Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж, Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр

Иргэдийн төлөөлөгч Д.Мөнх-Оюун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч А.Оргилбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Д.Батсүх

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл /цахимаар/

Хохирогч М.Б

Иргэний нэхэмжлэгч Г.М

Шүүгдэгч Н.Б

Гэрч Ж.М, М.Ц, З.Н, Ц.О, Н.Б, Б.Я, Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б-т холбогдох 1916002790127 дугаартай эрүүгийн хэргийг 2020  оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, И овогт Н-н Б.    

    Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Замын хүрэн” гэх газарт өөрөөс нь зам асуусан 45 настай, эмэгтэй М.Б-г “архи нэхлээ” хэмээн боож унагаан чулуугаар цохиж алсан, улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, гэмт хэргийн ул мөрийг устгах зорилгоор цогцсыг автомашинтай нь галдан шатаасан гэх гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би Говь-Алтай аймгийн Халиун сумын Намалзах гэх газраас адуунд явсан. Адуунд яваад Наран бригадад ирсэн. Тэнд 2 айлд очсон. Эхлээд Г гэдэг айлд очоод дараа нь О гэдэг айлд очсон. Очсон айлаасаа адуу асуугаад Наран бригадын гол дээр харанхуй болсон учир хоносон. Тэгээд өглөө нь урагшаа адуунд явсан. Явж байгаад Ц.О гэдэг хүнтэй таарсан. Тэр хүнээс адуу асуухад Ямаан Ус гэдэг газар байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүнээс Ямаан Ус гэдэг газрыг заалгаж аваад явсан. Тэгээд Ямаан Ус гэх газраас гараад машинтай хүнтэй таарсан. Тэр хүн надаас зам асуухаар нь би энэ хавийн газрыг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд урдаас 2 мотоциклтой хүн ирээд урд өвстэй машин байна гээд зам зааж өгсөн. Тэгээд би доошоо Цахир Булаг гэдэг газар руу явсан. Тэнд нэг айл ирээд бууж байсан. Би тэр айлыг барилцаад доторх тавилгыг нь оруулалцаж өгөөд явсан байгаа гэв.

Хохирогч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хохирогч бид нар маш их гомдолтой байгаа. Энэ хэрэг гараад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хохирогч бид нарын зүгээс хүсэлт гаргаж хойшлуулсан удаа байгаа. Ковидын нөхцөл байдлын улмаас маш удаан хугацаагаар хойшилж байна. Тийм учир өмгөөлөгч нар биечлэн оролцож байгаа энэ үед эцсийн байдлаар шийдвэрлэж өгнө үү? гэж хүсэж байна. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар бидний хохирлын нэгээхэн хэсэг болох 25,345,810 төгрөгийг барагдуулж өгнө үү? гэж хүсэж байна. Энэ бол зөвхөн нэгээхэн хэсэг шүү дээ. Бид нарын зүгээс гаргасан өчнөөн зардал байгаа. Сэтгэл санааны хохирлыг нөхөж олгоно гэж байх биш. Эд хөрөнгө санхүүгээрээ хохирсон хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. 2020 оноос гарсан зардлын баримтыг бүрдүүлээд хэргийн материалд бүрдүүлж өгнө. Энэ хэргийг өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэж өгнө үү? 2 жил гаруй хугацаагаар ял завшиж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний хувьд гомдолтой байна. Би эхнэрээ алуулсан. Эд хөрөнгөө устгуулсан. Бүхэл бүтэн хүний амьдрал, хадгаламж сөнөөчихөөд юу хуцаад байгаа гөлөг вэ? Би өнөөдөр өнчин хүүхэдтэй, элэг эмтэрч, зүрх шимширч яваа хүн. Би машины үнээ нэхэмжилж байгаа. Хуулиар тогтоогдсон байгаа. Хүүхдийн тэтгэмж нэхэмжилсэн. Түүнийг хууль, шүүхийн байгууллага тогтоож өгөх байх. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Гэрч М.Ц  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 12-1 цагийн хооронд түлш хүргэж ирсэн. Утсаар ярьсан хүн нь би өөрөө байгаа юм. 10 цагийн үед даваан дээр гарч ирж байна гэснээс хойш удсан ... Бид хоёртой ямар ч хүн ирж уулзаагүй... Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл мэдэгдээгүй. Би тухайн үед танихгүй учир ойртож уулзаагүй ... Ирээд удаагүй. Түлшээ юүлсэн. Ардаа яаралтай ажилтай гэж байсан. 20 орчим минут болсон байх ... Цахир Булагийн адаг дээрээс аймгийн төв 50 орчим километр байгаа байх ... Түрүүчийн машин яваад 30 орчим минутын дараа хөдөлсөн. 14 цагийн үед хөдөлсөн байх. Нарангийн талд гарч ирэхэд 3 өнгөрөөд үдээс хойш болж байсан. 30 минутын зөрүүтэй л байгаа байх ... Наран багийн дэлгүүр дээр зогссон. Г.М дэлгүүр ороод ирсэн. Би машинд байж байсан ... Нарангийн цаад талын аараг дотор гэр ачсан Пронтер зөрсөн ... Айл ачсан машин байсан. Хавчиг газар ойрхон зөрсөн ... Аймгийн төвд яг 5 цаг болж байхад орж ирсэн ... 3-4 цагийн хооронд явсан байх ... Замдаа түлш тасалдаад аймгийн урд тал дээр жоохон зогссон... Тэнд трүп тайлаад нэлээд удсан ... Талийгаачтай дахиж таараагүй. Хөдлөөд удалгүй утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан. Сүлжээ орсон газар залгаад явсан. Ерөөсөө холбогдохгүй байсан. Даваа өгсөөд урдаас ирсэн машинаас асуухад харсан хүн байгаагүй ... Хоносон газраасаа нааш явахдаа архи уугаагүй. Наран бригад дээрээс нэг пиво авсан. Өмнөх мэдүүлэг дээр байгаа ... Урд орой нь тэндээс гарсан. Замдаа уугаад хоносон. Тэндээсээ өглөө хөдлөөд түлш тасалдсан юм ... Ерөөсөө тэр М-н өгсөн архи л байсан  ... Архины шил машинтай зогсоод унтсан газар байгаа ... Тэр Бор нурууны овооны тэндээс хөдлөөд километр хүрэхгүй газар яваад хоносон ... Бид хоёртой хүн ирж уулзаагүй  ... 30 литр түлш ирсэн ... Том Howo-той явж байсан ... Замдаа түлш тасалдсан ... Түлшний талаар Би мэдэхгүй. Жолооч л мэднэ  ... Би өөрөө Бигэр сумын төвөөс дайгдаж явсан хүн ... Ерөөсөө тэр зай нь ойрхон. Айл бууж байгаа газраас километр хүрэхгүй газраас түлшээ аваад хөдөлсөн  гэв.

Гэрч З.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Н.Б ирсэн ... Үдээс хойш талдаа байх ... Гэр барьсан байхад ирсэн ... Манайд нэг их удаагүй ... 2 жил өнгөрсөн учир сайн санахгүй байна ... Цагийн баримжаа хэлж чадахгүй ... Өвс ачсан машин тааралдаагүй ... Өмнө өгсөн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үзэж болно. Тэр үед би мэдэж байсан болохоор үнэн зөв мэдүүлсэн ... Н.Б машинтай таарсан гэдгийг мэдэхгүй ... Ж.М-н хэлсэн зүйлийг шүүх хуралдаан дээр хэлсэн гэж ойлгож гэв.

  Гэрч Ж.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би хадам ахынхаа гэрийг нүүлгэж явсан ... Хойд Хужиртаас Цахир Булаг хүртэл нүүлгэсэн ... Өдөр 1 цагаас хойш очсон ... Морьтой хүн ирсэн ... Ханаа дугуйлж байхад ирээд ус асуусан. Цахир Булаг гэдэг газар мөн үү? гэж газрын нэр асууж аваад гол руу явсан ... Гол руу мал үзэх гээд явсан. Гэрээ бариад дотор тавилгаа оруулаагүй байсан. Тэнд жоохон удсан байх. Бид нарыг цай ууж байхад эргээд хүрээд ирсэн ... Адуу хайж явж байна гэж ирсэн ... хойно өвс ачсан машин суусан байна гэж ярьсан... Бид нарыг булаг руу явж байхад тэр цагаан том машин бид нартай зөрсөн. Тэгээд зөрөөд явсан. Тэр залуу ирээд хойно нэг машины түлш дууссан зогсож байна. М-с өвс ачсан юм гэнэ гэж ярьсан ... Бигэр чиглэлд явж байхад Бигэрээс аймаг чиглэлд явж байгаа том цагаан машин зөрсөн ... Наран багаас 15-16 километр хавьд зөрсөн ... Өвс ачсан том цагаан ачааны машин байсан ... Нэрээ хэлээгүй. Адуу хайж явна. Талийгаач Д гуайн адуучин гэж танилцуулсан ... Өвстэй машин түлшгүй болоод зогссон байна. Аймгаас түлш нь ирэх юм гэнэ гэж хэлсэн... Өөр зүйл яриагүй ... Их халуун өдөр байсан. Машинтай хүнээс ус асуусан чинь ус алга, архи гэж байна. Энэ халуунд архи уувал үхнэ биз дээ гэсэн зүйл ярьсан ... Гэрээ буулгаад буцаад явахад тухайн машин байгаагүй ... Буух буйрнаасаа жоохон зөрөөд эргэж буйран дээрээ очоод машин дээрээс гэрээ бүгдийг нь буулгаад ханаа дугуйлж байхад Н.Б ирсэн... Ирээд гол руу явсан. Тэгээд гэрээ бариад дууссаны дараа ирж цай уугаад авдар сав оруулж өгсөн ... Буцаад гол руу явсан. Эргээд гэрээ барьж дуусаад гол дээр очиход гол дээр байж байсан ... Өвс ачсан машин булагийн салдаг замын тэр хавьд зөрсөн байх. Би газар сайн мэддэггүй юм. Машинтай зөрөөд удаагүй байхад энэ залуу араас ирсэн  гэв.

Гэрч Б.Я шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манайх Нарангийн дээд талд хоносон. Нөхөртэйгөө хоносон... Манайх нүүж явсан учир машины хойно тогоо барьж байсан. Энэ 3 юм яриад сууж байсан. Би анзаараагүй ... Би адуу тууж яваад адуугаа алдчихлаа. Энд гэрэл гараад байхаар нь айл байна гэж бодоод хүрээд ирлээ гэж ярьсан. Би наашаа цаашаа тогоо шанага гээд явж байхад манай найзын приус машин шатсан юм гэж ярьж байсан ... Зүгээр өөрөө ярьж байсан ... Яг бүрэнхий болж байхад хөх дээлтэй, хонгор морьтой ирсэн. Ийшээ адуугаа алдчихлаа гээд ирсэн юм ... Хоносон болохоор өглөө хувцасны өнгийг нь мэдсэн ... Н.Б-г ирэхэд Б.Д бид хоёр байсан. Манай нөхөр адуу хараад араас ирээд бид 4 хоносон ... Бид хэд хээр хонож байсан учир хоолоо хийж байсан. Энэ 3 машины урд яриад суусан. Би машины хойд талд хоол ундаа хийгээд нааш, цаашаа яваад байж байсан ... Манай найз приус машинаа шатаасан гэж хэлэхийг  би сонссон гэв.

Гэрч Ц.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нарангийн талд Б.Я, Б.Д нартай хамт хоносон ... 09 дүгээр сарын 03-ны шөнө Н.Б гэдэг хүн ирж бид гуравтай хамт хоносон ... Адуу хайж явна гээд манай тэнд ирж хоноод явсан ... 09 дүгээр сарын 02-ны өглөө намайг адуу хайж явахад хээр таарсан. Түүнийхээ орой нь буцаж ирж Нарангийн тал дээр хоноод явсан... Намайг ирэхэд Н.Б ирсэн байсан ... Танай Нарангийн нутагт манай нэг найзын приус шатсан гэж ярьж байсан ... Н.Б өөрөө тэгж ярьсан ... Тэгж ярихад нь би хажууд нь байсан ... Би маргааш өглөө нь адуундаа 2 морь тавихаар явсан. Адуугаа олоод Б.Д миний араас мотоциклтой ирж авсан. Цахир Булагийн гол дээрээс адуугаа олоод тэнд унаж явсан морио тавьсан  ... Миний араас явж байхдаа хамар толгой дээр гарч адуу харж яваад араас ирсэн байна лээ. Тэгэхдээ замд нэг приус машин шатсан байна. Хамар дээр нь хүний шарил байна. Би дөхөж чадаагүй, хажуугаар нь өнгөрөөд ирлээ гэж ярьсан ... Тийм шинэ зүйл дуулдаагүй гэж бодоод утсаар мэдэгдэх гэсэн боловч Б.Д-н утасны цэнэг дууссан байсан. Тэгээд ярьж чадаагүй гэв.

Гэрч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 02-ны орой би Нарангийн доод хоолойд хоносон ... Ц.О, Б.Я нартай хамт хоносон. Нүүж явсан юм ... Хонож байхад морьтой хүн ирсэн ... Адуу хайж явна гэж ярьсан ... Орой харанхуй болоод унтах гээд байж байхад ирсэн. Приус машины талаар цухас дурсаж байсан. Би тоогоогүй юм ... Нүүж явсан. Би цаашаагаа адуунд өглөө эрт явсан... Приус машин шатсаныг адуунд явж байгаад харсан  ... Би баруун хойд тийшээ харсан нэг хөндий уруудаж орж ирсэн. Тэгээд ороод ирэхэд байж байсан. Зарим зүйлийг мартсан байна  ... Сайн анзаараагүй. Зогсоод явсан  ... Одоо заримыг нь мартсан байх ... Миний утас болохгүй байсан. Тэгээд ярьж чадаагүй  ... Мотоциклоосоо буугаад явсан ... 3 алхам зайтай байсан байх ... Манай найз машинаа шатаасан гэж энэ ирсэн залуу хэлсэн юм  ... Яг тэгж тодорхой яриагүй. Манай найз машинаа шатаасан гэж ам гарсан ... Надаас овоо зайтай сууж байгаад тэгж ярьсан ... Гэрээр бол баруун, зүүн талд сууж байгаа зайтай байсан гэв.

Гэрч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өглөө 10 цагийн үед ирсэн байх ... Эмэгтэй жолооч байсан. 40 литр түлш саванд авсан ... Би савтай түлшийг нь машин руу хүргэж өгсөн ... Машинд хүн байгаагүй ... Машинаас нэг л хүн бууж ирсэн. Урд талд лав хүн байгаагүй...  гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Мөнх-Оюун шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Шүүгдэгчийн хувьд мэдүүлгүүд нь их зөрүүтэй байна. Нэг болохоор дарамталсан гэж яриад эсхүл дарамтлаагүй гэж яриад байна. Гэрчийн мэдүүлгүүд товч тодорхой байх шиг байна. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээчихээд одоо болохоор яагаад түүнээсээ буцаад байгаа юм бэ? Гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтыг үндэслээд шүүгдэгчийн гэм буруутай юм болов уу? гэж үзэж байна гэв.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч                        Н.Б-н 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Замын хүрэн” гэх газарт 45 настай, эмэгтэй М.Б-г “архи нэхлээ” хэмээн боож унагаан чулуугаар цохиж алсан, улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, гэмт хэргийн ул мөрийг устгах зорилгоор цогцсыг автомашинтай нь галдан шатаасан үйлдэл нь хүний амьд явах эрхэд санаатай халдсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг мөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Н.Б үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч М.Ц  шүүх хуралдаанд өгсөн “... 12-1 цагийн хооронд түлш хүргэж ирсэн. Утсаар ярьсан хүн нь би өөрөө байгаа юм. 10 цагийн үед даваан дээр гарч ирж байна гэснээс хойш удсан ... Бид хоёртой ямар ч хүн ирж уулзаагүй... Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл мэдэгдээгүй. Би тухайн үе танихгүй учир ойртож уулзаагүй ... Ирээд удаагүй. Түлшээ юүлсэн. Ардаа яаралтай ажилтай гэж байсан. 20 орчим минут болсон байх ... Цахир Булагийн адаг дээрээс аймгийн төв 50 орчим километр байгаа байх ... Түрүүчийн машин яваад 30 орчим минутын дараа хөдөлсөн. 14 цагийн үед хөдөлсөн байх ...  Аймгийн төвд яг 5 цаг болж байхад орж ирсэн ... 3-4 цагийн хооронд явсан байх ... Замдаа түлш тасалдаад аймгийн урд тал дээр жоохон зогссон...Талийгаачтай дахиж таараагүй. Хөдлөөд удалгүй утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан. Сүлжээ орсон газар залгаад явсан. Ерөөсөө холбогдохгүй байсан. Даваа өгсөөд урдаас ирсэн машинаас асуухад харсан хүн байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Ж.М шүүх хуралдаанд өгсөн “... 2019 оны 09 дүгээр сарын           02-ны өдөр би хадам ахынхаа гэрийг нүүлгэж явсан ... Хойд Хужиртаас Цахир Булаг хүртэл нүүлгэсэн ... Өдөр 1 цагаас хойш очсон ... Морьтой хүн ирсэн ... Ханаа дугуйлж байхад ирээд ус асуусан. Цахир Булаг гэдэг газар мөн үү? гэж газрын нэр асууж аваад гол руу явсан ... Гол руу мал үзэх гээд явсан. Гэрээ бариад дотор тавилгаа оруулаагүй байсан. Тэнд жоохон удсан байх. Бид нарыг цай ууж байхад эргээд хүрээд ирсэн ... Адуу хайж явж байна гэж ирсэн ... хойно өвс ачсан машин суусан байна гэж ярьсан... Бид нарыг булаг руу явж байхад тэр цагаан том машин бид нартай зөрсөн. Тэгээд зөрөөд явсан. Тэр залуу ирээд хойно нэг машины түлш дууссан зогсож байна. Мянгаагаас өвс ачсан юм гэнэ гэж ярьсан ... Өвс ачсан машин булагийн салдаг замын тэр хавьд зөрсөн байх. Би газар сайн мэддэггүй юм. Машинтай зөрөөд удаагүй байхад энэ залуу араас ирсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.Я шүүх хуралдаанд өгсөн “...Би адуу тууж яваад адуугаа алдчихлаа. Энд гэрэл гараад байхаар нь айл байна гэж бодоод хүрээд ирлээ гэж ярьсан. Би наашаа цаашаа тогоо шанага гээд явж байхад манай найзын Приус машин шатсан юм гэж ярьж байсан ... Зүгээр өөрөө ярьж байсан... Манай найз Приус машинаа шатаасан гэж хэлэхийг  би сонссон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Ц.О шүүх хуралдаанд өгсөн “... Нарангийн талд Б.Я, Б.Д нартай хамт хоносон ... 09 дүгээр сарын 03-ны шөнө Н.Б гэдэг хүн ирж бид гуравтай хамт хоносон ... 09 дүгээр сарын 02-ны өглөө намайг адуу хайж явахад хээр таарсан. Түүнийхээ орой нь буцаж ирж Нарангийн тал дээр хоноод явсан... Танай Нарангийн нутагт манай нэг найзын Приус шатсан гэж ярьж байсан ... Н.Б өөрөө тэгж ярьсан ... Тэгж ярихад нь би хажууд нь байсан ... Би маргааш өглөө нь адуундаа 2 морь тавихаар явсан. Адуугаа олоод Б.Д миний араас мотоциклтой ирж авсан. Цахир Булагийн гол дээрээс адуугаа олоод тэнд унаж явсан морио тавьсан  ... Миний араас явж байхдаа хамар толгой дээр гарч адуу харж яваад араас ирсэн байна лээ. Тэгэхдээ замд нэг Приус машин шатсан байна. Хамар дээр нь хүний шарил байна. Би дөхөж чадаагүй, хажуугаар нь өнгөрөөд ирлээ гэж ярьсан ... Тийм шинэ зүйл дуулдаагүй гэж бодоод утсаар мэдэгдэх гэсэн боловч Б.Д-н утасны цэнэг дууссан байсан. Тэгээд ярьж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.Д шүүх хуралдаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны орой би Нарангийн доод хоолойд хоносон ... Ц.О, Б.Я нартай хамт хоносон. Нүүж явсан юм ... Хонож байхад морьтой хүн ирсэн ... Адуу хайж явна гэж ярьсан ... Орой харанхуй болоод унтах гээд байж байхад ирсэн. Приус машины талаар цухас дурсаж байсан. Би тоогоогүй юм ... Приус машин шатсаныг адуунд явж байгаад харсан  ... Би баруун хойд тийшээ харсан нэг хөндий уруудаж орж ирсэн. Тэгээд ороод ирэхэд байж байсан... Миний утас болохгүй байсан. Тэгээд ярьж чадаагүй  ... Манай найз машинаа шатаасан гэж энэ ирсэн залуу хэлсэн юм  ... Яг тэгэж тодорхой яриагүй. Манай найз машинаа шатаасан гэж ам гарсан ... Надаас овоо зайтай сууж байгаад тэгж ярьсан ... Гэрээр бол баруун, зүүн талд сууж байгаа зайтай байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Н.Б шүүх хуралдаанд өгсөн “...Өглөө 10 цагийн үед ирсэн байх ... Эмэгтэй жолооч байсан. 40 литр түлш саванд авсан ... Би савтай түлшийг нь машин руу хүргэж өгсөн ... Машинд хүн байгаагүй ... Машинаас нэг л хүн бууж ирсэн. Урд талд лав хүн байгаагүй...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Н.Б-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн  “... Тэр эгч урагшаагаа хөдөлж яваад буцаад ухарч ирээд сэтгэл санаа тавгүй байна архи ууя гэж хэлсэн тэгэхээр нь би юм дугаралгүй байж байтал машинаасаа 0,75 литр архи гаргаж ирээд задалсан тэгээд тэр архийг бид 2 хувааж уугаад 2 тийшээ салсан. Тэгээд надад хэлэхдээ наанаа хүлээж байгаарай би буцаад хүрээд ирье гэж хэлээд явсан. Тэгээд би морио аваад замын эсрэг талд байсан үрээнүүдээ хойшоогоо хөөчихөөд байж байтал ардаас тэр эгч хүрээд ирсэн. Тэгээд 2-лаа нэг салаа руу орж архи ууя манай нөхөр араас ирж байгаа гэж хэлсэн тэгээд замаас салаад зогсохоор нь би морио чөдөрлөж орхиод тэр эгчийн машинд суугаад дээшээгээ өгсөж яваад нэг хадтай газар архи хувааж уусан тэгээд тэр эгч надад архи авч өгсөн чи одоо надад архи авч өг гээд маргалдсан. Тэгээд маргалдаж байснаа тэр эгч миний толгой руу нэг юмаар цохиод авсан би уур хүрээд тэр хүнийг боогоод унагаачихсан. Тэгээд би толгойны шанаа хавь руу чулуугаар цохисон тэр эгчийн толгой хамар орчмоос цус гарч байсан тэгээд би айгаад машиныг нь унаад дээшээгээ явж байгаад эрэг рүү очоод мөргөчихсөн. Би нэлээн байсныхаа дараа нөгөө хүн дээрээ яваад очсон чинь ухаан ороогүй надад цохиулсан газраа хэвтэж байсан. Тэгээд би өргөсөн чинь даахгүй байсан эхлээд өргөөд явж байгаад худаг шиг юмны цаад талд очоод тэрнээс цааш чирээд явсан тэгээд машин дээрээ очоод хажууд нь тавьчихаад машины ар талыг онгойлгож үзсэн чинь 3 ширхэг түлшний сав байсан юм. Би тэр түлшний савнуудыг 0,5 литрийн ундааны саванд юүлээд тал орчим түлш гарч ирсэн тэгээд тухайн юүлж авсан 250 грамм орчим дизелийн түлш байхаар нь машины суудал дээр асгаад шүдэнз зураад асаачихсан юм. Тэгээд айхдаа тухайн газарт байсан хүнийг машины урд талын копудан дээр нь тавьсан юм. Тэгээд тэндээсээ хөндийрөөд жоохон урагш яваад унтаад өгсөн байсан сэрээд урд талын орой дээр нь гараад бор савтай ус, тэр эмэгтэй хүний гар утас зэрэг байснаа утсыг нь дундуур нь нугалаад хаячихсан. Тэндээсээ бүрий болж байхад морь луугаа яваад чөдөрлөсөн газрынхаа нэлээн цаад талаас аваад Ямаан усны хөндий өгсөөд хойшоогоо Наран багийн тал руу гарсан юм. Тэгээд нүүж явсан айл байхаар очоод уулзахад О гэдэг айл байсан тэндээ хоол идэж хоночихоод өглөө нь үрээнүүдээ аваад гэр лүүгээ явсан юм...” гэсэн мэдүүлэг /3-р ХХ99-102/,

Хохирогч М.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны орой 18-19 цагийн орчим өөрийн төрсөн дүү болох талийгаач М.Б рүү өөрийнхөө ********* дугаарын утаснаас ********* дугаарын утас руу залгасан юм. Гэтэл утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд удалгүй манай гэрт ээж Андрууш такси бариад хүрээд ирсэн... Тэгээд би ээжид хандан та такси бариад ирсэн юм уу? тэгж байхаар Б-г дуудаад хүргүүлээд ирэхгүй ясан юм бэ гэж хэлсэн чинь хөдөө явсан Бө /М/-д дизель түлш хүргэж өгөхөөр явсан гэж хэлсэн... 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 11 цаг 50 минутад би өөрийнхөө ээж А руу залгаад ярьсан чинь Б-г хайхаар дүү нар чинь явах гэж байна. Өчигдөр орой гэртээ ирээгүй байна гэж хэлсэн...   Өөрийнхөө Приус-20 загварын **** ГАҮ улсын дугаартай машинаараа гарцаараа явсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ191-195/,

Иргэний нэхэмжлэгч Г.М-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би өөрийн эзэмшлийн 82-38 ГАҮ улсын дугаартай ХОВО маркын ачааны машинаар өвс ачаад Бигэр сумаас аймгийн төв рүү ирж байгаад дизелийн түлш дууссан юм. Тэгээд аймгийн төв рүү утсаар талийгаач эхнэр Б-тэй холбоо бариад түлш захиж авхуулсан юм. Тэр өдөр надад түлш авч ирж өгөхдөө миний эзэмшлийн **** ГАҮ улсын дугаартай хар хөх өнгийн цэнхэр гэж хэлэхээр Приус-20 загварын машиныг унаад очсон юм. Тэгээд түлшээ өгчихөөд буцах замдаа машиныхаа номерыг жалганд хаясан байх олж аваад Наран баг дээр очоод надад нэг ундаа авч тавиад явах талаар хэлээд явсан юм. Тэгээд би араас нь яваад аймгийн төв дээр ирэхэд гэртээ ирээгүй байсан тэгээд хайж эхэлсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр машинтайгаа шатсан байдалтай нас барсан байхыг нь олсон байсан. Талийгаачийг нас барсантай холбоотойгоор эгч Байгальмаа нь хохирогчоор тогтоогдсон байгаа. Харин би өөрийнхөө шатсан автомашиныг нэхэмжилж, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна.... 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2012 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсад орж ирсэн автомашин байгаа. Би 2018 оны 10  дугаар сард Улаанбаатар хотоос Э гэсэн байх танихгүй хүнээс 8,500,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Одоо тухайн автомашинаа 8,500,000 төгрөгөөр нь үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ197-198/,

Гэрч Ц.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө намайг цэцэрлэг дээр байхад залгаад ярьсан тэгэхдээ танихгүй дугаараас ярьсан бөгөөд энэ жолоочийн дугаар байгаа юм. Машины түлш дууссан хүн рүү ярина гэж байсан ... Тухайн өдрийн 15-16 цагийн үед байх манай нөхөр өөрийнхөө утаснаас надтай яриад хоол бэлтгэж байгаарай бид 2 тал руу явж байна гэж хэлсэн. 17 цаг 11 минутад над руу яриад машинаа асаагаад хүрээд ир намайг аваадах гэж хэлсэн би түүнээс хаанаа байгаа талаар асуухад Тамхи Со-н доод талын хашаанд байна гэж хэлсэн. Тухайн үед машин асахгүй байсан учраас би алхаад очсон. Тэгэхэд манай нөхөр М.Ц нь машины хажууд зогсож байсан. Тэгэхэд машины жолооч нь байгаагүй, түүнээс жолооч нь хаана байгаа  талаар асуухад Тамхи Со руу орсон гэж хэлсэн... Архи уугаагүй, эрүүл байсан юм. Надад хэлэхдээ жолооч бид 2 хоёулаа л ирсэн гэж хэлж байсан... Жолоочийн эхнэр нь түрүүлээд явсан. Тэгээд замд тааралдаагүй, замдаа нөхөр нь утсаар залгасан боловч утас нь болохгүй байна гээд байсан…” гэсэн мэдүүлэг /1-р ХХ211/,

Гэрч Ц.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...09 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн үед би М-г өвс ачих газарт нь хүргэж өгөөд би сум дээр иргэж ирсэн. Тэгээд орой нь 21 цаг өнгөр ч байхад М өвсөө ачаад манайд ирсэн....М нь Ц танихгүй байна лээ. Ц нь бол М-г мэддэг юм шиг л байсан. Ц М дээр өвс хадсан юм гэсэн. Ц Таван богдын Х-н авга ах болдог юм гэсэн. Тэгээд л хамт аймаг явсан юм шиг байна лээ... Явсны дараа Ц нь над руу утсаар залгаад М-н авгай бид хоёрт түлш өгөөд буцсан чинь аймаг ороогүй байна гэсэн. Намайг цагдаа дуудаж асуулаа гэхээр нь би М-н ********, ********* гэсэн 2 дугаар луу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ241-243/, 

Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Өглөө 10 цагийн орчим цэнхэр өнгийн Приус-20 загварын авто машинтай, улсын дугаарыг нь сайн анзаараагүй, нэг 40 орчим насны эмэгтэй жолооч ганцаараа ирээд машиныхаа банкинд 10.000 төгрөгт 92 бензин хийлгээд, 20 литр, 10 литрийн, 4 литрийн хуванцар тос маслоны саванд дизель түлш хийлгэж авсан, нийт бензин, дизель  түлш нийлээд 88.600 төгрөгт авсан. Тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн... Бигэр сумаас ирж байсан манай хүний түлш дууссан байна гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй... Өөр хүн байгаагүй, ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ249-250/,

Гэрч М.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед Бигэр сумаас аймгийн төв рүү орж ирсэн юм. Тэгээд би аймгийн төв рүү орж ирээд М-н гадаа буучихаад байж байсан чинь манай эхнэр ирж намайг авсан юм...Бид 2 наашаа ирж яваад Бигэр сумын Бор нурууны овоо өнгөрөөд машины түлш дууссан юм. Тэгсэн М-н эхнэр бид хоёрт 30 литр түлш авч ирж өгсөн... М-н эхнэр бид 2 дээр ирэхдээ машиныхаа гуперийг хагалчихсан, урд номероо хаячихсан байсан. Тэгээд бид 2 дээр ирэхдээ төөрч явж байгаад ирлээ гэж хэлж байсан. Ганга руу машинаа хийчихээд гаргаж авлаа. Тэндээ машиныхаа номерыг гээсэн байх гэж хэлсэн. Тэгсэн М замдаа номероо олж аваад яваарай гэж хэлээд явуулсан... М-н эхнэр бид 2 дээр ирчихээд 20-30 минутын өмнө явсан байх ...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ16-17/,

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... О-г морьтой нь Цахир булаг руу зам дагаад явж бай гэж хэлээд би өөрөө адуугаа хайгаад Замын хүрэнгийн буудлын дээд тал руу орж иртэл жалганд эрэг рүү шахаад хойш нь харуулчихсан шатаачихсан Приус-20 загварын тээврийн хэрэгсэл байсан. Тухайн тээврийн хэрэгслийн ертөнцийн зүгээр хойт талд нь би мотоциклтойгоо зогсоод мотоциклоосоо буугаад харсан чинь урд копуд дээр нь үрүүлний эсрэг тал дээр бөөрөнхий хар зүйл байсан. Дутуу шатсан ястай зүйл байсан...Ээжтэй утсаар холбогдоход Б-г машин хүн алга болсон хайгаад явж байгаа талаар ярьсан. Тэгээд би Б-тэй утсаар яриад Замын хүрэнгийн буудлын дээд талд шатсан машин байсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ26-29/,

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би өөрийн аав Б-н хамт Чандмань сумаас гараад Бигэр сумаар дайраад тус сумын бор нурууны овоо даваад Цахир булгийн орчим ирэхэд явж байгаа чиглэлийн зүүн талд их утаа гарч байсан. Тэгээд аараг толгодоос гараад Есөнбулаг сумын Наран баг дээр ирэхэд утаа байхгүй болсон байсан ...  Наран багийн урд аараг дотроос гарч харагдаж байсан. Би яг цаг хараагүй гэхдээ утаа гарч байхад нартай байсан 17-18 цагийн орчим болов уу гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ45/,

Гэрч Б.Ө-н мөрдөн байцаалтад өгсөн “... Манайхыг Наран багийн  ар талын голоор гаталж байхад надтай цагаан өнгийн Хово машин зөрсөн, тэр машин өвс ачсан байсан. Манайх ирж гэрээ буулгаад барьж дуусаад гэрийн хаяанд сууж байхад Бигэр сумаас ирж байгаа төв замын чиглэлд толгод дунд Замын хүрэнгийн тэнд хар утаа их гарсан харагдсан. Тухайн үед Бигэр чиглэлээс 2 тоос гарч байсан... Утаа гарч байх үед нар ташиж байсан... Мэдэхгүй байна,  20 цагийн үед л нар таших байх ...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ72-74/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би Нарангаас явахдаа хүмүүст эмэгтэй хүн хайж байгаа, таарах юм бол хэлээрэй гэж захиж үлдээсэн. Маргааш өглөө нь байж байсан чинь манай ах Д над руу залгаад  чи өчигдөр ямар хүн хайгаад байсан юм гэхээр нь хөх Приустэй эмэгтэй хүн хайж байсан юм гэсэн чинь олсон юм уу гэхээр нь олоогүй гэсэн чинь би адуунд явж байгаад Замын хүрэнгийн бууцны салаа уруудаж бууж байгаад шатсан Приус машинтай таарсан урд хамар дээр нь хүний хөл байх шиг байсан гэхээр нь би тэгээд наад тухайгаа хүнд хэлсэн юм уу гэсэн чинь миний утас цэнэггүй, сүлжээгүй газар мал хөөгөөд явж байсан болохоор хүнд хэл өгч чадсангүй одоо л утас цэнэглээд сүлжээнд гарч ирж байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ101-103/,

Гэрч Ц.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... Намайг очиход манай эхнэр, Д, талийгаач Д-н адуучин гээд нударгатай цэнхэр тэрлэг өмссөн, сартай хонгор морь унасан 25 орчим насны эрэгтэй хүн ирсэн байсан. Мөн би тэр хүнтэй 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө адуунд явж байгаад Эрэнгийн худгийн бэлийн тэнд тааралдсан юм. Тэгээд бид 4 манай малыг хараад машины хажууд хоносон. Мөн тэр талийгаач Д-н адуучин залуу би өнөөдөр Цахир булаг дээр адуу орж иртэл өнжлөө, мөн манай нэг найз Приусээ шатаачихсан гэж хэлж байсан. Тэгээд би нээх тоогоогүй унтаад өгсөн ...Цахир булаг дээр ирж байхад Д мотоциклоо унаад мөн Цахир булаг дээр ирээд бид хоёр адуугаа олоод 2 морио тавьсан. Тэр үед Д надад Замын хүрэнгийн бууцны эх өөд ганганы ёроолд машин шатсан байна гэж хэлсэн... Замын хүрэнгийн бууцны эхийн зүүн талын толгойн энгэр дээрээс би дурандахад шатсан машины тааз харагдахаар нь өчигдрийн ирж хонодог талийгаач Д-н адуучны ярьсан зүйл юм байна гэж бодоод очилгүй явсан юм...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ117-119/,

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад өгсөн “... Н.Б 2019 оны 09 дүгээр сарын 02-нд сартай хонгор морьтой Наран баг руу адуунд яваад хоноод 2019 оны 09 дүгээр сарын 03-нд ирсэн санагдаад байна. Холбоотой 2 морь олно мөн саарал азаргатай адуу олно гээд явсан. Адуугаа олоогүй гээд ирсэн ...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ128-130/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн “... Н.Б 2019 оны 09 дүгээр сарын 02-нд зүүн тийшээ Наран багийн нутаг руу холбоотой хоёр адуугаа олж ирнэ гээд 10 цагийн үед явсан. Тухайн 2 адууг Хөхморьт сумаас тууж ирсэн талаар өөрөө ярьдаг ба тухайн адууг манайхан хараагүй. Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ирсэн. Манай ээж хаана хоносон талаар асуухад хойно дэрсэнд хоносон талаар хэлсэн, адуугаа олоогүй гэсэн ... Н.Б хааяа архи уудаг юм шиг байна лээ. Ямар зан араншин гаргадгийг нь сайн мэдэхгүй ... Н.Б огцом ууртай, хүний үгийг сонсохдоо муу, хааяа худлаа яриад байдаг ...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ131-132/,

Гэрч З.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... Талийгаач Д-н адуучин гэх хонгор морь унасан хөх өнгийн дээлтэй залуу үдээс өмнө хавьцаа байсан байх манайх дөнгөж нүүж ирж байсан учир цагаа далд хийсэн байсан, анзаарч хараагүй... Надад гэрт юм оруулж өгөхдөө дээлээ тайлаад цайвар цамцтай байсан санагдаж байна. Өмд нь бараан өнгийн өмд байсан ажиглаж хараагүй. Надад ярихдаа урд шөнө Нарангийн гол дээр унтаад ирлээ, адуу мал хайж байна гэж байсан... Надад хэлэхдээ гол дээр адуу орж ирэхийг хүлээж байгаад явна гэсэн. Бид нар удалгүй нүүж ирсэн газар луугаа буцаад тэр залуу гол дээр үлдсэн...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ133-134/,

Гэрч Б.Я-н мөрдөн байцаалтад өгсөн “... Бид 3 хониныхоо хажууд хоноглох гээд байж байхад талийгаач Д-н адууг хардаг гээд сартай хонгор морьтой, хар сеткэн малгайтай, цэнхэр өнгийн нударгатай тэрлэгтэй, цэнхэр женсин өмдтэй, хар өнгийн бакалан гуталтай, цэнхэр женсин өмдний баруун талын гуяны дотор хэсэг дотуур өмдтэйгөө хамт урагдсан өмдтэй 25 орчим насны залуу ирж хамт хоносон. Адуугаа олоод алдчихлаа гэж ярьж байсан. Мөн манай найзын Приус маркийн машин шатсан талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ137-138/

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Н.Б 2019 оны 09 дүгээр сарын 03-нд гэртээ ирсэн... Хар саравчтай малгайтай, цэнхэр дээлтэй, шар дурдан бүстэй, хар хөх өнгийн женсин  өмдтэй, хар бакалан гуталтай явсан... 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр жижиг гэрт усанд ороод хувцсаа угааж байсан. Ногоон футболк, хар ногоон цахилгаантай ханцуйтай цамцаа угаасан байсан, цус болсон эсэхийг мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ139-140/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... 1. Талийгаач М.Б-н цогцос нь толгой, цээж, хэвлий, дотор эрхтэн /бөөр, дэлүү, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэс/, мөчдийн шаталт явагдсан тул гэмтэл тогтоох боломжгүй.

2. Дээрх эрхтнүүдийн шаталт нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ.

3.4. Цогцосны толгой, цээж, хэвлий, дотор эрхтэн /бөөр, дэлүү, нойр будчирхай, нарийн бүдүүн гэдэс/, мөчид бүрэн шатаж бүтцийн өөрчлөлтөнд орсон тул нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй.

5. Шүүх химийн шинжилгээний №5911 тоот хариунд 1.1 промилли спиртийн зүйл илэрлээ гэжээ.

6. Дээрх спиртийн зүйл нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цогцос нь шатсан учир цусны бүлэг тогтоох боломжгүй болно...” гэсэн дүгнэлт /3-р ХХ22-23/,

Шинжээч Д.Золзаяагийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 5911 дугаартай химийн шинжилгээний дүгнэлт /3-р ХХ27ар/,

Шинжээч Ш.Пүрэвдуламын 2019 оны 10 дугаар сарын 23-ны 4984 дугаартай “... 1. Бугуйвч, гар утас дээр хүний цус илэрсэн.  Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна.

2. Бугуйвч, гар утас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач М.Б-н гэх булчингийн эдийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /3-р ХХ174-175/,

Шинжээч Ш.Пүрэвдуламын 2019-ний оны 10 дугаар сарын 23-ны 5000 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн цаасан ууттай шороо, цагаан өнгийн цаасан ууттай хайрга дээр цус илэрсэн, нийлэг уутанд хийсэн хар өнгийн чулуулаг зүйлс дээр цус илрээгүй.

2. Бор болон цагаан өнгийн цаасан уутанд хийж ирүүлсэн шороо, хайрган дээр илэрсэн цус нь ДНХ-н тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-н тогтцоороо булчингийн эдийн ДНХ-ийн тогтцоороо тохирч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн булчингийн эд нь ДНХ-н тогтцоороо Д.А-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой ½  буюу генотипийн 50%-тай тохирч байх тул шатсан гэх цогцос нь Д.А-н охин М.Б-н цогцос байх боломжтой байна...” /3-р 178-180/,

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р ХХ5-7/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ9-21/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ25-31/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ83-85/, Unitel ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 05-01/5766 дугаартай албан бичиг/148/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3-р ХХ63-66/, гэрэл зургийн үзүүлэлт /3-р ХХ67-76/, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 292 дугаартай Автомашины техникийн үнэлгээний тайлан /3-Р ХХ243-244/, М.Б-н нас барсны бүртгэлийн лавлагаа /4-р ХХ6/, шүүх хуралдаанд шинжлэн судалсан эд мөрийн баримтууд зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар яллагдагч нь мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, түүнийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглохоор зохицуулсан бөгөөд мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байна.

Шүүгдэгч Н.Б “...намайг зодож, дарамталж мэдүүлэг авсан...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч эрүүгийн  1916002790127 дугаартай хэрэгт шүүгдэгчээс сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг авахдаа мэдүүлэг  авахаар албадсан, эрүү шүүлт тулгасан, бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий харьцсан байдал хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б-н дээрх мэдүүлэг няцаагдаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн  шүүх хуралдаанд оролцсон гэрч  Ж.М, М.Ц, З.Н, Ц.О, Н.Б, Б.Я, Б.Д нарын мэдүүлгийг хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгүүдтэй харьцуулан үзсэний үндсэн дээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн тухайн баримтат мэдээллийн нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, улмаар шүүгдэгч Н.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Мөнх-Оюуны “Шүүгдэгчийн хувьд мэдүүлгүүд нь их зөрүүтэй байна. Нэг болохоор дарамталсан гэж яриад эсхүл дарамтлаагүй гэж яриад байна. Гэрчийн мэдүүлгүүд товч тодорхой байх шиг байна. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээчихээд одоо болохоор яагаад түүнээсээ буцаад байгаа юм бэ? Гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтыг үндэслээд шүүгдэгчийн гэм буруутай юм болов уу? гэж үзэж байна” гэсэн саналыг шүүх иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн гэж үзэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нар гэрчүүд дамжмал байдлаар мэдүүлдэг, тухайн хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, тухайн хэргийг өөр этгээд үйлдсэн байж болно гэж  шүүгдэгчийн гэм буруу дээр маргаж байгаа боловч тухайн хэрэг учрал болсон “Замын хүрэн” гэх газар нь эзэнгүй хээр хөдөө газар тул гэрч нарыг заавал харсан байхыг шаардах боломжгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар уг хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсоноос гадна эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж үзлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчин цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт хэрэгт байхгүй байна.

2.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх сэтгэц гэм судлалын “...1. Н.Б гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн өвчин байгаагүй. Сэтгэл мэдрэлийн өвчин байгаагүй учир өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай.

2.  Н.Б нь гэмт хэрэг үйлдэх үед өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай.

3. Н.Б нь одоо сэтгэл мэдрэлийн өвчингүй. Үйлдсэн хэргээ хариуцах чадвартай.

4. Н.Б нь сэтгэл мэдрэлийн өвчин үгүй учир албадан эмчилгээ шаардлагагүй...”  гэсэн магадалгаа /3-р ХХ156-161/-аар шүүгдэгч Н.Б нь өөрийн үйлдлийн бодит шинж чанарыг ухамсарлах, удирдан жолоодох оюун ухааны бололцоотой буюу хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,мөн зүйлийн  1.4-т  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Н.Б-т ял оногдуулах үндэслэлтэй байна.

 Харин шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол хор уршгийг нөхөн төлөөгүй, түүнчлэн уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан бөгөөд үүнийг нөхөн төлөх, арилгах боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хорих ялаас хөнгөрүүлэх журмыг хэрэглэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Н.Б-н хувьд тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас элдээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар хорих ялаар сольж, 1 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 12 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт “Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд хуулийн дээрх зохицуулалтыг баримтлан шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 12 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Н.Б-н цагдан хоригдсон 91 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 4 дүгээр хавтаст хэргийн 231-245 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр хохирогч М.Б гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 25,345,810 (хорин таван сая гурван зуун дөчин таван мянга найман зуун арав) төгрөг нэхэмжилснээс эмийн зардал 1,287,000 (нэг сая хоёр зуун наян долоон мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохиролтой холбоотой хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа 24,508,810 (хорин дөрвөн сая таван зуун найман мянга найман зуун арав) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэр дээрх 1,287,000 (нэг сая хоёр зуун наян долоон мянга) төгрөгийн эмийн зардал нь талийгаачийг оршуулахад гарсан зайлшгүй зардал болон гэм хорын хохирол учруулсны төлбөрт хамаарахгүй байгаа болно.

Иргэний нэхэмжлэгч Г.М автомашины үнэ 7,620,000 (долоон сая хоёр зуун жаран мянга) төгрөг болон талийгаачийн насанд хүрээгүй хүүхэд М.Мөнхбаатарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилснээс шүүгдэгч Н.Б-н шатаасан автомашины үнэ 7,620,000 (долоон сая хоёр зуун жаран мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс гаргуулж, харин талийгаачийн насанд хүрээгүй хүүхэд М.М-н тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байгаа тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх иргэний нэхэмжлэгчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нударгатай цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн женсин өмд 1 ширхэг, бакалан гутал 1 хос, ногоон өнгийн футболк 1 ширхэг, ногоон өнгийн хүрэм 1 ширхэг, цагаан цоохор срочкон цамц 1 ширхэг, дотоож 1 ширхэг, 0.33 литрийн Ерөөл архины шил 1 ширхэг,   Самсунг утасны батерей 1 ширхэг, шатсан эд зүйл 2 ширхэг, Самсунг загварын гар утас 1 ширхэг, шар өнгийн метал бугуйвч 1 ширхэг, ногоон өнгийн чулуу 1 ширхэг, шүдэнзний хайрцаг 1 ширхэг, хуванцар канестрийн таг 2 ширхэг, гарын арчдас 2 ширхэг, хатаасан цус 2 ширхэг, салфетка, нойлын цаас 6 ширхэг, булчин 1 ширхэг, арчдас бүхий тавиур шил 1 ширхэг, шатсан түлхүүр 8 ширхэг, ундааны савтай дизель түлш 2 ширхэг, пивоны савтай шингэн ус мэт зүйл 1 ширхэг, 0.5 литрийн Ерөөл архины шил 1 ширхэг,ууттай жимс 1 ширхэг, тээврийн хэрэгслийн номер 1 ширхэг, Тагны жийрэг гялгар уут 1 ширхэг, газрын хөрсний дээж, шатсан газрын хөрсний дээж 12 ширхэг, ундааны сав 4 ширхэг, автомашины шатсан дугуйны үлдэгдэл 1 ширхэг, под карлан 1 ширхэг, шатсан Приус-20 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэгийг устгаж, 7 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Г.М тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч И овгийн Н-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас элдээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 12 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 12 жил 11 сар 28 хоногийн  хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б-н цагдан хоригдсон 91 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-с 24,508,810 (хорин дөрвөн сая таван зуун найман мянга найман зуун арав) төгрөгийг гаргуулж, хохирогч М.Б-д, 7,260,000 (долоон сая хоёр зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.М-т тус тус олгож, хохирогч М.Б-н нэхэмжлэлийн шаардлагаас 1,287,000 (нэг сая хоёр зуун наян долоон мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нударгатай цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн женсин өмд 1 ширхэг, бакалан гутал 1 хос, ногоон өнгийн футболк 1 ширхэг, ногоон өнгийн хүрэм 1 ширхэг, цагаан цоохор срочкон цамц 1 ширхэг, дотоож 1 ширхэг, 0.33 литрийн Ерөөл архины шил 1 ширхэг,   Самсунг утасны батерей 1 ширхэг, шатсан эд зүйл 2 ширхэг, Самсунг загварын гат утас 1 ширхэг, шар өнгийн метал бугуйвч 1 ширхэг, ногоон өнгийн чулуу 1 ширхэг, шүдэнзний хайрцаг 1 ширхэг, хуванцар канестрийн таг 2 ширхэг, гарын арчдас 2 ширхэг, хатаасан цус 2 ширхэг, салфетка, нойлын цаас 6 ширхэг, булчин 1 ширхэг, арчдас бүхий тавиур шил 1 ширхэг, шатсан түлхүүр 8 ширхэг, ундааны савтай дизель түлш 2 ширхэг, пивоны савтай шингэн ус мэт зүйл 1 ширхэг, 0.5 литрийн Ерөөл архины шил 1 ширхэг,ууттай жимс 1 ширхэг, тээврийн хэрэгслийн номер 1 ширхэг, Тагны жийрэг гялгар уут 1 ширхэг, газрын хөрсний дээж, шатсан газрын хөрсний дээж 12 ширхэг, ундааны сав 4 ширхэг, автомашины шатсан дугуйны үлдэгдэл 1 ширхэг, под карлан 1 ширхэг, шатсан Приус-20 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхгийг устгаж, 7 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

9. Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Г.М тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б-т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.МӨНХТУЯА

                                                                         ШҮҮГЧИД                        Д.САРАНТУЯА  

                                                                                                                   Н.ДЭЛГЭРМААМАА