Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 356

 

 

2017 оны 06 сарын 29-ний  өдөр         Дугаар 129/ШШ2017/00356           Эрдэнэбулган сум

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Хотонт сум, 5 дугаар баг, Их булаг нэртэй газар оршин суух, Үхэр өргөдөг овогт Бальдирын Алтаншагай /РД:АЮ63032995/-ийн   хүсэлттэй

            - Архангай  аймгийн Барилга угсралтын конторт 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчноор,

            - Архангай аймгийн Барилга угсралтын трестэд 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд  нормчноор, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд техникчээр,

            - Архангай аймгийн барилгын “Гурван тамир” пүүст 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд техникчээр  тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанчимэг,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа  нар оролцов.

                                          

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Би 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хугацаат цэргийн алба хаасан.

            Иймд шүүхэд өгсөн нотлох баримтуудыг үндэслэн Архангай аймгийн Барилга угсралтын контор /трест/-т 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчноор, Архангай аймгийн Барилга угсралтын трестэд 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд техникчээр,  Архангай аймгийн барилгын “Гурван тамир” пүүст 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд техникчээртус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Алтаншагай нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

            Шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд Б.Алтаншагайгийн Архангай аймгийн Барилга угсралтын контор /трест/-т 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчноор, Архангай аймгийн Барилга угсралтын трестэд 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд техникчээр, Архангай аймгийн барилгын “Гурван тамир” пүүст 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тул энэ хүсэлтийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.

            Хүсэлт гаргагч Б.Алтаншагай нь 

            - Архангай аймгийн Барилга угсралтын контор /трест/-т 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчноор,

            - Архангай аймгийн Барилга угсралтын трестэд 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд техникчээр,

            - Архангай аймгийн барилгын “Гурван тамир” пүүст 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд техникчээр тус тус ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1.         Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

            - Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны алтан медальт Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас түр чөлөөлөх тухай” 96 дугаар тушаалын хуулбар,

            - Улсын барилгын хорооны харьяа  Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны алтан медальт Архангай аймгийн Барилга угсралтын  трестийн даргын 1990 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Үр дүнгийн шагнал олгох тухай” 124 дүгээр тушаалын хуулбар,

            - Улсын барилгын хорооны харьяа  Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны алтан медальт Архангай аймгийн Барилга угсралтын  трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Түрээсийн  гэрээтэй  үйлдвэрийн нэгжүүд байгуулах тухай” 15 дугаар тушаалын хуулбар,

            - Архангай аймгийн барилгын “Гурван тамир” пүүсийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Орон тоо цалинг өөрчлөн батлах тухай” 82 дугаар тушаалын хуулбар,

            2. Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь Барилгын техникумаас Б.Алтаншагайд 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр олгосон 20 тоот барилгын техникчийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

            3. Монгол Улсын Батлан хамгаалах яамны  харьяа Батлан хамгаалах төв архивын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б.Алтаншагайгийн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронт хугацаат цэргийн алба хаасан талаарх 000007129 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

            4. Гурван тамир пүүсийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 509 тоот албан бичиг,

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан:

Гэрч М.Өсөхбаярын ... Миний бие 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс  1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Барилга угсралтын конторт цахилгаанчинаар, 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Барилга угсралтын трестэд цахилгаанчинаар тус тус ажиллаж байсан бөгөөд үүнийгээ 2017 оны 06 дугаар сард шүүхээр тогтоолгосон. Б.Алтаншагай миний ажиллаж байсан Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1985 оны 05 дугаар сард  нормчноор ажилд орсон. Тэгээд  Б.Алтаншагай 1987 онд цэрэгт явсан. Б.Алтаншагай 1989 оны 10  дугаар сард цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Барилга угсралтын трестэд 1991 оныг хүртэлх хугацаанд техникчээр ажилласан нь үнэн. Б.Алтаншагай бид хоёрын ажиллаж байсан Архангай аймгийн Барилга угсралтын контор болон трест нь нэг байгууллага бөгөөд нэршил нь солигдож байсан. Манай Архангай аймгийн Барилга угсралтын трест нь 1991 онд татан буугдсан ... гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдалтай холбоотой баримтын хуулбар,

Гэрч Ж.Нэргүйн ... Б.Алтаншагайг би сайн мэднэ. Б.Алтаншагай 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан. Манай байгууллага 1987 онд Барилга угсралтын трест гэж нэрээ өөрчилсөн. Тэгээд 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10  дугаар сарыг хүртэлх хугацаанд  нормчноор ажилласан. Б.Алтаншагай нь 1987 оны 10 дугаар сард цэрэгт явсан. Тэгээд Б.Алтаншагай 1989 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирээд буцаад манайд техникчээр ажилласан. Б.Алтаншагай техникчээр манай байгууллагад 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Трестийн бүтэц зохион байгуулалт 1991 онд өөрчлөгдөж “Гурван тамир” пүүс болсон. Б.Алтаншагай нь 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд тус пүүсд техникчээр ажилласан нь үнэн. Би 1983 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Барилга угсралтын конторт ерөнхий диспетчерээр  ажилд орсон. Улмаар үйлдвэр техникийн хэлтсийн дарга, ерөнхий инженерээр ажиллаж байгаад 1992 оноос “Гурван тамир” пүүсийн захирлаар ажилласан. Б.Алтаншагай нь барилддаг, мэргэжилдээ сайн хүүхэд байсан. Миний ярьсан болгон үнэн зөв ... гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдалтай холбоотой баримтын хуулбар зэрэг болно.

            Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв. 

          Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлсэн болно.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                           

                                                                                                                               ТОГТООХ нь:

 

                        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Үхэр өргөдөг овогт Бальдирын Алтаншагайгийн

            - Архангай аймгийн Барилга угсралтын контор /трест/-т 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчноор,

            - Архангай аймгийн Барилга угсралтын трестэд 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд техникчээр,

            - Архангай аймгийн барилгын “Гурван тамир” пүүст 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                        3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ