| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2017/00344/И |
| Дугаар | 295 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 295
2017 оны 06 сарын 06-ны өдөр Дугаар 129/ШШ2017/00295 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Булган сум, Тамир баг, Их тээл нэртэй газар оршин суух Шин барууныхан овогт Паажаахүүгийн Нямсүрэн /РД:АБ63050611/-гийн хүсэлттэй
Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд
- 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар,
- Архангай аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд галчаар,
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч П.Нямсүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэггүй, бичилт дутуу хийгдсэнээс болоод шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Мөн Паажаахүү гэж овоглодог байхад олон янзаар бичигдэж ирсэн, мөн зарим баримт Нямаа гэж гарч ирсэн болно. Миний өөрийн төрсөн ах, дүү дотор надаас өөр Нямаа гэсэн нэртэй хүн бол байхгүй. Миний бие 1982-1985 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан.
Иймд Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, Архангай аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд галчаар, Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Нямсүрэн нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч П.Нямсүрэн нь
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар,
- Архангай аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд галчаар,
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” 48 дугаар тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Булган сумын 8 жилийн дундын сургуулийн захирлын 1985 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Галч авч ажиллуулах тухай” 38 дугаар тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Ажилд томилох тухай” 60 дугаар тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 60 дугаар тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Шагнал олгох тухай” 58 дугаар тогтоолын хуулбар,
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “1989 оны нэг малаас ашиглах нэгжийн нормыг батлах тухай” 02 дугаар тогтоолын хуулбар,
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн Ерөнхий хорооны гишүүдийн 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 02 дугаар тогтоолын хуулбар,
2. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын Төв архиын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн П.Нямсүрэнгийн 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хугацаат цэргийн алба хаасан талаарх 000007189 дүгээр албан бичиг,
3. П.Нямсүрэнгийн 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1982-1985 оны хооронд хугацаат цэргийн алба хаасныг бичсэн 520752 дугаартай цэргийн батлах,
4. П.Нямсүрэнгийн төрсний бүртгэлийн болон түүний ах П.Отгонцэрэн, дүү Б.Бат-Эрдэнэ, П.Оюун-Эрдэнэ нарын төрөл садангийн лавлагаанууд,
5. П.Нямсүрэнд 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр олгосон 22488 дугаартай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэх,
6. П.Нямсүрэнгийн 1986 оны 10-12, 1987 оны 01-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-08, 12, 1990 оны 01-12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн бичилт бүхий зохих тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтэр,
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан:
Гэрч С.Доржсүрэнгийн ... Миний бие Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн Тамир бригадад 1980-1990 оныг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. П.Нямсүрэн бид хоёр Пионерийн зам нэгдэлд 1980 онд хамт орж байсан. Тэгээд П.Нямсүрэн нэгдэлд 1980-1982 оныг хүртэлх хугацаанд мал маллаж байгаад цэрэгт явсан. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас цэрэгт яваагүй. П.Нямсүрэн цэргээс 1985 онд халагдаж ирээд Архангай аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд жил гаруй хугацаанд галчаар ажилласан. Тэгээд Булган сумын 8 жилийн дунд сургуулиасаа гараад Пионерийн зам нэгдэлд 1990 оныг дуустал буюу нэгдэл тартал малчнаар ажилласан нь үнэн. П.Нямсүрэн нь ээж Паажаахүүгээрээ овоглодог. П.Нямсүрэнгийн ээжийг манай нутгийн хүмүүс янз бүрээр буюу “Пайжаахүү, Пажхүү, Пайжаа” зэргээр дууддаг байсан. П.Нямсүрэнг манай нутгийн хүмүүс ихэвчлэн “Нямаа” гэж дууддаг. П.Нямсүрэн манай хоёрынх олон жил айл аймаг нутагласан. П.Нямсүрэн нь эхээс тавуулаа бөгөөд том ахыг нь Пүрэвсүрэн, удаах ахыг нь Бат-Эрдэнэ, эгчийг нь Оюунаа, дүүг нь Отгонцэрэн гэдэг ... гэх мэдүүлэг,
Гэрч Г.Мөнгөнтуяагийн ... Миний бие Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн Тамир бригадад 1984-1990 оныг дууталх хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Намайг Тамир бригадад 1984 онд саальчнаар ажилд ороход тэнд П.Нямсүрэн мал маллаж байсан. П.Нямсүрэн манай хоёрынх олон жил айл аймаг нутагласан. П.Нямсүрэнгийн эхнэр Лхагвасүрэн миний багаасаа нөхөрлөсөн найз минь байгаа юм. Би П.Нямсүрэнг Пионерийн зам нэгдэлд 1990 оныг дуустал ажиллаж байсныг сайн мэднэ. П.Нямсүрэн Архангай аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд галчаар хэсэг хугацаанд ажилласан. П.Нямсүрэнг хэдэн онд 8 жилийн сургуульд ажиллаж байсныг одоо би санахгүй байна. Миний мэдэхээр жил гаруй хугацаанд сургуульд ажилласан байх. П.Нямсүрэн ээж Паажаахүүгээр овоглодог байсан. Бид нар П.Нямсүрэнгийн ээжийг “Пайжаа” эгч гэж дууддаг байсан. Манай нутгийн хүмүүс Пайжаа эгчийг бас “Пажхүү” гэдэг нэрээр дууддаг байсан. Нямсүрэнг нэгдэлд ажиллаж байхад нь бид нар “Нямаа” гэж дууддаг байсан. Одоо ч гэсэн манай нутгийн хүмүүс “Нямаа” гэдэг нэрээр дууддаг ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн иргэний бүртгэлд бүртгэгдсэн овог болох Паажаахүүг Паажайхүү, Пайжийхүү, Пайжаахүү, Пажхүү, Байжаахүү, мөн Паажаахүүгийн Нямсүрэнг Паажайхүүгийн Нямсүрэн, Пайжхүүгийн Нямаа, Пайжийхүүгийн Нямаа зэргээр олон янзаар зохих албан баримт бичиг, иргэний бүртгэлд бичиж ирсэн нөхцөл байдал байх ба цаг хугацааны дараалал, үйл явдлын харилцан уялдаа бүхий байдал, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч С.Доржсүрэн, Г.Мөнгөнтуяа нарын мэдүүлэг зэрэгт үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалт, үнэлгээг хийсэн болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Шин барууныхан овогт Паажаахүүгийн Нямсүрэнгийн
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар,
- Архангай аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд галчаар,
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ