Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 49

 

1. Буд овогт Бямбасүхийн Цэнгэлд холбогдох 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.Магнайг залилан мэхэлж 19.500.000 төгрөгний хохирол учруулсан,

2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Д.Нямсүрэнг залилан мэхэлж 9.000.000 төгрөгний хохирол учруулсан,

2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Хишигсүрэнг залилан мэхэлж 3.800.000 төгрөгний хохирол учруулсан хэргүүдийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Б.Цэнгэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

3. Буд овогт Бямбасүхийн Цэнгэлийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж олж авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар Б.Цэнгэлийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148  дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1  дэх хэсэгт заасан хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэнгэлд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Б.Цэнгэлд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

8.   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэнгэлийн энэ хэрэгт цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг түүнийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Цэнгэлд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.           

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Цэнгэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэнгэлээс 19.500.000 /арван есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж Б.Магнайд, 7.801.000 /долоон сая найман зуун нэг мянга/ төгрөг гаргуулж Д.Нямсүрэнд, 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж Б.Хишигсүрэн нарт тус тус олгож, хохирогч Ө.Эрдэнэгэрэлд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Цэнгэлд энэ тогтоолоор авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.АЛТАНХУЯГ

                                          

                                   ШҮҮГЧИД                                   Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                                                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ