Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 56

 

1. Шиваа ширээт овогт Авирмэдийн Насантогтохыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан,  

бусдын эд хөрөнгийг хулгайлж  бага бус хэмжээний хохирол учруулсан,

бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан,

хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт  зааснаар А.Насантогтохын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар А.Насантогтохыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

 

4. А.Насантогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дах хэсэгт зааснаар 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.3 дах хэсэгт зааснаар А.Насантогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг өршөөн  хэлтрүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах зааснаар А.Насантогтоход оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар А.Насантогтохын энэ хэрэгт  цагдан хоригдсон 569 /таван зуун жаран ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.4, 88.1.7 дах хэсэгт  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  үсний хэсэг, хумсны арчдас, үс болон хумсны дээж зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн тэмдэглэлийн дэвтэрийг хэрэгт хавсарган үлдээж,  666420 /зургаан зуун жаран зургаан мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг  улсын орлого болгосугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар А.Насантогтохоос 6.000.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяад олгож, 113.580 /зуун арван гурван мянга таван зуун ная/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар  А.Насантогтоход урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Насантогтоход авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

                       

 

 

           

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.АЛТАНХУЯГ

                                          

                             ШҮҮГЧИД                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                     Ч.ОТГОНБАЯР