Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 27 өдөр                                           Дугаар 117/ШШ2020/0004                                          Сайнцагаан сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Б би, Дундговь аймгийн П газрын Ерөнхий прокурор С.Гээс И газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Цт холбогдуулан гаргасан “ Иргэн Мын Б , Цын А , Бын Д  нарт оногдуулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1-39-04-207 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай П 01, 02, 03 дугаар дүгнэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн П газрын ерөнхий прокурор С.Г шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “... 1. Улсын байцаагч А.Ц  нь  2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1-39-04-207 дугаартай шийтгэлийн хуудсаар “ОЛСОН нь” хэсэгт “...холбогдогчийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтын дагуу шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг үндэслэн...” гэж заасан атлаа “ШИЙДВЭРЛЭХ” нь хэсгийн 1 дүгээр заалтанд холбогдогчийн нэрийг бичээгүй хэнд шийтгэл оногдуулсан болох нь тодорхойгүй, холбогдогчид хариуцлага тооцох Зөрчлийн  тухай хуулийн зүйл, заалт, шийтгэлийн төрөл, хэмжээг бичиж шийтгэл оногдуулалгүйгээр “оногдуулсан шийтгэлийн 500000 төгрөгийг Мэргэжлийн хяналтын газрын 100080000982 тоот дансанд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор сайн дураараа биелүүлэхийг даалгасугай” гэж заасан.

2. Шийтгэлийн хуудасны 2 дугаар заалтанд шийтгэлийг бэлнээр, бэлэн бусаар, хэсэгчлэн төлөх талаар тодорхойлоогүй мөртлөө 3 дугаар заалтанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлийг тогтоогоогүй байж “торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэх үндэслэл үндэслэл тогтоогдсон тул оногдуулсан төгрөгийн 100 хувиар 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн сайн дураараа биелүүлэхийг даалгасугай...” гэж заасан

3. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 39-04-207/1 дугаартай улсын байцаагчийн актаар хууль бусаар олборлож, тээвэрлэсэн 82-той ягаан цагаан 5 тн 960 кг жонш зөрчил үйлдэхэд ашигласан 1 ширхэг молдокийг хураан авсан бөгөөд эд зүйлийг ямар үндэслэлээр хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл хэсэг заалт оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана...” гэсэн заалтыг мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай “Шийтгэлийн хуудасны мяагт батлах тухай” тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудас /маягт 2/ өөрчилж буруу бичсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймаг дахь Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Цийн 1-39-04-207 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч М.Б, Ц.А, Б.Д нарт Зөрчлийн тухай хуулийн 7.17 дүгээр зүйлийн 2 зааснаар торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар П дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч А.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “И газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц би Дундговь аймгийн П газрын ерөнхий П “1-39-04-207 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Д, Ц.А, М.Б нарт Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгох тухай” дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Миний бие 1-39-04-207 дугаартай нэг шийтгэлийн хуудсаар 3 иргэнд торгох шийтгэл оногдуулсан нь холбогдох хуулийг зөрчсөн бөгөөд уг зөрчлийг залруулах шаардлагатай тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн И газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Цээс иргэн Ц.А, Б.Д, М.Б нарыг гар аргаар жонш ухаж тээвэрлэсэн гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2-д зааснаар тэдгээрийг тус бүр 500000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

Гэвч Дундговь аймгийн П газрын Ерөнхий прокурор С.Гээс ”...зөрчил гаргагч Ц.А, Б.Д, М.Б нарт шийтгэл оногдуулахдаа “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” гэх албан бус маягт үйлдэн, тэдгээрийн  хамтад 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1-39-04-207 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан...” болон бусад үндэслээр уг актыг эс зөвшөөрч П дүгнэлт бичиж ирүүлжээ.

Зөрчлийн хэрэгт хавсаргасан авагдсан баримтаас үзвэл Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 117/ШЗ2019/0161 дугаар “Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар “Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Аа, Б.Д, М.Б нар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1-39-04-207 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан 500,000 төгрөгийн шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх тухай” Дундговь аймгийн И газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Цийн гаргасан хүсэлтийг дээрх П дүгнэлтэд дурьдсан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байсан болно.

Харин хариуцагч Дундговь аймгийн И газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц дээрх  П дүгнэлтэд дурьдсан үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэсэн үндэслэлд хамаарч байна

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад орших тул хариуцагч П дүгнэлтийг бүхэлд хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар нэхэмжлэгч Дундговь аймгийн П газрын ерөнхий прокурор С.Гийн 01, 02, 03 дугаар дүгнэлтэд дурьдсан “Иргэн Мын Б, Цын А,  Бын Д нарт оногдуулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1-39-04-207 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дундговь аймгийн И газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Цийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                              Л.Б