Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 306

 

 

 

 

 

 

 

           

2017 оны 06 сарын 07-ны  өдөр         Дугаар 129/ШШ2017/00306           Эрдэнэбулган сум

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Цэцэрлэг сум, Чулуут баг, Хавирга нэртэй газар оршин суух,  Жонгоор овогт Цэрэндоржийн Баяраа /РД:АН60052512/-гийн   хүсэлттэй

            Архангай  аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд гагнуурчнаар, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сары 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            хүсэлт гаргагч Ц.Баяраа,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа  нар оролцов.

                                          

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Би 1977-1980 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан. 

            Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ц.Баяраа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

            Шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагч  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тул энэ хүсэлтийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.

            Хүсэлт гаргагч Ц.Баяраа нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1.         Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

            - Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Шинээр гэр бүл болсон залуучуудад дурсгалын зүйл олгох тухай” 52 дугаар тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын 1982 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Малын ашиг шимийн төлбөрийн тухай” 53 дугаар тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Чулуут бригадын 2 дугаар улиралд, Туулант, Чулуут, Хужирт, Үйлдвэр бригадуудаас 3 дугаар улиралд өвчний ба өвчний бус шалтгаанаар хорогдсон малаас хариуцлага тооцож, төлбөр болгох малын  тухай” 58 дугаар тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Зарим өртэй хүмүүсийн өрийг хөнгөлж, данснаас хасах тухай” 45 дугаар тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Зарим хүмүүсийн өр төлбөрийг данснаас хасах тухай” 24 дүгээр тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Материал зарлага болгох тухай” 21 дүгээр тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Материал зарлага болгох тухай” 09 дүгээр тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн 1993 оны их хувьчлалтын баталгаажилтын материалын хуулбар,

            2. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын  Цэргийн штабын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Ц.Баяраагийн 1977-1980  оны хооронд хугацаат цэргийн алба хаасан талаарх  10/106 тоот албан бичиг,

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан:

Гэрч Г.Дуламын ... Миний бие Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн Чулуут бригадад 1971 оны 01 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд төлчин, саальчнаар ажилласан. Ц.Баяраа 1980 онд цэргээс халагдаж ирээд Чөлөөт амьдрал нэгдэлд мал маллаж эхэлсэн. Ц.Баяраа бид хоёр Чулуут бригадад 1980-1992 оныг хүртэлх хугацаанд хамт малчнаар ажиллаж байсан нь үнэн. Манай Чулуут бригадын даргаар Нямын Чулуунбаатар гэдэг хүн ажиллаж байсан. Ц.Баяраа нь надтай хамт ажиллаж байх хугацаандаа өөр сум, нэгдэл рүү шилжин ажиллаж байгаагүй ... гэх мэдүүлэг, 

Гэрч Н.Чулуунбаатарын ... Миний бие Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн Чулуут бригадад 1969-1992 оныг хүртэлх хугацаанд суурийн ахлагчаар ажиллаж байсан. Би 1970-1973 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан. Ц.Баяраа 1980 онд цэргээс халагдсан. Тэгээд Ц.Баяраа 1980 оноос манай суурьт миний туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Ц.Баяраа надтай хамт Чөлөөт амьдрал нэгдлийг  хувьчлагдах хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан нь үнэн. Манай Чөлөөт амьдрал нэгдэл 1992 онд хувьчлагдсан. Ц.Баяраа нь хөнгөн чанарын ажилд шаламгай, ажилдаа сайн малчин байсан ... гэх мэдүүлэг зэрэг болно.

            Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

                       

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                           

                                                                                                                               ТОГТООХ нь:

 

                        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Жонгоор овогт Цэрэндоржийн Баяраагийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                        3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ