Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 293

 

 

   2017 оны 06 сарын 06-ны өдөр         Дугаар 129/ШШ2017/00293           Эрдэнэбулган сум

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 30-31 тоотод оршин суух, Монгол овогт Пунцагдашийн Ганбаатар /РД:АЭ60070170/-ын  хүсэлттэй

Архангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            хүсэлт гаргагч П.Ганбаатар,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

                                          

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Би 1981-1984 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан.

Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч П.Ганбаатар нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

            Хүсэлт гаргагч П.Ганбаатар нь Архангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус уурын зуухны машинистаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1.         Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

            - Архангай аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн  газрын даргын 1988 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Шагнал олгох тухай” 63 дугаар тушаалын хуулбар,

            - Архангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 252 дугаар тушаалын хуулбар,

            - БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харъяа Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн  үйлдвэрийн даргын 1992 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд авах тухай” 154 дүгээр тушаалын хуулбар,

            - Пунцагдашийн Ганбаатарын Архангай аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт 1992 оны 11-12, 1993 оны 07-12, 1994 оны 01-02, 06-07 дугаар саруудад гачегариар  ажиллаж авсан цалингийн 273 дугаар тодорхойлолт,

            2. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын  Цэргийн штабын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Пунцагдашийн Ганбаатарын 1981-1984 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан талаарх  10/101 дүгээр албан бичиг,

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан:

Гэрч Ч.Алтангэрэлийн ... Миний бие Архангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын 2 дугаар уурын зууханд 1988 оны 08 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд машинистаар ажиллаж байсан. Намайг 2 дугаар уурын зууханд 1988 оны 08 дугаар сард ажилд орох үед П.Ганбаатар тэнд ажиллаж байсан. П.Ганбаатар бид хоёр 2 дугаар уурын зууханд 1992 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд уурын зуухны машинистаар хамт ажилласан. Тэгтэл Архангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар нь 1992 оны 12 дугаар сард татан буугдаад Архангай аймаг дахь Эрчим хүчний  нэгдсэн үйлдвэртэй нэгдсэн. Тэгэхэд уурын зуухны ажилчид бүгдээрээ Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт шилжин ажилласан. Тэгээд П.Ганбаатар бид хоёр Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1992-1995 оныг хүртэлх хугацаанд уурын зуухны машинистаар ажилласан. Миний ярьсан бүхэн үнэн болно ... гэх мэдүүлэг,

Гэрч Г.Жанцандагвын ... Миний бие Архангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын 2 дугаар уурын зууханд 1977 оны 09 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд машинистаар ажиллаж байсан. П.Ганбаатар манай 2 дугаар уурын зууханд 1987 онд машинистаар ажилд орсон. Түүнээс хойш П.Ганбаатар бид хоёр 1995 оныг хүртэл тасралгүй хамт ажилласан. Архангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар нь 1992 оны 12 дугаар сард татан буугдаад Архангай аймаг дахь Эрчим хүчний  нэгдсэн үйлдвэртэй нэгдэхэд П.Ганбаатар бид хоёр шилжин ажилласан. Тэгээд манай уурын зуух 1995 онд “Илч” ХК-ийн мэдэлд шилжихэд П.Ганбаатар бид хоёр мөн адил шилжин ажилласан. П.Ганбаатар бид хоёр 2008 оныг хүртэл “Илч” ХК-д уурын зуухны машинистаар хамт ажиллаж байсан нь үнэн болно ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

                        Хүсэлт гаргагчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулж гаргасан тайлбар, БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харъяа Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн  үйлдвэрийн даргын 1992 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд авах тухай” 154 дүгээр тушаал зэргийг харгалзан Архангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газраас Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр рүү шилжиж ажилласан хугацааг 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоосон болно.

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                

                                                                                                                               ТОГТООХ нь:

 

                        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол овогт Пунцагдашийн Ганбаатарын

                        - Архангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд,

                        - Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                        3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ