| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2017/00340/И |
| Дугаар | 296 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 296
2017 оны 06 сарын 06-ны өдөр Дугаар 129/ШШ2017/00296 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Булган сум, Тамир баг, Их тээл нэртэй газар оршин суух Харьд овогт Банзрагчийн Лхагвасүрэн /РД:АБ67031900/-гийн хүсэлттэй
Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч Б.Лхагвасүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр бичилт дутуу хийгдсэнээс болоод шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Лхагвасүрэн нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Лхагвасүрэн нь Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 60 дугаар тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай” 27 дугаар тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн Ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Шагнал олгох тухай” 06 дугаар тогтоолын хуулбар,
2. Архангай аймгийн Хөдөө аж ахуйн техник-мэргэжлийн дунд сургуулиас 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Б.Лхагвасүрэнд олгосон малын санитар мэргэжлийн 86/00209 дүгээр диплом,
3. Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлээс 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.Лхагвасүрэнд олгосон 22489 дүгээр хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэх,
4. Б.Лхагвасүрэнгийн 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээлгэсэн 329634 дугаартай Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан:
Гэрч С.Доржсүрэнгийн ... Миний бие Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн Тамир бригадад 1980-1990 оныг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Миний бие өвчний улмаас цэргийн алба хаагаагүй. Б.Лхагвасүрэн 1986 онд манай Пионерийн зам нэгдлийн Тамир бригадад саальчнаар ажиллаж эхэлсэн. Б.Лхагвасүрэн манай хоёрынх ойрхон нутагладаг байсан. Б.Лхагвасүрэн Пионерийн зам нэгдэлд 1986-1990 оныг дуусталх хугацаанд саальчнаар ажиллаж байсан нь үнэн болно. Тухайн үед нэгдлийн даргаар Бадрах, Цэвээндорж нар ажиллаж байсан. Манай Пионерийн зам нэгдэл 1991 оны 01 дүгээр сард татан буугдсан ... гэх мэдүүлэг,
Гэрч Г.Мөнгөнтуяагийн ... Миний бие Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн Тамир бригадад 1984-1990 оныг дуусталх хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Б.Лхагвасүрэн манай Тамир бригадад 1986 оноос саальчнаар ажиллаж эхэлсэн. Б.Лхагвасүрэн бид хоёр хүүхэд байхаасаа нөхөрлөдөг байсан. Б.Лхагвасүрэн бид хоёр 1990 оныг дуустал Пионерийн зам нэгдэлд ажилласан. Б.Лхагвасүрэн бид хоёр нэг фермд ажилладаг байсан. Б.Лхагвасүрэн надтай хамт ажиллаж байх хугацаандаа өөр сум, нэгдэл рүү шилжин ажиллаж байгаагүй болно ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Харьд овогт Банзрагчийн Лхагвасүрэнгийн Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ