| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0134/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/144 |
| Огноо | 2021-11-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул
Улсын яллагч З.Алтансолонго,
Шүүгдэгч Б.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******жаргалын *******-*******д холбогдох эрүүгийн 21360016007 дугаартай, 178/21/0134/Э индекстэй хэргийг 21 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 10-******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******жаргалын *******-*******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.*******-******* нь Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт хуучин нисэхийн 3 замын уулзварт 21 оны 09 дүгээр сарын -ны орой согтуугаар улсын дугаартай Тоёото Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Б.ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Зам тээврийн ослын гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 6-10-р хуудас/
Жолооч Б.*******-Эрдэнийн согтолт тодорхойлсон 1.98 хувийн согтолттой гэх тэмдэглэл / хэргийн 12-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн 569 дугаартай...Б.ын биед баруун талын зулай чамархайн ясанд хугарал, баруун талын духны арьсан доорхи эдэд хаван, зүүн эгэмний гадна холбоосын салалт, зүүн чамархайд шарх, зүүн эгэм, зүүн гуя, зүүн өвдөг, баруун гуянд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Б.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 22--р хуудас/
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн....хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин нисэхийн 3 замын уулзварт болсон байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 25-30-р хуудас/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хэргийн 32-р хуудас/
улсын дугаартай Тоёото Марк-2 тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 33-39-р хуудас/
Жолоочийн лавлагаа мэдээлэл / хэргийн 40-р хуудас/
21 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07/05 дугаартай ... жолооч Б.*******-******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн дүрмийн 12.2,12.3-д заасан ...зогсоох арга хэмжээ аваагүй... гэх заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан... гэх Мөрдөгчийн магадлагаа / хэргийн 41-42-р хуудас/
Хохирогч овогт *******аагийн ын /..-нд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...21 оны 09 дүгээр сарын -ны орой манай найз эхнэртэйгээ Улаанбаатар хотоос ирчихсэн айлд байна гэж ярихаар нь очиж уулзахаар гараад “Гандахом” гэх дэлгүүр орж юм авчихаад хар зам дагасан явган хүний замаар явж байгаад саад / хашлага/ дуусаад зүүн талдаа хойш хар замаар гарч байтал баруун гар талаас тод гэрэлтэй жижиг машин намайг чиглээд ирэхээр нь сандрахдаа тортой зүйлээ шидэж хойш нэг алхсан боловч машин ирээд мөргөсөн.Зам хөндлөн гарахдаа нэлээд хол ирж байсан болохоор амжаад гарчих байх гээд гарцгүй газраар гарч байсан... гэх мэдүүлэг / хэргийн 49-50-р хуудас/
Шүүгдэгч Б.*******-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...21 оны 09 дүгээр сарын -ны өдөр ангийнхаа хүүхдийн хуримд очоод архи уугаад сууж байсан нэг мэдэхэд хуучин нисэхийн 3 замын уулзвар дээр хүн мөргөж сэргэсэн.Тухайн үед үйлдлээ сайн санахгүй байна, тасарчихсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 85-86-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.*******-******* нь 21 оны 09 дүгээр сарын -ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай Тоёото Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнөөс явган зорчигч Б.ыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******-******* нь Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэр хуучин нисэхийн 3 замын уулзварт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна“ гэх заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Б.ыг мөргөсөн. Явган зорчигч Б. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “ явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс хашилтгүй хэсгээр ойртон яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц гарна” гэх заалтуудыг зөрчсөн болох нь:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 21 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 569 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.ын мэдүүлэг, жолоочийн согтолт тодорхойлсон тэмдэглэл, жолоочийн лавлагаа мэдээлэл, 21 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07/05 дугаартай Мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******-******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, хөдөлгөөнд аюул саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй байдал нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Б.*******-******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, зүйчлэлийн талаар маргахгүй байгаа, тухайн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийддвэрлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Иймд шүүгдэгч Б.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан согтуурсан үедээ, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би гэмтлийн тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Б.*******-******* миний эмчилгээний төлбөрийг төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээс шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.*******-******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 98-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******-Эрдэнийн хувийн байдлын талаар гэрч Б.Намхайнямбуугийн өгсөн...Б.*******-******* нь тогтуун томоотой даруухан, хүнд тусархуу хүн байгаа юм. Айлын 2 дахь хүүхэд, ШУТИС-ийн механик инженер мэргэжлээр төгссөн.Эхнэр охины хамт амьдардаг, Аав, ээж нь өндөр насны тэтгэвэрт байдаг... гэх мэдүүлэг / хэргийн 88-р хуудас/
Гэрч Б.Дариймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Б.*******-******* нь 2015-2016 онд Ховд аймгийн 01-р ангид цэргийн алба хаасан, одоогоор хувиараа хөдөлмөр эрхэлдэг,урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 92-р хуудас/, Б.*******-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.*******-******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар согтуурсан үедээ, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах, шүүгдэгчийн эзэмшлийн 400000 төгрөг бүхий ХААН банкны тоот данс битүүмжилсэн прокурорын тогтоолыг цуцлах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх санал,дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүгдэгч Б.*******-******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж: “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбар,
Шүүхээс: Шүүгдэгч Б.*******-Эрдэнийг согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.*******-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцох,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******-*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******-******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй,шүүгдэгчийн эзэмшлийн 400000 төгрөг бүхий ХААН банкны тоот данс битүүмжилсэн 21 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 83 дугаартай Прокурорын тогтоолыг цуцлахыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.4, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******жаргалын *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******жаргалын *******-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 08 / найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******-*******д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.**************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******-*******д мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч Б.*******-******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 400000 төгрөг бүхий ХААН банкны тоот данс битүүмжилсэн 21 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 83 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалсугай.
7.Шүүгдэгч Б.*******-*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******-*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form