Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/145

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул

Улсын яллагч З.Алтансолонго

Шүүгдэгч Н.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар  зүйлийн -д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  ******* овогт *******ийн *******ад   холбогдох эрүүгийн 23600000076 дугаартай, 78/202/033/Э/ индекстэй хэргийг 202 оны 0 сарын 2-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн. ******* оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* ******* суманд  төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаан монтажчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бул 2, эхнэрийн хамт ******* аймгийн ************** сумын дүгээр баг ******* цэлмэг 5-р байрны тоотод  оршин суух хаягтай,урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 207 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн45.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, НА990*******56 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Н.******* нь 202 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын  Бугат багийн нутаг дэвсгэрт иргэн Д.тай архидан согтуурч байхдаа маргалдаж улмаар түүний биед халдан зодож тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,хамрын зүүн хажуу хэсэг дух, баруун гарын тохой, ууцанд тус бүр зулгаралт бүхий гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

- Хохирогч овогт гийн Батлхагвын / 995..0-нд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй, ажилгүй/ мөрнө шалгах ажиллагаанд өгсөн "...202 оны 8 сарын 23-ны өдөр  20 цагийн орчим Л., Н.******* бид 3 явж байгаад Н.*******ын цалин орсон гээд 3ш лаазтай пиво авсан. Тэгээд дахин шил виски, 2 шил пиво аваад Л.гийнд орж уусан. Тэгээд Н.*******ыг ажил дээр нь хүргэж өгчихөөд буцаж ирээд байж байтал Н.******* дахиж ирээд “чи намайг нохой шиг төөрүүлж хаялаа” гээд дайраад байхаар нь бид 2 ноцолдож нэг нэгнийхээ дээр доор орж 3 удаа унасан. Өглөө босоход миний зүүн талын нүд, дух хэсгээр хавдсан байсан. Юу болсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн-50-р хуудас/

 Гэрч Д.Батзоригийн өгсөн ...202 оны 8 сарын 23-ны өдөр  Л., Н.******* манай ах П. 3 ажлаас гараад явсан. Өглөө ажилд ирэхэд ахын нүд нь хөхрөөд хавдсан байсан. Л.гээс Н.******* ахыг зодсон гэж сонссон..." гэх мэдүүлэг /хэргийн 44-р хуудас/

- Гэрч Л.гийн өгсөн ...тухайн өдөр Н.*******ын цалин орсон гэхээр нь бид 3 нэг нэг нэг лааз пиво уугаад дахин шил виски аваад манай гэрт уусан. Тэгээд  тэр 2 архинд гарна гээд яваад удалгүй П. ганцаараа ирсэн. Араас нь Н.******* орж ирээд “чи намайг гөлөг шиг төөрүүллээ” гээд маргалдаж байсан. Би гараад бие засаад ирэхэд  Н.******* П.Батлхагвыг унагаад дээр нь гарсан сууж байхаар нь салгасан. Н.******* П.Батлхагвын нүүр лүү гараараа нэг удаа цохисон, бусдыг мэдэхгүй ... гэх мэдүүлэг /хэргийн 47-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 202 оны 09 дүгээр сарын 0-ний өдрийн шинжээчийн 497 дугаартай ... П.Батлхагвын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,хамрын зүүн хажуу хэсэг дух, баруун гарын тохой, ууцанд тус бүр зулгаралт бүхий гэмтэл учирсан. П.Батлхагвын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хэргийн 38-40-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 202 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 3 дугаартай ... П.Батлхагвын хамрын таславч зүүн тал руугаа муруйсан байна.Хамрын яс зүүн талдаа хугарч цөмөрсөн, хамрын таславч зүүн тал руугаа муруйсан байгаа гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна... Гэх нэмэлт дүгнэлт /хэргийн 45-р хуудас/

Шүүгдэгч Н.төрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тухайн өдөр би П.Батлхагвын зүүн талын дух, нүд хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. П. миний нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Надад гэмтэл учраагүй. Би П.Батлхагвын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / хэргийн 82-83-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Н.******* 202 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 2-р гудамжны 03 тоотод оршин суух Л.гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.тай маргалдаж, хоорондоо ноцолдож, түүний нүүр хэсэгт цохисноос биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.*******  нь архи   согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ  үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн биед нь халдаж гараараа нүүр дух хэсэгт цохисноос хүний биед гэмтэл  учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

            Тиймээс шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                       Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хэрэгт хохирогчийн эмчилгээний 578800 төгрөгийн баримт авагдсан байх ба шүүгдэгч Н.******* нь 450000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч түүний  өмгөөлөгчтэй 500000 төгрөгийг үл маргах журмаар нөхөн төлөхөөр тохиролцсон нь шүүгдэгч хохирогчийн өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь урьд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 207 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн45.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /86-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /06-р хуудас/ зэргээр  нотлогдож байна.

Шүүгдэгч Н.*******ийг хувийн байдлын талаар гэрч Г.Батцэнгэлийн өгсөн...Н.******* нь их сэргэлэн, цайлган зантай хүнд тусархуу залуу байгаа юм.Ажлаа шударга, сайн хийдэг.Би архи ууж байхыг нь хараагүй.Одоо Шүр гарден төслийн барилга дээр арматурчин хийж байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 62-р хуудас/

Гэрч А.Түвшин-Очирын өгсөн...хүнд тусархуу, илэн далангүй, ааш зан сайтай, цайлган сэтгэлтэй залуу юм...гэх мэдүүлэг / хэргийн 65-р хуудас/ шүүгдэгч Н.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Н.*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Н.*******ад  нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар  шүүгдэгчид найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  800000 төгрөгний торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүйг тус тус дурдах, дүгнэлт  гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн тайлбартаа: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулна гэх тайлбар гаргав. 

Шүүгдэгч Н.******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн нэг сая таван зуун мянган төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Н.******* нь  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос 450000 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу түүний ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан, шүүхээс шүүгдэгч Н.*******ад  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -т зааснаар дөрвөн зуун тавин   нэгжтэй тэнцэх хэмжээний  450000  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 450000 төгрөгний торгох ялыг  03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Н.*******ад  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

  Эрүүгийн 23600000088 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй,  энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 450000 төгрөг төлсөн, үлдсэн 500000 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг тус тус дурдав.

Шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.,36.2-,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн зуун тавин   нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин   мянган  төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.*******ад  оногдуулсан  450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгний  торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 23600000076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй,  энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, хохирогчид 450000 төгрөг төлсөн, үлдсэн 500000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.*******ад тайлбарласугай.

 6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга /  төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.*******ад    хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн , 38.2 дугаар зүйлийн -д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС