Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 021/ШЦТ/722

 


 

 

 

 

 

 

 

   2021            11          15                                 2021/ШЦТ/722

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч Ө.Э-, Б.Ш-,

шүүгдэгч*******-түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ө.Э-, Б.Ш-,*******-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105002131327 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Орхон аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эцэг, эх, ах нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын баг, Уртбулаг 5-р хороолол  байрны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, Ө.Э-.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Орхон аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн  дугаар дамжааны оюутан, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын  баг, Хүрэнбулаг  хороолол,  байр,  тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Хан-Уул дүүрэг,  хороо,  байр,  тоот түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, Б.Ш-.

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Орхон аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Кино урлагийн дээд сургуулийн  дамжааны оюутан, ам бүл , эгчийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум  баг, Бүрэнбүст  хороолол, Саруул  байр  тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн  хороо, Хос Өргөө ,  тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, Б.Б-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч*******-, Ө.Э-, Б.Ш- нар бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт Очир” хотхоны З0Б-91 тоотоос хохирогч Б.А-өмчлөлийн “АСЕR I-5” загварын 1.725.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч*******-шүүх хуралдаанд “ Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ” гэв.

 

        Шүүгдэгч Ө.Э- шүүх хуралдаанд “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Б.Ш- шүүх хуралдаанд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                   ТОГТООХ нь:

        1. Ө.Э-, Б.Ш-,*******- нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Ө.Э-, Б.Ш-,*******-нарыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

        3. Ө.Э-, Б.Ш-,*******-нар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан   “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

 

        4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

         5. Ө.Э-, Б.Ш-,*******-нарт Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

          6. Ө.Э-, Б.Ш-,*******-нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

          7.*******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Э-, Б.Ш-, нарт авсан хувийн баталгаа гаргах,*******-д авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

   

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ