| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0135/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/147 |
| Огноо | 2021-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар
Улсын яллагч Э.Ууганзаяа
Хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2136000000188дугаартай, 178/2021/0135/Э/ индекстэй хэргийг 2021 оны 10 сарын *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ******* ******* төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, гамшгаас хамгаалах албаны мэргэжилтэй, ам бул 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ******* хотын ******* дүүрэг 16-р хороо, 24-******* тоотод оршин суух хаягтай, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сум дахь Гал түймэр унтраах, аврах дугаар ангийн захирагч ажилтай, регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн сум, Хөндлөн багийн нутаг дэвсгэрт иргэн Д.*******тай маргалдах явцдаа түүнийг гар болон хөлөөрөө нүүр, гар, хөл, өгзгөнд нь санаатай цохиж биед нь тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн нүд хөмсөгний төгсгөлд тус бүр өнгөц зулгаралтууд, доод уруул зүүн чихний дэлбээ, хүзүүний урд хэсгүүдэд тус бүр цус хуралтууд, зүүн шанаа, хацар, эрүүнд хаван хавдар зөөлөн эдийн няцрал, баруун шанаа баруун бугалга, шуу, зүүн шуу, баруун гуя, зүүн гуя шилбэнд тус бүр цус хуралтууд, баруун өгзгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч овогт гийн *******ийн / *******..-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, сумын Гал түймэр унтраах дугаар ангид аврагч, гал сөнөөгч ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2021 оны 9 сарын 15-ны өдөр ажлын хэсгийг гаргаж өгчихөөд манай албан хаагчид Хар ус нуурын элсэн шанаа гах газар амарсан. Майхан барьж орсон боловч надад гудас хүрэлцээгүй Тэгээд Э.******* майхнаас гарч гудас авч ирээд майхан дотор дэвсэж байхад нь би "та ямар сүртэй юм бэ" гэтэл миний хажуунаас зүүн шанаа хэсэгт 1 удаа гараараа цохиод намайг унагаасан. Тэгээд унасан байхад ирээд дахиад хоёр гараараа ээлжлээд хаа хамаагүй цохиод эхлэхээр нь би нүүрээ хамгаалаад хажуу талаараа атиралдаад хэвтсэн. ..Э.*******д гомдолтой байна. Утасны төлбөр, өмгөөлөгчийн зардал болон цаашид эрүүл мэндээ хэвийн болгох хүртэл эмчлүүлэхэд гарах зардлуудаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хэргийн 10-14-р хуудас/
Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 9 сарын 15-ны өдөр манай ажлынхан салхинд гарсан. Гэтэл Э.******* Д.******* 2 манай майханд орж ирээд хэрэлдээд байсан. Тэгж байгаад майхнаас гараад Э.******* Д.*******ийн хоолой хавиас нь түлхээд шалбаагт унагааж дээр нь гарч хоолойг нь боосныг би очиж салгасан. Мөн Э.******* түүнийг явж байхад нь хажуунаас нь түлхэж унагасан. Мөн майхан дотор дээрээс нь дарж суухад нь би бас салгасан.Бусад хоорондоо зодолдсон талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 19-20-р хуудас/
Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр гудаснаас болж тэр 2 маргалдаад майхны үүдэн дээр Э.******* Д.*******ийн нүүр хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Цохих үйл явдлыг санаж байна, түүнээс цааш сайн санахгүй байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... гэх мэдүүлэг /хэргийн 27-*******-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн 547 дугаартай ... Д.*******ийн биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн нүд хөмсөгний төгсгөлд тус бүр өнгөц зулгаралтууд, доод уруул зүүн чихний дэлбээ, хүзүүний урд хэсгүүдэд тус бүр цус хуралтууд, зүүн шанаа, хацар, эрүүнд хаван хавдар зөөлөн эдийн няцрал, баруун шанаа баруун бугалга, шуу, зүүн шуу, баруун гуя, зуун гуя шилбэнд тус бүр цус хуралтууд, баруун өгзгөнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Д.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хэргийн 38-40-р хуудас/
Шүүгдэгч Э.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Тэгээд дахин хэрүүл маргаан үүсгээд байхаар нь мангасдаад унагаасан, хамгийн сүүлд унахдаа ус руу унасан. Тэгэхэд нь би хажууд нь өвдөглөж сууж байгаад зүүн гараараа баруун гарыг нь барьж байгаад баруун гараараа хоолойг нь боож дарсан. Тэгтэл өөдөөс өндийгөөд дайрахаар нь буцаагаад хүчтэй дарж хэвтүүлсэн, тухайн үед толгой нь хүчтэй савагдсан байх. ..." гэх мэдүүлэг /хэргийн 69--р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт хамт ажилладаг Д.*******тай маргалдаж, түүний нүүр толгой хэсэгт цохисноос биед нь тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн нүд хөмсөгний төгсгөлд тус бүр өнгөц зулгаралтууд, доод уруул зүүн чихний дэлбээ, хүзүүний урд хэсгүүдэд тус бүр цус хуралтууд, зүүн шанаа, хацар, эрүүнд хаван хавдар зөөлөн эдийн няцрал, баруун шанаа баруун бугалга, шуу, зүүн шуу, баруун гуя, зуун гуя шилбэнд тус бүр цус хуралтууд, баруун өгзгөнд зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл үүсгэсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн удирдлаганд нь ажилладаг Д.*******тай ялимгүй зүйлээс шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь халдаж буюу үснээс зулгааж, гараараа цохиж, хөл, бие рүү нь өшиглөхөд гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж түүнийг цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.******* нь ажлын бус цаг ч гэсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг, эмэгтэй хүнтэй зүй бус харьцаж, ёс зүйгүй байдал гаргасан, мөн хохирогч Д.*******ийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, удирдах албан тушаалтантайгаа зүй бус, соёлгүй харьцсан байдал болон тэдний хоорондын хувийн таарамжгүй харьцаанаас гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзнэ.
Шүүгдэгч Э.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хуулийн зүйлчлэлийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч нь шүүгдэгчээс 5 төгрөгний хохирол нэхэмжилж байгаа боловч шүүх хуралдаанд ирүүлсэн 8433 төгрөгний хохирлын баримт, хэргийн 51-53 дугаар хуудсан дахь ...Huawei Y7 маркийн гар утас 2990 төгрөг ... гэх үнэлгээ тогтоосон баримтуудаар нийт 1143000 төгрөгний хохирол тогтоогдож байна.Хохирогч Д.******* гар утасны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлдэг боловч тухайн утасны эдэлгээ, хэрэглээ зэргийг тооцож үнэлсэн үнэлгээний мэргэжлийн компаний үнийн дүгнэлтээр тогтоох нь зүйтэй.Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар тогтоогдсон дээрх хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байх ба хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг баримтыг үндэслэн төлнө гэдгээ илэрхийлж байгаа болно. Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс өмгөөллийн хөлс 1сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төр хариуцаж төлөхөөр хуульчилсан бөгөөд төрөөс уг зүйлд заасан зардлыг төлсөн тохиолдолд уг зардлыг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээр нөхөн төлүүлэх тухай журмыг мөн хуулийн 11.5, 11.6 дугаар зүйлүүдэд хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан ...өмгөөллийн зардал... нь төлбөрийн чадваргүй иргэний эрх ашгийг хамгаалахад оролцсон өмгөөлөгчийн хөлсийг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэх зохицуулалт юм.
Хохирогч Д.******* нь өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй гэж үзэх үндэслэлгүй энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул хохирогч түүний өмгөөлөгчөөс шүүгдэгч Э.*******өөс “өмгөөллийн хөлс” 1 сая төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 61 дүгээр хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.*******ий хувийн байдлын талаар гэрч Б.Оюундуламын өгсөн...Э.******* нь харшилтай болохоор архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэггүй. Хааяа хэрэглэсэн үедээ ааш зан нь өөрчлөгдөөд байдаггүй.******* хотын 53 дугаар дунд сургууль, Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн.Одоо Ховд аймгийн Онцгой байдлын газрын сум дахь Гал түймэр унтраах, аврах дугаар ангийн захирагчаар ажиллаж сумын Хөндлөн багт амьдардаг, би 2 хүүхдийнхээ хамт Жаргалант суманд амьдардаг... гэх мэдүүлэг / хэргийн 32-р хуудас/
Гэрч Л.Энхболдын өгсөн...Э.******* бараг архи хэрэглэдэггүй хааяа 2-3 хундага уунгуут нүүр нь улайгаад амьсгаадах нь их болчихдог.Даруухан зөөлөн зантай, цайлган сэтгэлтэй, хамт олныхоо дунд нэр хүндтэй хүн... гэх мэдүүлэг / хэргийн 34-р хуудас/ Э.*******ий иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн,1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, 800000 төгрөгний торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг гаргуулах, шүүгдэгчийн эзэмшлийн 300000 төгрөг бүхий ХААН банк дахь 5039420695 дугаартай дансыг битүүмжилснийг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдаж, дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн тайлбартаа: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулна. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг баримттай бол төлөхөд татгалзах зүйлгүй. Харин өмгөөлөгчийн хөлс болох 1 сая төгрөгийг нэхэмжилсэн би үүнийг би төлөх ёсгүй байх гэх тайлбар гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзоригоос шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: Шүүгдэгч Э.******* нь ямар нэгэн байдлаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа байдал ажиглагдаж байгаа тул мөнгөн торгуулийн дээд хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох, хохирогчийн биеийн байдал тааруу байгаа цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлэх, одоо сэтгэл санааны хямралтай, айдастай байгаа тул Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.1-д заасан хохирогчтой уулзах эрхийг хязгаарлаж, өмгөөллийн хөлсийг гаргуулж өгөх арга хэмжээ авч өгнө үү гэв.
Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хохиролын мөнгийг төлөхөө илэрхийлсэн мөн цаашид гарах эмчилгээнд зарцуулсан мөнгийг нотлох баримтын хүрээнд төлж барагдуулахаа илэрхийлснийг эрүүгийн хариуцлага оногдуулахад үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчимд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” /ЭХЕА-1.3 дугаар зүйл/ байхаар хуульчилсан байдаг тул шүүгдэгч Э.*******ий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл шалтгаан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу түүний ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан, шүүхээс шүүгдэгч Э.*******д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 600000 төгрөгний торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 2136000000188 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 79 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг хохирол төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Э.*******өөс 11430 төгрөг гаргуулж хохирогч Д.*******т олгуулах, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 600000 /зургаан зуун мянга/ төгрөгний торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн 2136000000188 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 300000 төгрөг бүхий ХААН банкны 5039420695 дугаартай данс битүүмжилсэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 79 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Э.*******д тайлбарласугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Э.*******өөс 11430 / нэг сая нэг зуун дөчин гурван мянга долоон/ төгрөг гаргуулж хохирогч Д.*******т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Э.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС