Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/694

 

 

 

 

 

 

 

 

   2021             11           03                                      2021/ШЦТ/694

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,  

улсын яллагч Б.Соёлмаа,     

шүүгдэгч Д.У , түүний өмгөөлөгч Л.Цэндоо,  

шүүгдэгч А.А  , түүний өмгөөлөгч Т.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

              

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б    овогт Д-ийн    У   , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А   овогт А-ийн     А     нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102001410148 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

 

Монгол улсын иргэн, ......... оны ........ дугаар сарын ..........-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, ........... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .............. нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн ........... дүгээр хороо ................. тоотод оршин суух, өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, Б    овгийн Д-ийн    У    /РД:............................../,

 

Монгол улсын иргэн, ............ оны ............ дугаар сарын ..............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ................ настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам тээврийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .............хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .......дугаар хороо, Өнөр хорооллын.......... дугаар байрны .......... тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн .......... дугаар хороо ....... дүгээр байрны .............. тоотод түр оршин суух, өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А   овгийн А-ийн     А     /РД:................/. 

 

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.У  нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан морфин /morphine/ гэх нэршилтэй 22 ширхэг хориглосон мансууруулах тариаг А.А  ад 100.000 төгрөгөөр худалдсан,

Шүүгдэгч А.А   нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон 22 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.У ээс 100,000 төгрөгөөр худалдан авсан,

улмаар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан 1%-1 мл хэмжээтэй 22 ширхэг морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ болон 75-00 УНЕ улсын дугаартай Тоёото Хариер загварын авто тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Д.У  нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан өөрийн эмчилгээний зориулалт бүхий морфин /morphine/ гэх нэршилтэй 22 ширхэг хориглосон мансууруулах тариаг А.А  ад 100.000 төгрөгөөр худалдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна,

Шүүгдэгч А.А   нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон 22 ширхэг мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.У ээс 100,000 төгрөгөөр худалдан авсан,

улмаар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан 1%-1 мл хэмжээтэй 22 ширхэг морфин /morphine/ гэх нэршилтэй хориглосон мансууруулах тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ болон 75-00 УНЕ улсын дугаартай Тоёото Хариер загварын авто тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.У  мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.А   мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Үүнд: 

 

А.А  ын Хаан банкны 5166366551 тоот дансны хуулга /1хх-ийн 36/

2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр А.А  ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 37-41/

“...А.А  ын өмссөн хувцасны цамцны баруун халааснаас...морфин гэсэн бичиглэлтэй 18 ширхэг мансууруулах үйлчилгээтэй тариа гарч ирэв... 18 ширхэг морфин тариаг хураан авч...”

  • 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр А.А  ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 42-44-р хуудас/

“...А.А  ын шээснээс 1 дүгээр багана буюу OPI /Опийт-геройн/, 7 дугаар багана буюу МОР /морфин/ гэж 1 улаан зураас тус тус илэрсэн нь эерэг байна”

  • 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 49-52- р хуудас/

 “...75-00 УНЕ улсын дугаартай Тоёото Хариер маркийн тээврийн хэрэгсэл байх ба оролцогч А.А   нь сайн дураар машинаа онгойлгож жолоочийн суудлын шалавчийг сөхөж 4 ширхэг хуванцар сав бүхий морфин гэх тариа мэт зүйл болон хэрэглэсэн зүү, зүүний хамгаалах хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон 3 граммын тариур зэргийг гаргаж өгсөн...”

  • Хэрэг бүртгэлтийн явцад хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 59 дугаартай прокурорын тогтоол /1хх-ийн 54-р хуудас/
  • Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 55-57-р хуудас/
  • Гэрч М.Аззаяагийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 67-68-р хуудас/

“...88192039 миний өөрийн ашиглаж хэрэглэдэг дугаар...50300390106 дугаарын дансыг эзэмшдэг....надаас гадна манай хадам ээж У    буюу Гэрэлээ хамт ашигладаг.”

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №1826 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 77-79-р хуудас/

“... Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “А-ийн     А     УХ9430957 2021.03.30” гэсэн хаягтай шээснээс морфин /morphine/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц’’-ын жагсаалтад багтдаг болно”

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн №256 дугаартай дүгнэлт /1хх-ийн 82-83-р хуудас/

“...1.А.А   нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт үгүй байна.

  1. А.А   нь одоо F11 опиодын хэрэглээтэй байна.
  2. А.А   нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. А.А   нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  4. А.А   нь сэтгэцийн идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт одоогоор үгүй байна.
  5. Сэтгэц идэвхит бодисоос хамааралтай тохиолдолд Монгол Улсад, СЭМҮТөвд сайн дурын үндсэн дээр эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
  6. А.А  ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна”
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №1828 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 86-88-р хуудас/

-“...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Морфин 1%-1 мл” гэсэн шошготой хуванцар савтай шингэн, зүүтэй тариур зэргээс морфин /morphine/

  • илэрч байна. Илэрсэн бодис нь “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын жагсаалтад багтдаг болно.”
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №1827 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 91-93-р хуудас/,

“...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Морфин 1%-1 мл" гэсэн шошготой хуванцар савтай шингэнээс морфин /morphine/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын жагсаалтад багтдаг болно.”

  • А.А  ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг/1хх-ийн 149-150-р хуудас/

“....Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна"

  • Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 230- 233-р хуудас/
  • Хүний биед /Д.У ийн/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх- ийн 240-242-р хуудас/
  • 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Д.У ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашигласан шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-ийн 243-244-р хуудас/
  • Хэрэг бүртгэлтийн явцад хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай прокурорын тогтоол /1хх-ийн 246-247-р хуудас/
  • Бичиг баримтанд буюу Хан-уул дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хөнгөвчилсөн эмчилгээнд хамрагсдын бүртгэл”-ийн 2 ширхэг дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 2-41-р хуудас/
  • Бичиг баримтанд буюу “Айвико интернэшнл” эмийн сангийн “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтын бүртгэл”-ийн 2019-2020 оны бүртгэлийн 2 ширхэг дэвтэр, 2019-2020 оны мансууруулах эмийн жоруудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2хх-ийн 42-122-р хуудас/
  • Гэрч С.Солонгийн өгсөн мэдүүлэг /2хх-ийн 131-133-р хуудас/

“...У    гэдэг өвчтөн умайн хүзүүний хорт хавдар гэсэн оноштой өвчний карттай, нилээн өвдөлттэй орж ирсэн. Өвчний карттай нь танилцаж үзлэг хийхэд 2012 онд оношлогдсон, мэс засал, хими, туяа эмчилгээ хийгдсэн, хавдарын үлдэц буюу тунгалагийн булчирхайгаас үүдэлтэй хөлний хавантай байсан. Бичиг баримтын хувьд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны хаягын лавлагаатай байсан тул үзлэг хийж хяналтанд авсан. ...өвдөлт намдаах зорилгоор морфиныг 1 ширхэгээр 4 цагийн зайтай , арьсан дор тарих заалтаар 10 хоногийн 60 ширхэгээр сард 3 удаа бичиж өгдөг. Заримдаа өвдөлт намдахгүй байгаа тохиолдолд 10 хоногийн тун дээр нэмж нэмэлт тун бичүүлж авдаг байсан.”

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1949 дугаартай дүгнэлт/2хх-ийн 161-163-р хуудас/

“...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Морфин 1%-1 мл” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл/31ш/-ээс Морфин /morphine/ илэрсэн.”

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1950 дугаартай дүгнэлт /2хх-ийн 166-168-р хуудас/

“...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Морфин 1%-1 мл” гэсэн бичиглэлтэй хуванцар хоосон сав /11 ш/, тарианы зүү тус бүрээс Морфин /morphine/ илэрсэн.”

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №1829 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 171-173-р хуудас/

“...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Д-ийн    У    ШЕ70082201” гэсэн хаягтай шээснээс Морфин /morphine/ илэрч байна.”

-Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгээс ирүүлсэн албан бичиг /Зхх-ийн 11-р хуудас/,

“...Дамдинсүрэн овогтой У    нь /РД: МЕ70082201/ DS: Умайн хүзүүний хорт хавдрын 4 үе ша оноштой хөнгөвчлөх эмчилгээний эмчийн хяналтанд байдаг. Мансууруулах сэтгэц нөлөөт эм хэрэглэдэг нь үнэн болно.”

Д.У ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Зхх-ийн 81-82, 107-108-р хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн №489 дугаартай дүгнэлт /Зхх-ийн 116-118-р хуудас/

“...1, 2 Д.У  нь урьд өмнө нь Опиоидын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Д.У  нь одоо Опиодын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна.

  1. Д.У  нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. Д.У  нь 2021.03.30-ны өдөр гэмт хэрэгт холбогдох үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.
  3. Д.У  нь одоо хэрэг хариуцах чадвартай байна. Д.У  нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

Д.У д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэсэн зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б    овогт Д-ийн    У   , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А   овогт А-ийн     А     нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.А  ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч Д.У ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Шүүгдэгч Д.У  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Шүүгдэгч А.А   нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийн үнийн дүн болох 23.075.000 төгрөгийг А.А  аас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 107, 217/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 109, 135/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.У , А.А   нарт тус тус 3 жилийн хорих ял оногдуулах саналтай байна...” гэсэн,

Шүүгдэгч Д.У ийн өмгөөлөгч Л.Цэндоо: “...Шүүгдэгч Д.У  нь хорт хавдраас болж хөдөлмөрийн чадвар 90 хувь алдсан. Гэр бүлийн байдлаас болж группээ сунгаж чадаагүй. ...Хууль зүйн дотоод хэргийн яамны тогтоолоор баталсан журмаар өвчний учир ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарагдахаар заасан байна. Энэ заалтын дагуу ял оногдуулсны дараа өвчний учир ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгч А.А  ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг: “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал хүсэлтүүдийг гаргажээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А   овогт А-ийн     Анандыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

            Шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б    овогт Д-ийн    У   ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна. 

 

            2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул А.А  ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн болно.      

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.У д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг морфин 1 мл гэсэн бичиглэлтэй хуванцар савтай тариа, морфин 1 мл гэсэн бичиглэлтэй хоосон хуванцар сав 1 ширхэг, 3 граммын хэрэглэсэн тариур, А.А  ын биед үзлэг хийсэн тэмдэглэлээр хураагдсан 17 ширхэг морфин гэсэн бичиглэлтэй хуванцар савтай тариа, морфин 1 мл гэсэн бичиглэлтэй хуванцар 1 ширхэг хоосон сав, мөн орон сууцанд хийсэн үзлэгээр хураан авсан морфон тарианы хоосон сав 11 ширхэг, тариурын хэрэглэсэн зүү 1 ширхэг, биед хийсэн үзлэгийн явцад хураан авсан 29 ширхэг морфин тариа, морфин тарианы хэрэглэсэн хоосон сав 2 ширхэг зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгая.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийн үнийн дүн болох 23.014.975 төгрөгийг А.А  аас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.   

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя.       

 

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.А  ад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг А.А  ад сануулъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч А   овогт А-ийн     Анандыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

            Б    овогт Д-ийн    У   ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

           

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А   овогт А-ийн     Анандыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б    овогт Д-ийн    У   ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

 

              3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул А.А  ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.       

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.У д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг морфин 1 мл гэсэн бичиглэлтэй хуванцар савтай тариа, морфин 1 мл гэсэн бичиглэлтэй хоосон хуванцар сав 1 ширхэг, 3 граммын хэрэглэсэн тариур, А.А  ын биед үзлэг хийсэн тэмдэглэлээр хураагдсан 17 ширхэг морфин гэсэн бичиглэлтэй хуванцар савтай тариа, морфин 1 мл гэсэн бичиглэлтэй хуванцар 1 ширхэг хоосон сав, мөн орон сууцанд хийсэн үзлэгээр хураан авсан морфон тарианы хоосон сав 11 ширхэг, тариурын хэрэглэсэн зүү 1 ширхэг, биед хийсэн үзлэгийн явцад хураан авсан 29 ширхэг морфин тариа, морфин тарианы хэрэглэсэн хоосон сав 2 ширхэг зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.   

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар 23.014.975 төгрөгийг А.А  аас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.       

 

    8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.А  ад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг А.А  ад сануулсугай. 

 

10.Шүүгдэгч А.А  ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.   

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.А  ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Д.У д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ