| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0130/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/141 |
| Огноо | 2021-11-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Ц.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2136000000169 дугаартай 178/2021/0130/Э индекстэй хэргийг 2021 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1998 оны 11 сарын 29-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эцэг, эх, ах нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, аминдаа гэр нэг, мотоцикл нэг, 100 толгой малтай, хувиараа мал малладаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 650000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан гэх, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах А.*******ийн эзэмшлийн амбаарт буюу тусгайлан хамгаалсан агуулахад 2021 оны 06 дугаар сарын эхээр буюу 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд нэвтэрч 35 кг тэмээний ноосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч хохирогч А.*******ид 350000 төгрөгний хохирол учруулсан,
2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.*******ийн эзэмшлийн амбаарт буюу тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч 25 кг тэмээний ноос, 1 кг 500 грамм ямааны ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогч Д.*******т 422500 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийг явуулж, хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, 1988 оны 03 сарын 10-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ПП88031013 дугаарын регистртэй,/ Шаргай овогт Даваагийн *******ийн өгсөн...2021 оны 06 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн амбаараас цоожийг нь эвдэж ороод амбаарт байсан 25 кг тэмээний ноос, 1 кг 500 грамм ямааны ноолуур алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд шалгуултал манай нутгийн Ц.******* гэдэг залуу хэргийг үйлдсэн байсан. Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө 2021 оны 7 сар гэж буруу хэлсэн байна. Одоо бодоод байхад 2021 оны 06 дугаар сарын сүүлээр болж таарч байна. Тэмээг жил бүрийн 05 дугаар сарын 20-ноос эхлэн ноосолдог. 07 дугаар сарын сүүл хүртэл удаан хугацаагаар ноосыг нь хадгалаагүй. Хохирлоо авсан нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч иргэний нэхэмжлэгч Цоохорнууд овогт Лхагвагийн Төрмөнхийн өгсөн...Би Ховд аймгийн ******* суманд хувиараа ноос, ноолуур авдаг ажил эрхэлдэг, 2021 оны 06 дугаар сарын 20-ны үед манай нутгийн залуу болох Ц.******* надад өглөөний 08 цагийн үед 1 кг 500 грамм ноолуур, 25 кг тэмээний ноос авчирж тушаасан. 1 кг 500 грамм ноолуурыг 110000 төгрөгөөр 1 кг тэмээний ноосыг 10000 төгрөгөөр тооцож худалдан авсан. Тухайн үед би бэлэн мөнгө байгаагүй байсан тул банк ороод дансаар чинь шилжүүлье гэж хэлээд дансны дугаарыг нь аваад хоцорсон. Тэгтэл нэг цаг орчмын дараа манай нутгийн залуу болох Д.******* над руу залгаад “манай амбаарт өчигдөр орой байсан тэмээний ноос болон ноолуур алга болчихсон байна танд хүн ноос, ноолуур авчирж өгсөн үү” гэж асуусан. Тэгэхээр нь “өнөө өглөө яг нэг цагийн өмнө нэг хүн ноос, ноолуур өгсөн чи ноос, ноолуураа танивал ирж үз” гэж хэлсэн. Тэгтэл Д.******* би ноос, ноолуураа танина гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд маргааш нь би авсан байсан ноос, ноолуураа Эрдэнэбаяр гэх залууд зарсан бөгөөд Ц.*******ын авчирж өгсөн ноос, ноолуурыг тушаалгүй тусад нь аваад үлдсэн. Үд хавьцаа байсан байх Д.******* ирээд ноос, ноолуураа хараад “тэмээний ноосыг нь танихгүй байна, ноолуур нь бол мөн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.*******т Ц.******* гэх залуугаас авсан гэдгээ хэлээд Ц.*******тай уулз гэж хэлээд явуулсан. Тэгтэл Д.******* Ц.*******тай уулзахаар яваад удалгүй буцаж ирээд Ц.*******тай уулзаад ирлээ миний ноос, ноолуурыг авсан гэдгээ хүлээж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн ноос, ноолуурын тооцоог Д.*******той хийсэн. Тухайн өдөр Ц.******* над руу залгаад ахаа та мөнгөтэй болсон уу? Нөгөө мөнгөө шилжүүлээчээ гэхээр нь чи надад Д.*******ийн ноос, ноолуур хулгайлж авчирж өгсөн байна тийм үү гээд асуутал тийм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.*******той тооцоо хийнэ чамд мөнгө өгөхгүй гээд хэлтэл утсаа тасалсан бөгөөд дахин яриагүй. Би 2021 оны 06 сарын 16- ны өдөр, 2021 оны 06 сарын 23- ны өдөр Ц.******* болон ******* нартай утсаар ярьсан байна .. гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд / ХХ-ийн 13-17 , 19-23 дугаар хуудас/,
Вендо ХХК-ийн эд зүйлс үнэлсэн тухай шинжээчийн...ямааны ноолуур 172500 төгрөг, тэмээний ноос- 250000 төгрөг нийт 422500 төгрөг...гэх дүгнэлт / хх-ийн 69-70 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч.../ Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, 1973 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, дугаарын регистртэй,/ овогт ын *******ийн өгсөн...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн үед байх Ховд аймгийн ******* сумын ******* багийн Шандын-Ус гэх газар байх өвөлжөөний амбаарт хулгай орж 35 кг тэмээний ноос алга болсон байсан. Тухайн үед манай өвөлжөө эзэнгүй байсан юм. Тэгтэл сүүлд манай нутгийн Д.******* гэх хүний амбаараас бас эд зүйл алга болсон хэрэг гарч тухайн хэргийг манай нутгийн Ц.******* гэх залуу хийсэн гэж сонссон. Удалгүй Ц.******* гэх залуу над дээр өөрөө ирж “Ахаа намайг уучлаарай би танай амбаараас тэмээний ноосыг тань авсан юм, дахиж ийм зүйл хийхгүй, хохирлыг тань барагдуулъя” гэж хэлээд 670000 төгрөгийг бэлнээр өгч миний хохирлыг барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/ ,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.*******ын яллагдагчаар өгсөн... Би хүнээс мөнгө зээлчихсэн байсан. Тухайн хүн мөнгөө нэхээд байхаар нь мөнгө яаж олох уу? гэж бодож байгаад 2021 оны 06 дугаар сарын сүүлээр нэг орой Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт манайхтай айл саахалт байдаг Д.******* ахын гэрт яваад очтол Д.******* ахын гэрт ямар ч хүн байхгүй байсан. Тэгэхээр нь ойролцоо байх амбаарынх нь хаалгыг очоод таттал шууд онгойчихоор нь дотор нь ороод хартал хоёр ууттай тэмээний ноос, тортой ямааны ноолуур байхаар нь аваад сумын ноос ноолуур авдаг хүн болох Л.Төрмөнхөд аваачиж тушаасан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Мөнгөө дансаар авахаар тохирчихоод байж байгаад цагдаад баригдаад буцаагаад Д.******* ахад өгөөд хохирлыг барагдуулсан, 2021 оны 06 дугаар сарын эхээр байх /сайн санахгүй байна/ шөнө явж байгаад А.******* ахын амбаарын орчимд айл байхгүй эзгүй байхаар нь очоод хартал амбаар нь цоожтой байсан. Хаалганы доод хэсгээс таттал цоож зүүсэн дунд хэсгээрээ хугарсан. Хугарсан хэсгийг дээш сөхөөд амбаар луу нь ороод хартал том ууттай тэмээний ноос байхаар нь аваад гарсан. Тухайн үед би ганцаараа явган очсон. Тэмээний ноосыг манай сумын ноос, ноолуур авдаг хүнд өгсөн. Мөнгөтэй болох зорилгоор хулгай хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 87-88, 95-97 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 114-115 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Л.Төрмөнхийн ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга.../ хэргийн 116-120 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 123-125 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Л.Төрмөнхийн 88769119 дугаарын утасны биллийн хуулга / хэргийн 126-140 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах А.*******ийн эзэмшлийн амбаараас 2021 оны 06 дугаар сарын эхээр буюу 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд цоожийг нь эвдлэн орж 35 кг тэмээний ноос авч Л.Төрмөнхөд зарсан.
2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.*******ийн эзэмшлийн амбаарын цоожийг эвдлэн орж, 25 кг тэмээний ноос, 1 кг 500 грамм ямааны ноолуурыг авч Л.Төрмөнхөд зарсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.******* болон түүний өмгөөлөгч нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.*******ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар ,хууль бусаар авсан энэ гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.******* нь бусдын цоожтой амбааруудын цоожийг эвдлэн орж дотор нь байсан тэмээний ноос, ямааны ноолуур зэргийг нууцаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн бол... гэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг тусгайлсан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол хор уршигийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.*******, А.******* нар хохирлоо авсан, нэхэмжлэх зүйл, гомдолгүй гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Ц.******* нь өмнө нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05 - ны өдрийн 2021/ ШЦТ/ 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан нь хэргийн 110-112 дугаар хуудас дахь 33 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 81 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” - аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд Э.Төрцэцэгийн гэрчээр өгсөн...Би Ц.*******тай 2019 оны 12 дугаар сараас найзалж, нөхөрлөж байгаа.Ц.******* нь эелдэг боловсон, нийтэч харьцдаг, тайван дөлгөөн зантай, аливаад ул суурьтай ханддаг, шударга, ажилч хичээнгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Ховд аймгийн ******* сумын 12 жилийн сургуулийг 2016 онд төгссөн. Цэргийн алба хаагаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Банзрагчийн гэрчээр өгсөн...Ц.******* нь миний үеэл дүү. Сэргэлэн цовоо зантай, ажил төрөлд сайн, хүнд тусархаг, найз нөхөд хамаатан садныхаа дунд нэр хүнд сайтай, цайлган сэтгэлтэй. Нэг ахтай, айлын бага хүүхэд. Эцэг, эх, ах нарын хамт амьдардаг. 2021 оны эхээр гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Ховд аймгийн ******* сумын 12 жилийн сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг авагдсан байна.
Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учирсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ц.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг тусгайлсан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг яхан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн 2136000000169 дугаартай хэрэгт эрүүгийн 2136000000185 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэргүүд нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Хэрэв шүүхээс хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар...шүүгдэгч Ц.*******ыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгах үүрэг хүлээлгэх саналтай байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.*******ын хувьд гэмт хэрэг хийсэн гэм буруугаа ухамсарлан ойлгож, гэмшиж байгаа, түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа, хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн, эцэг, эхийн хамт мал маллаж амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулах хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар...шүүгдэгчийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.******* нь... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, энэ гэмт хэргийг тусгайлсан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн, уг гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн,улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан ... гэм бурууг хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл , хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна...гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******д 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүхээс оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.******* нь дээрхи гэмт хэргүүдийг 2021 оны 06 сарын 05-наас 06-нд шилжих шөнө, 2021 оны 06 сарын 23-ны өдөр үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан... 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1-д...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...гэсэнд нийцүүлж, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******д эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух Ховд аймгийн ******* сумын ******* багаас 1 жил 3 сарын хугацаанд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар...зан үйлээ засах хөдөлмөр дадал олгох сургалтад 3 сарын хугацаанд хамрагдахыг даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2136000000169 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй , эрүүгийн 2136000000169 дугаартай хэрэгт эрүүгийн 2136000000185 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.*******д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******д 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 2136000000169 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй , эрүүгийн 2136000000169 дугаартай хэрэгт эрүүгийн 2136000000185 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02- ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух Ховд аймгийн ******* сумын ******* багаас 1 жил 3 сарын хугацаанд явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 3 сарын хугацаанд хамрагдахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарласугай.
10.Шүүгдэгч Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА