| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/00461/И |
| Дугаар | 1566 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 1566
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1-55 тоотод байрлах “Грийн лаарч” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011540091, регистрийн дугаар 5946891/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 05-33 тоотод байрлах, “Бүрэн цутгамал” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011128076, регистрийн дугаар 5184037/-д холбогдох
44,750,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Нэргүй, хариуцагчийн төлөөлөгч Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Грийн лаарч” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Грийн Лаарч” ХХК нь “Бүрэн цутгамал” ХХК түүний захирал Бадгарын Батдэлгэртэй хэлэлцэн тохиролцож, 2015 оны 06 сарын 26-ны өдрөөс 08 сарын 28-ны өдрийн хооронд 44,750,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал болох хэв хашмалын брус модыг “Бүрэн Цутгамал” ХХК-д зарлагын баримт үйлдэн шилжүүлж өгсөн байдаг. Тухайн үедээ гэрээ хийгээгүй боловч “Бүрэн Цутгамал” ХХК нь барилгын хэв хашмалын брус мод хүлээж авсан тухай баримт үйлдсэн бөгөөд брус модыг 20 хоногийн дараа төлбөрийг нь өгөхөөр болж зээлж авсан. “Бүрэн Цутгамал” ХХК-ын захирал Б. Батдэлгэр нь зээлээр авсан брус модны үнэ 44.750.000 төгрөгийг төлж барагдуулах тухай бичиг өөрийн гараар үйлдсэн.Хоёр тал хэлэлцэн тохиролцсоноор барааг нийлүүлсэнээс хойш 20 хоногийн дотор модны үнийг нөгөө тал төлнө гэсэн боловч 2016 оны 08 сарын 28-ны өдрөөс хойш “Бүрэн цутгамал” ХХК нь брус модны үнэ болох 44.750.000 төгрөгийг өдийг хүртэл төлөлгүй хойшлуулан “Грийн Лаарч” ХХК-ыг хохироож байгаа тул “Бүрэн Цутгамал” ХХК-иас 44,750,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Грийн лаарч” ХХК нь хариуцагч “Бүрэн Цутгамал” ХХК-иас 44,750,000 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаа 30,912,000 төгрөгөөр багасгаж, 2,898,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 10,940,000 төгрөгийг хариуцагч “Бүрэн Цутгамал” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,650,000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3,650,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,640,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийг гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Грийн лаарч” ХХК нь хариуцагч “Бүрэн цутгамал” ХХК-д холбогдуулан 44,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Грийн лаарч” ХХК нь хариуцагч “Бүрэн Цутгамал” ХХК-иас 44,750,000 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаа 30,912,000 төгрөгөөр багасгаж, 2,898,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 10,940,000 төгрөгийг хариуцагч “Бүрэн Цутгамал” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,650,000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3,650,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,640,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийг гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,700 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 189,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Грийн лаарч” ХХК нь хариуцагч “Бүрэн Цутгамал” ХХК-иас 44,750,000 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаа 30,912,000 төгрөгөөр багасгаж, 2,898,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 10,940,000 төгрөгийг хариуцагч “Бүрэн Цутгамал” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,650,000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3,650,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,640,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,700 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бүрэн цутгамал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 189,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Грийн лаарч” ХХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА