| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2017/00334/И |
| Дугаар | 349 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 349
2017 оны 06 сарын 27-ны өдөр Дугаар 129/ШШ2017/00349 Эрдэнэбулган сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1 тоот хаягт байрлах “Төрийн банк” ХХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймаг, Өлзийт сум, Бодонт багт оршин суух, Боржигон овогт Одвогмэдийн Сарангэрэл /РД:АЕ74112661/,
Хариуцагч: Архангай аймаг, Өлзийт сум, Бодонт багт оршин суух, Боржигон овогт Сарангэрэлийн Эрдэнэдалай /РД:АЕ94101212/ нарт холбогдох
үндсэн зээл 15 699 970.85 төгрөг, зээлийн хүү 5 262 736.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122 813.14 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний хөлс 15 000 төгрөг, нийт 21 100 520.8 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0118002692 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 12-6-б тоот хаягт байрлах хашаа байшин, улсын бүртгэлийн Г-6513006614 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 12-06Б тоот хаягт байрлах эзэмших эрхтэй 325 мкв газар, улсын бүртгэлийн Ү-0118003642 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 11-01 тоот хаягт байрлах хашаа байшин, улсын бүртгэлийн Г-6513003037 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 11-01 тоот хаягт байрлах эзэмших эрхтэй 627 мкв газар зэргээр хангуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд үндсэн зээл 15 699 970.85 төгрөг, зээлийн хүү 5 262 736.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122 813.14 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний хөлс 15 000 төгрөг, нийт 21 100 520.8 төгрөг гаргуулж өгнө үү.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч нараас банкны зээлийн барьцаанд бариулсан барьцааны хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О.Сарангэрэл, С.Эрдэнэдалай бид хоёр “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 15 699 970.85 төгрөг, зээлийн хүү 5 262 736.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122 813.14 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний хөлс 15 000 төгрөг, нийт 21 100 520.8 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Уг мөнгийг төлж чадахгүй бол үүргийн гүйцэтгэлийг Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг, Бортолгойн 16-06Б тоот хаягт байрлах 2 өрөө хашаа байшин, 325 мкв газрын хамт, мөн Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг, Бортолгойн 11-01 тоот хаягт байрлах 3 өрөө хашаа байшин, 627 мкв газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг бид хоёр хүлээн зөвшөөрч байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь О.Сарангэрэл, С.Эрдэнэдалай нарт холбогдуулан үндсэн зээл 15 699 970.85 төгрөг, зээлийн хүү 5 262 736.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122 813.14 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний хөлс 15 000 төгрөг, нийт 21 100 520.8 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0118002692 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 12-6-б тоот хаягт байрлах хашаа байшин, улсын бүртгэлийн Г-6513006614 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 12-06Б тоот хаягт байрлах эзэмших эрхтэй 325 мкв газар, улсын бүртгэлийн Ү-0118003642 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 11-01 тоот хаягт байрлах хашаа байшин, улсын бүртгэлийн Г-6513003037 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 11-01 тоот хаягт байрлах эзэмших эрхтэй 627 мкв газар зэргээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч О.Сарангэрэл, С.Эрдэнэдалай нараас 131 726.5 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн
- үндсэн зээл 15 699 970.85 төгрөг, зээлийн хүү 5 262 736.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122 813.14 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний хөлс 15 000 төгрөг, нийт 21 100 520.8 төгрөг гаргуулах,
- төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0118002692 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 12-6-б тоот хаягт байрлах хашаа байшин, улсын бүртгэлийн Г-6513006614 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 12-06Б тоот хаягт байрлах эзэмших эрхтэй 325 мкв газар, улсын бүртгэлийн Ү-0118003642 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 11-01 тоот хаягт байрлах хашаа байшин, улсын бүртгэлийн Г-6513003037 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 11-01 тоот хаягт байрлах эзэмших эрхтэй 627 мкв газар зэргээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг
хариуцагч О.Сарангэрэл, С.Эрдэнэдалай нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар
- улсын бүртгэлийн Ү-0118002692 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 12-6-б тоот хаягт байрлах хашаа байшин,
- улсын бүртгэлийн Г-6513006614 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 12-06Б тоот хаягт байрлах эзэмших эрхтэй 325 мкв газар,
- улсын бүртгэлийн Ү-0118003642 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 11-01 тоот хаягт байрлах хашаа байшин,
- улсын бүртгэлийн Г-6513003037 дугаартай Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг Бортолгойн 11-01 тоот хаягт байрлах эзэмших эрхтэй 627 мкв газрыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 263 453 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын төрийн сангийн 180000280976 тоот данснаас 131 726.5 төгрөг, хариуцагч нараас 131 726.5 төгрөг тус тус гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАДРАХ