 08 сард 1809 төгрөг, 09 сард 1817 төгрөг, 10 сард 2635 төгрөг, 11 сард 26 төгрөг, нийт 12383 төгрөгийн цалин авч байсныг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Дайртан овгийн Замандийн Нанзайдоржийг Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны авто машин механизмын баазад жолоочоор ажиллаж байхдаа:

                

               он        

    сар 

1986   

1987

I           320 төгрөг      1213 төгрөг

II          2668 төгрөг    849 төгрөг

III         -           277 төгрөг

IV         2286 төгрөг    -          

V          672 төгрөг      1955 төгрөг

VI         745 төгрөг      1048 төгрөг

VII        1080 төгрөг    1827 төгрөг

VIII       -           27 төгрөг

IX         2053 төгрөг    372 төгрөг

X          373 төгрөг      1630 төгрөг

XI         760 төгрөг      1158 төгрөг

XII        602 төгрөг      1058 төгрөг

Бүгд    11559 төгрөг  11414 төгрөг

 

Эрчим хүч, уул уурхай, үйлдвэр, геологийн яамны авто машин механизмын баазад жолоочоор ажиллаж байхдаа:

                

               он        

    сар 

1988   

1989   

1990

I           2702 төгрөг    574 төгрөг      -

II          3860 төгрөг    3395 төгрөг    2154 төгрөг

III         2223 төгрөг    3737 төгрөг    3538 төгрөг

IV         2704 төгрөг    137 төгрөг      137 төгрөг

V          646 төгрөг      3473 төгрөг    -

VI         3241 төгрөг    249 төгрөг      267 төгрөг

VII        82 төгрөг        2893 төгрөг    -

VIII       2823 төгрөг    13 төгрөг        1809 төгрөг

IX         979 төгрөг      1791 төгрөг    1817 төгрөг

X          447 төгрөг      -           2635 төгрөг

XI         2717 төгрөг    4715 төгрөг    26 төгрөг

XII        2166 төгрөг    4940 төгрөг    -

Бүгд    24590 төгрөг  25917 төгрөг  12383 төгрөгийн цалин авч

байсныг тус тус тогтоосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

,