Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/686

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,   

улсын яллагч В.Батдэлгэр,    

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт Д-ын Д-д   холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105003370712 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............. оны ..........дүгээр сарын ...........-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, сийлбэрчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..........., Сэлэнгэ аймгийн Мандал сумын .............. тоотод оршин суух үндсэн хаягтай боловч, одоо оршин суух хаяггүй тэнэмэл амьдралтай гэх, урьд 2011 оны 03 дугаар сарын 14- ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар 15 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж байсан, Х  овогт Д-ын Д  , регистрийн дугаар:........................,    

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Emart” худалдааны төвийн үйлчлүүлэгчдийн хэсгээс хохирогч Ж.А эзэмшлийн Хаан банкны “посс” машиныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч түүнд 389.655 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Emart” худалдааны төвийн үйлчлүүлэгчдийн хэсгээс хохирогч Ж.А эзэмшлийн Хаан банкны “посс” машиныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч түүнд 389.655 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ

 

“...Би тэр өдөр И-март худалдааны төв орсон юм. Жоохон юм уусан байсан. Тэгээд 00-ын өрөө орж бие засах гэсэн чинь үйлчлэгч нь 00-ын өрөө муухай болголоо муу архичид, гуйлгачид гээд доромжлоод байсан юм. Муухай үгээр хэлээд байсан болохоор уур хүрээд цаашаа явахдаа карт уншигч машиныг нь аваад гарчихсан юм. Тэр машиныг нь авч гараад гудамжинд хаясан. Өөр юм болоогүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх  мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

 Хохирогч Ж.А-аасцагдаагийн газарт хандаж гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 5/

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-29/,

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.А өгсөн:

“...2021 оны 02 сарын 14-ний орой Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3,4 дүгээр хорооллын “И март” салбарт 17:00 цагт өдрийн ээлж солигдох цагаар хэрэглэгчийн үйлчилгээний төвийн Хаан банкны “пос” машины “териминал” алга болсон байсан. Тухайн үед камер шүүж үзээд 57 орчим насны хүн салгаад аваад явсан дүрс бичлэгийг хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 15/,   

“Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандпагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 01 дүгээр 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 389.655 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-ийн 44- 45/,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Д  гийн өгсөн: 

“...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байх хорооллын эцсийн И-март худалдааны төвийн хоёрдугаар давхраар орж нойл ороод гарч явсан чинь үйлчлэгч гэх нэг эмэгтэй намайг доромжлоод архичин минь гар гээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд эргэн тойрноо харсан чинь ширээн дээр нэг Хаан банкны карт уншдаг машин байхаар нь нөгөө эмэгтэйг эргэж харах хооронд нь аваад гарсан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Үдээс хойш хавьцаа санагдаж байна. Тэгээд би гараад явж байгаад нөгөө “посс” машинаа хараад ер нь энийг хэн авах билээ гэж бодоод хорооллын эцсийн 16 дугаар байрны буланд цаасан хайрцагтай хог тавьсан байхаар нь тэр хог руу хаяад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 70-71/, 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-д   холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Д  г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хохирогч нь хохирлыг хүлээн авч хохиролгүй болсон тул гомдол санал байхгүй /хх-72/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 50/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д   6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.  

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 жил 1 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 5 сар 20 хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Д  гийн нийт биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.  

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д  гийн эдлэх 11 /арван нэг/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д  гийн цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн болно.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

            1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт Д-ын Д  г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д   6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.     

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 жил 1 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 5 сар 20 хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Д  гийн нийт биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялаар тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д  гийн эдлэх 11 /арван нэг/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д  гийн цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.    

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.      

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Д-д   авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д-д   авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ