Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

                                  

2020 оны 01 сарын 24 өдөр                                         Дугаар 117/ШШ2020/0002                                                   Сайнцагаан

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймаг дахь Мийн захирал Ю.Цгоос аудитор Т.Од холбогдуулан гаргасан “Дундговь аймаг дахь Т аудиторын 2019 оны 12 дугаар сарын 06 ны өдрийн 66 тоот акт болон 177 тоот албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 24 минутад хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймаг дахь Мийн захирал Ю.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дундговь аймаг дахь Т аудитор Т.О 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д заасан эрхийн хүрээнд Дундговь аймаг дахь Мийн үйл ажиллагаанд аудит хийх явцад “Буудлын орлого” 1,778,750 төгрөгийг аялал зугаалга, тэмцээн уралдаан, баяр ёслол, гарын бэлэг, захирлын өрөөний чихэр, ус зэрэгт зарцуулсан зөрчил илэрч энэ нь Төсвийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.4.1, мөн Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276-р тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 2.6-д зааснаар: “… орлогыг касст бэлнээр хүлээн авч, энэхүү орлогыг ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав “Төрийн сан” дахь бүртгэлийн дансанд” тушаана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, Монгол улсын Ерөнхий аудиторын 2014 оны 138 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын ажилтны нийтлэг эрх, үүргийн дүрмийн 2.2.3, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журмын 3.1.7-д заасныг тус тус удирдлага болгон Тогтоох нь гээд:

1. Буудлын   орлого болох 1,778,750 төгрөгийг холбогдох албан тушаалтнаар төлүүлэн, орон нутгийн төсвийн 1000800009555 дансанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор төвлөрүүлэх.

2. Актын биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор Дундговь аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг “Мийн төсвийн шууд захирагч Ю.Ц, нябо Б.Р нарт хариуцуулав” гэсэн 66 тоот акт болон зөрчил арилгуулах тухай 177 тоот албан шаардлагыг миний бие эс зөвшөөрч “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журмын хавсралтын 7-р зүйлийн 7.5-д заасныг баримтлан тайлбарыг Дундговь аймгийн Т дарга П.Тд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. Уг тайлбартаа:

  1. Дундговь аймгийн Т аудитор Т.О нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/95 дугаар “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын хавсралтын 4.1.3-т зааснаар: “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж 66 тоот акт болон 177 тоот албан шаардлагыг хариуцагчид хүргүүлэхдээ:”... Энэ журмын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4-т тус тус зааснаар дээрх акт, албан шаардлагын нотлох зүйлийн бүрдлийг хангалгүй, хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт гаргасан байна.
  2. Аудитор Т.О нь ’’Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын хавсралтын 6 дугаар зүйлийн 6.3-т: “... аудитаар тогтоосон төлбөрийн акт, зөрчлийг арилгах албан шаардлагаар өгсөн үүргийг хэрэгжүүлэх боломжит хугацааг илэрсэн зөрчлийн нөхцөл байдал шинж чанарт үндэслэн хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөн заавал тогтооно” гэсэн заалт, мөн журмын 6-р зүйлийн 6.4-т: Акт албан шаардлагыг төрийн аудитын байгууллагын ажилтан “Аудитын акт, албан шаардлагын бүртгэл, хяналтын хуудас” Хавсралт №1-д бичиж, хариуцагч албан тушаалтнаар гарын үсэг зуруулах ба нотлох баримтын хамт аудитын менежер, тэргүүлэх аудитороор хянуулна. Шаардлагатай гэж үзвэл Үндэсний аудитын газрын хуулийн ажилтнаар хянуулна гэсэн заалт, мөн журмын 6 дүгээр зүйлийн 6.5-д: “Хяналт хийгдсэн, хариуцагч албан тушаалтан зөвшөөрсний дараа хэвлэмэл хуудсанд хэвлэн, төрийн аудитын байгууллагын ажилтан, хариуцагч албан тушаалтан гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарснаар албажуулна гэсэн заалт, мөн журмын 6-р зүйлийн 6.6-д: “Албажуулсан акт албан шаардлага Хавсралт № 2,3-т тодорхойлсон үлгэрчилсэн загварт нийцсэн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Хэвлэмэл хуудсыг Үндэсний аудитын ,газрын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан, орон нутагт бичиг хариуцсан ажилтан урьдчилан дугаарлан энэхүү журмын Хавсралт № 4, 5-д заасан бүртгэл хөтлөх ба хэвлэмэл хуудасны бүртгэл ашиглалтад Тамгын газрын дарга, орон нутгийн аудитын байгууллагын дарга, тэргүүлэх аудитор хяналт тавина гэсэн заалт, “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөх журмын 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар: “...Төрийн аудитын байгууллагын ажилтан хариу тайлбартай буюу зөвшөөрөөгүй, эсвэл тайлбар бичгээр ирүүлэхээр татгалзсан акт, албан шаардлагыг “Аудитын акт, албан шаардлагын бүртгэл, хяналтын хуудас” Хавсралт №1-ээр нотлох баримтын хамт аудитын менежер, тэргүүлэх аудиторын хяналтаар хянуулан Үндэсний аудитын газарт, Монгол Улсын Ерөнхий аудиторд, орон нутаг дахь аудитын байгууллагын хувьд тэргүүлэх аудиторт танилцуулж шийдвэрлүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул энэ журмын 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар: “Монгол Улсын Ерөнхий аудитор болон орон нутаг дахь аудитын газрын дарга, тэргүүлэх, аудитор шийдвэр гаргаж, батлагдсан акт албан шаардлагыг хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалтын хүрээнд аудитор Т.О 66 дугаар акт болон 177 тоот албан шаардлагыг тус тус хүчингүй болгож өгнө үү хэмээн тайлбар гаргасан.
  3. Гэвч Дундговь аймаг Аймгийн Т дарга П.Т нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 368 тоот “Тайлбарт хариу хүргүүлэх тухай” албан бичигтээ: “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журмын хавсралтын 7-р зүйлийн 7.1, 7.3-т заасныг тус тус удирдлага болгон “ Акт, албан шаардлагыг хүчингүй болгох талаар таны ирүүлсэн саналыг хүлээн авах боломжгүй гэсэн байх тул Дундговь аймаг дахь Т даргын 368 тоот албан бичгийн эс зөвшөөрч аудитор Т.Оийн гаргасан 66 дугаар акт болон 177 тоот албан шаардлагыг хүчингүй болгуулахаар ЗХШХШТХ-ийн 106.3-р зүйлийн 1-д: “Захиргааны акт хууль бус бөгөөд, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэсэн үндэслэлээр дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1. Дундговь аймаг дахь Т аудитор Т.О нь Төрийн аудитын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 138 тоот тушаалаар Төрийн аудитын байгууллагын ажилтны нийтлэг эрх үүргийн тухай дүрмийн хавсралт”-ын 2-т: “Төрийн аудитын байгууллагын ажилтны аудит хийх үйл ажиллагаатай холбоотой нийтлэг эрх” гэсэн бүлгийн 2.4-т “Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах аливаа мэдээллийг бүрэн хэмжээнд чөлөөтэй шуурхай авах, үүний дотор аудиттай холбоотой асуудлаар холбогдох албан тушаалтнаас амаар болон бичгээр тайлбар авах, эд хөрөнгийн зүйл хадгалж байгаа газар, агуулахад нэвтрэн орж үзлэг тооллого, ажлын зураг авалт хийх эрхээ хэрэгжүүлээгүй.

2. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/95 дугаар “ Төрийн аудитын байгууллагын акт тогтоох албан шаардлага өгөхөд баримтлах журмын хавсралтын 6 дугаар зүйлийн 6.3-т:”... аудитаар тогтоосон төлбөрийн акт, зөрчлийг арилгах албан шаардлагаар өгсөн үүргийг хэрэгжүүлэх боломжит хугацааг илэрсэн зөрчлийн нөхцөл байдал шинж чанарт үндэслэн хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөн заавал тогтооно” гэсэн заалт, мөн журмын 6-р зүйлийн 6.4-т: Акт албан шаардлагыг төрийн аудитын байгууллагын ажилтан “Аудитын акт, албан шаардлагын бүртгэл, хяналтын хуудас” Хавсралт №1-д бичиж, хариуцагч албан тушаалтнаар гарын үсэг зуруулах ба нотлох баримтын хамт аудитын менежер, тэргүүлэх аудитороор хянуулна. Шаардлагатай гэж үзвэл Үндэсний аудитын газрын хуулийн ажилтнаар хянуулна гэсэн заалт, мөн журмын 6 дугаар зүйлийн 6.5-д: “Хяналт хийгдсэн, хариуцагч албан тушаалтан зөвшөөрсний дараа хэвлэмэл хуудсанд хэвлэн, төрийн аудитын байгууллагын ажилтан, хариуцагч албан тушаалтан гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарснаар албажуулна гэсэн заалт, мөн журмын 6-р зүйлийн 6.6-д: “Албажуулсан акт албан шаардлага Хавсралт № 2,3-т тодорхойлсон үлгэрчилсэн загварт нийцсэн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Хэвлэмэл хуудсыг Үндэсний аудитын газрын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан, орон нутагт бичиг хариуцсан ажилтан урьдчилан дугаарлан энэхүү журмын Хавсралт № 4, 5-д заасан бүртгэл хөтлөх ба хэвлэмэл хуудасны бүртгэл ашиглалтад Тамгын газрын дарга, орон нутгийн аудитын байгууллагын дарга, тэргүүлэх аудитор хяналт тавина гэсэн заалт, “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөх журмын 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар:“...Төрийн аудитын байгууллагын ажилтан хариу тайлбартай буюу зөвшөөрөөгүй, эсвэл тайлбар бичгээр ирүүлэхээр татгалзсан акт, албан шаардлагыг “Аудитын акт, албан шаардлагын бүртгэл, хяналтын хуудас” Хавсралт №1-ээр нотлох баримтын хамт аудитын менежер, тэргүүлэх аудиторын хяналтаар хянуулан Үндэсний аудитын газарт, Монгол Улсын Ерөнхий аудиторд, орон нутаг дахь аудитын байгууллагын хувьд тэргүүлэх аудиторт танилцуулж шийдвэрлүүлнэ” гэсэн заалтыг мөн хэрэгжүүлээгүй.

3. Захиргааны ерөнхий хуулийн 25-р зүйлийн 1.2-д оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, мөн хуулийн 25-р зүйлийн 25.1.7-д оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах, мөн хуулийн 26-р зүйлийн 26.1-д: “Оролцогчийг сонсох” гэсэн заалт, мөн хуулийн 27-р зүйл:” Сонсох ажиллагаа явуулах: Үүнд: мөн хуулийн 27-р зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэсэн заалт, мөн хуулийн 27-р зүйлийн 27.3.1-д: “Сонсох ажиллагааг явуулах журам”, ажиллагаа явуулах он, cap, өдөр, цаг, байрлал, дараалалын талаарх мэдээлэл, мөн хуулийн 27.3.2, 27.3.3, 27.4, 27.5, 27.6, 27.7-д заасан заалтуудыг ноцтой зөрчиж гаргасан захиргааны акт болох аудитор Т.Оюун- Эрдэнийн 66 тоот акт болон 177 тоот албан шаардлагыг тус тус хүчингүй болгож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймаг дахь Мийн захирал Ю.Ц нь аудитор Т.Од холбогдуулан Дундговь аймаг дахь Т аудиторын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 66 тоот акт болон 177 тоот албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Гэвч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж мэдэгдсэн ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар түүнд хуулиар олгогдсон эрх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ю.Цд нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгч, энэ тухай баримтжуулсан болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийг 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймаг дахь Мийн захирал Ю.Цгоос аудитор Т.Од холбогдуулан гаргасан Дундговь аймаг дахь Т аудиторын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 66 тоот акт болон 177 тоот албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах болон уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              В.Ц