Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 305

 

 

2017 оны 06 сарын 07-ны өдөр         Дугаар 129/ШШ2017/00305           Эрдэнэбулган сум

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Цэнхэр сум, Цэцэрлэг багт  оршин суух,  Уран овогт Санжаажавын Баасансүрэн /РД:АЯ57080237/-гийн хүсэлттэй

            Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Цэнхэр суман дахь мод бэлтгэлийн бригадад 1979 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нормчноор,

            Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг  хүртэлх хугацаанд  малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төмс ялгагчаар,  1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            хүсэлт гаргагч С.Баасансүрэн,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

                                          

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний  ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би 1976-1979 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан.

            Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Цэнхэр суман дахь мод бэлтгэлийн бригадад 1979 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нормчноор, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч С.Баасансүрэн нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

            Шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагч  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Цэнхэр суман дахь мод бэлтгэлийн бригадад 1979 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нормчноор, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тул энэ хүсэлтийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.

                        Хүсэлт гаргагч С.Баасансүрэн нь Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Цэнхэр суман дахь мод бэлтгэлийн бригадад 1979 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нормчноор, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1.         Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

            - Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” 226 дугаар тушаалын хуулбар,

            - Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 183 дугаар тушаалын хуулбар,

            - Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Зарим хүмүүсийг шагнах тухай” 44 дүгээр тогтоолын хуулбар,

            -  С.Баасансүрэнгийн Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 01, 03, 10, 12, 1984 оны 01-05, 10, 12, 1985 оны 01-04, 09-10, 1986 оны 04, 06-07, 10 дугаар саруудад малчнаар ажиллаж авсан цалингийн 216 тоот тодорхойлолт,

            - Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материалын хуулбар, 

            2.  Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн С.Баасансүрэнгийн 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хугацаат цэргийн алба хаасан талаарх 02/3356 дугаар  албан бичиг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан:

Гэрч Н.Энэбишийн ... Миний бие Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Цэнхэр суман дахь мод бэлтгэлийн бригадад 1973-1990 оныг хүртэл нормчноор тасралтгүй ажиллаж байсан. Би 1968-1971 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан. С.Баасансүрэн манай мод бэлтгэлийн бригадад 1979 оны 11 дүгээр сард нормчноор ажилд орсон. Манай мод бэлтгэлийн бригадын даргаар Дашравдан гэдэг хүн олон жил ажилласан. С.Баасансүрэн манай мод бэлтгэлийн бригадад жил гаруй хугацаанд ажиллаж байгаад Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэл рүү шилжин ажилласан. С.Баасансүрэн Социализмын зам нэгдэлд олон жил ажилласан. С.Баасансүрэн нэгдэлд мал маллаж, ногоо тарьж хураадаг байсан. С.Баасансүрэн миний мэдэхээр Социализмын зам нэгдлийг тартал ажилласан ... гэх мэдүүлэг,

Гэрч А.Дагвадоржийн ... Миний бие Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1972-1974 оныг хүртэлх хугацаанд хурга маллаж байсан. Тэгээд би 1974-1977 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан. Би 1977 онд цэргээс халагдаж ирээд буцаад нэгдэлдээ ажилласан. Миний бие нэгдэлд ажиллаж байгаад 1980-1983 оны хооронд Сэлэнгэ аймгийн Алтан булагийн техникумд суралцсан. Сургуулиа төгсөөд буцаад Социализмын зам нэгдлийн Орхон бригадад 1983-1992 оныг хүртэлх хугацаанд  малын эмчээр ажилласан. Би С.Баасансүрэнг Социализмын зам нэгдлийн Бүрд бригадад 1983-1992 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг нь сайн мэднэ. С.Баасансүрэн Социализмын зам нэгдэлд мал малладаг байсан бөгөөд зарим жилүүдэд хавар нь ногоо тарьж,  намар нь ногоогоо хураадаг байсан. С.Баасансүрэн миний мэдэхээр 1983-1992 оныг хүртэлх  хугацаанд тасралтгүй Социализмын зам нэгдэлд ажиллаж байсан нь үнэн. Манай Социализмын зам нэгдэл 1993 онд хувьчлагдсан ... гэх мэдүүлэг зэрэг болно.

            Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

                        Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд С.Баасансүрэнгийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Малчдын амралтын хуваарь батлах тухай” 17 дугаар тогтоолын хуулбар, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Намын үүр, Үйлдвэрийн зөвлөлөөс 1980 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шагнасан баярын бичиг зэргийг шүүхийн зүгээс үнэлээгүй болохыг дурдвал зохино.

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                   

                                                                                                                               ТОГТООХ нь:

 

                        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Уран овогт Санжаажавын Баасансүрэнгийн

            - Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Цэнхэр суман дахь мод бэлтгэлийн бригадад 1979 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нормчноор,

            - Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                        3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ