Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/667

 


 

 

 

 

 

   2021            10          15                            2021/ШЦТ/667

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуяа хөтлөн

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105011011176 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -нд Сүхбаатар аймгийн Баруун урт суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг  дүгээр хороо Цэргийн гудамжны  тоотод оршин суух  хаягтай,

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

   2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 83 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:/,  *******.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *******нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Э.Б-машины чинь торгуулийг чөлөөлж өгнө гэж хуурч нийт 3.200.000 төгрөгийг Хаан банкны 5024255582 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******“Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Хавтаст хэргээс хохирогч Э.Б-мөрдөн байцаалтанд: “2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн зоорь хариуцаж ажилладаг Батчулуун гэх ахдаа надад 3.200.000 төгрөг хэрэг болоод байна. Учир нь 33-25 УБА, 51-14 УББ дугаартай машины торгуулийг төлөх хэрэгтэй байна, Сүх-Эрдэнийн таньдаг *******гэх хүн аргалж өгье гэсэн гэж хэлээд Батчулуун ахын данснаас 50 дугаартай данс руу 3.200.000 төгрөг шилжүүлсэн. Мөн би Батжаргалд жолооны үнэмлэхийн лавлагаа,  мөн 51-14 УББ тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг өгсөн юм. Тэгээд *******гэх хүн 2021 оны 3 дугаар сарын 01-нд бүтээж өгнө гэж хэлээд утас нь холбогдохгүй болохоор нь би Сүх-Эрдэнээс асуугаад өгөөч гэсэн чинь *******ах хорио цээр дуусахаар болгож өгнө гэсэн чамайг байж бай гэж байна гэхээр нь би итгээд яваад байсан юм. *******гэх хүн миний ............... гэх дугаар руу .................. дугаараас 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хамгийн анх над руу мессеж бичихдээ би хүнд хэлээд чиний асуудлыг шийдэж өгөх гэж байгаа болохгүй бол мөнгийг нь өгнө. Би хөдөөнөөс хот руу орж гэсэн утгатай зүйл бичсэн юм. Би 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр анх удаа утсаар ярьсан. Тэгэхдээ бас болгож өгнө өө найдвартай 2021 оны 6 дугаар сарын 04-нд бүтэхээр болсон гэж хэлсэн...” “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/

 

   Гэрч С.С-мөрдөн байцаалтанд “...2021 оны 2 дугаар сарын 21-ний өдөр би Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1 хорооллын 726-56 тоотод гэртээ байж байхад онлайнаар “coin master” гэх тоглоом тоглодог фейсбүүкээр харьцдаг залуу Э.Б- надаас машины торгууль аргалдаг хүн байна уу гэсэн. Тэгэхээр нь би за хүнээс асууж үзье гээд таньдаг 3-4 хүнээс асуухад боломжгүй байдаг гэсэн. Тэгээд хальт таньдаг 3-4 удаа уулзсан, боодог авч байсан “batja batja” фейсбүүк нэр” *******гэх ахаас ахаа торгууль аргалах боломж байдаг юм уу гэсэн чинь ахын дүү асуудал байхгүй okay гэсэн болохоор Э.Б-ид хэлсэн чинь Э.Б- 2021 оны 02 дугаар сарын 22-нд 3.200.000 төгрөг явуулсан гэж надад хэлсэн. Тэгээд би 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хавьцаа *******ахтай Хан-Уул дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1 хорооллын 724 дүгээр байрны гараашинд уулзаад Э.Б-ийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгсөн юм. Тэр үед *******ах 2021 оны 3 дугаар сарын 01-ний үед болчихно гэж хэлээд санаа зоволтгүй гээд авч байсан. Тэгээд *******гэх хүн утсаа унтраагаад алга болсон. Би 7 хоноод 10 хоноод залгадаг байсан. Утас нь холбогдсон ч утсаа авахгүй байсан юм. Би боодогны фейсбүүк группээс боодог хийдэг хүн байна гэхээр нь “Nar nar” гэдэг фейсбүүк нэртэй хүн рүү холбогдож уулзаж боодог авч байсан.  Би бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тэр үед *******ах бас хамт явж байхаар нь танилцаж байсан. *******ах боодогны группт боодог хийж зардаг хүн юм. *******ахаас фейсбүүкээр асуухад ах нь аргалж өгдөг гээд ганц л удаа гараашинд уулзаж байсан. Тэрнээс хойш утсаа аваагүй таг болсон юм.  *******нь 2021 оны 02 дугаар сарын 20-нд над руу .......... гэх дугаараас миний ............ дугаар луу залгаад ахын дүү аргалж өгье гэсэн шдээ юу болов мөнгөө явуулахгүй юм уу гэж ярьж байсан. Тэгээд би Э.Б-ид чатаар *******гээд торгууль аргалах хүн чинь мөнгөө яасан гээд байна гэдгийг хэлсэн. Э.Б- ******* данс руу мөнгө хийсэн шүү дээ гээд чатаар надад хэлсэн. Тэр өдрөөс хойш ******* утас руу зөндөө залгасан ч утсаа авахгүй таг болсоор өнөөдрийг хүрсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

Гэрч Т.Б-мөрдөн байцаалтанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Барс” худалдааны төв дээр ажил дээрээ байсан юм. Би Хятадаас оруулж ирдэг импортын хүнсний бүтээгдэхүүн борлуулж ажилладаг юм. Тухайн үед манай борлуулалтын жолооч болох Э.Б- ах надад торгууль тэглэж аргалах өгөх хүн байна гэсэн. Тэгэхээр нь найдвартай юу гэхэд найдвартай 7 хоногийн дотор буух цэг, буцах хаягтай асуудал байхгүй гэж ярьсан. 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд Э.Б- надад ахаа яг одоо шилжүүлчих гэнэ ээ 7 хоногийн дараа болно гэж байна гээд надад дансны дугаарыг нь өгсөн. Би тухайн үед цаадах хүнтэй ч яриагүй шууд 5024255582 данс руу 3.200.000 төгрөг интернэт банкаар шилжүүлсэн юм. Би тэр хүнийг танихгүй тухайн үед нэрийг нь  данс руу шилжүүлэх үедээ мэдсэн. Э.Б- гэх хүн бид 2 бие биеэ таньдаг болоод 7 жил болж байна. Тухайн үед миний борлуулалтын ажилд туслаад жолоочоор орж байсан. Одоо хүртэл жолоочоор ажилладаг. 3.200.000 төгрөг шилжүүлсэн шалтгаан нь улсын дугаар 33-25 УБА  Nissan Conder, 51-14 УББ Nissan diesel маркийн автомашины торгууль нийлээд 6.880.000 төгрөг болсон. Түүний торгуулийг тэглүүлэх гэж *******гэх хүнтэй холбогдсон гэхээр нь данс руу нь шилжүүлсэн”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/

 

   Яллагдагчаар *******мөрдөн байцаалтанд “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний таньдаг Сүх-Эрдэнэ гэх дүүтэйгээ холбогдоход ахаа машины торгууль чөлөөлөөд өгөх арга байдаг уу гэж асууж байсан. Тэгэхээр нь за болчих байх аа хэдэн төгрөг олоод өгчих өө гээд ярьж байсан. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Э.Б- гэх Сүх-Эрдэнийн найз надтай утсаар холбогдоод машины торгууль чөлөөлнө гэсэн утгатай 3.200.000 төгрөг миний 5024255582 дугаартай данс руу 5015156706 дугаарын данснаас шилжүүлсэн юм. Тэгээд Сүх-Эрдэнээс 2021 оны 02 дугаар сарын сүүлээр уулзаад 33-25 УБА, 51-14 УББ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг авсан. Тухайн үед би “Хан Монгол дуулга” хамгаалалтын алба ажиллуулдаг байсан. Тэрнийхээ машинтай уулзаж гэрчилгээг нь авсан байсан. Тэгээд би 2021 оны 3 дугаар сард Төв аймгийн Баянцагаан сум руу яаралтай хөдөө явах ажил гараад явсан. Тэнд очиж мал нядалгааны газар зоорины ажил хийж байсан. Тухайн үед над руу 3.200.000 төгрөгийг шилжүүлдэг Сүх-Эрдэнийн найз гэх Э.Б- надтай холбогдоогүй. Хамгийн сүүлд 2021 оны 7 дугаар сарын сүүлээр миний 98099808 дугаар луу 88811505 дугаараас холбогдож байсан. Э.Б-ид би хэлж байсан. Торгууль  чөлөөлөх асуудал чинь бүтэхгүй, болохгүй юм байна лээ би хот руу орохоороо чиний мөнгийг өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш холбогдоогүй байж байгаад би 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод орж ирэхэд надтай холбогдсон. Би тухайн үед мөнгийг чинь 3 хувааж өгье надад яг боломж алгаа гэхэд Э.Б- та бүрдүүлчхээд нэг мөсөн өг би мөнгөө бүтнээр нь авмаар байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч *******нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Э.Б-машины чинь торгуулийг чөлөөлж өгнө гэж хуурч нийт 3.200.000 төгрөгийг Хаан банкны 5024255582 дугаарын данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.******* “...Сүх-Эрдэнэ гэх дүүтэйгээ холбогдоход ахаа машины торгууль чөлөөлөөд өгөх арга байдаг уу гэж асууж байсан. Тэгэхээр нь за болчих байхаа хэдэн төгрөг олоод өгчих өө гээд ярьж байсан. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Э.Б- гэх Сүх-Эрдэнийн найз надтай утсаар холбогдоод машины торгууль чөлөөлнө гэсэн утгатай 3.200.000 төгрөг миний  дугаартай данс руу дугаарын данснаас шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/, хохирогч Э.Э.Б-ийн “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн зоорь хариуцаж ажилладаг Батчулуун гэх ахдаа надад 3.200.000 төгрөг хэрэг болоод байна. Учир нь 33-25 УБА, 51-14 УББ дугаартай машины торгуулийг төлөх хэрэгтэй байна, Сүх-Эрдэнийн таньдаг *******гэх хүн аргалж өгье гэсэн гэж хэлээд Батчулуун ахын данснаас  дугаартай данс руу 3.200.000 төгрөг шилжүүлсэн.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/,  гэрч С.Сүх-Эрдэнийн “...Тэгээд би Э.Б-ид чатаар *******гээд торгууль аргалах хүн чинь мөнгөө яасан гээд байна гэдгийг хэлсэн. Э.Б- ******* данс руу мөнгө хийсэн шүү дээ гээд чатаар надад хэлсэн. Тэр өдрөөс хойш ******* утас руу зөндөө залгасан ч утсаа авахгүй таг болсоор өнөөдрийг хүрсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

          Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

 

          *******нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр “автомашины торгуулийн мөнгө аргалж өгнө” гэж худал хэлж, танил С.Сүх-Эрдэнээр дамжуулан хохирогч Э.Э.Б-оос 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дансаар 3.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний “худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”  шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

          Иймд шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

          Гэм буруугийн талаар хяналтын прокуророос шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          Шүүгдэгч *******нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч прокурорын саналын хүрээнд ял оногдуулахгүйгээр 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгч Б.******* эрх зүйн байдлыг илүү дээрдүүлнэ гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэв.

 

Эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч *******хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэв.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч *******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг  тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                   ТОГТООХ нь:

          1. *******ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

          3. *******тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий урьдчилан мэдэгдэх  үүрэг хүлээлгэсүгэй.

 

          4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгдэгч *******хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэснийг  өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

          5. Шүүгдэгч *******энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ