Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 05

 

                     

 

 

 

            

2020 оны 03 сарын 06 өдөр                                                    дугаар 117/ШШ2020/0005                                                    Сайнцагаан сум

 

Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Пын газрын хяналтын П М.Үээс тус аймгийн У хяналтын улсын байцаагч Б.Гт холбогдуулан гаргасан “2019 оны 04 сарын 29-ний өдрийн 0008784 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 16 цагт хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Пын газрын хяналтын П М.Ү шүүхэд гаргасан /дүгнэлтдээ/ нэхэмжлэлдээ: “...Ц.Б нь иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн болох нь материалд авагдсан үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банкны 100081500952 дансанд 30000 төгрөг тушаасан баримт зэргээр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 396 дугаартай тогтоол “Монгол Улсын иргэний үнэмлэхний дүрэм” –ийн 2.7.1 дэх  заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Хяналтын улсын байцаагч Б.Г нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан хүнийг 30 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 30000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан байхад холбогдогч Ц.Бг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан мөн шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хууль болон зүйл заалтыг товчилж бичсэн /ЗТХ-ийн 15.24-4/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн шийдвэрлэхдээ 1 дэх заалтанд шийтгэлийн төрөл хэмжээ бичихгүйгээр хуулийн зүйл заалтыг товчилж бичсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймаг дахь У хяналтын улсын байцаагч Б.Гийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0008784 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар Пын дүгнэлт бичив” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Пын газрын хяналтын П М.Ү нь тус аймгийн У хяналтын улсын байцаагч Б.Гийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 0008784 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар Пын дүгнэлтийг[1]  тус шүүхэд гаргасан байна.

Дундговь аймгийн У хяналтын улсын байцаагч Б.Гээс 2019.04.29ний өдрийн 0008784 дугаартай “хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх зөрчилд  шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар[2] иргэн Ц.Бг  иргэний үнэмлэх үрэгдүүлсэн, гэмтээсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.24-4-т зааснаар 20,000 төгрөгийн торгууль оногдуулжээ.

Гэсэн  хэдий ч  уг шийтгэлийн хуудсыг бүрэн гүйцэд зөв  үйлдээгүй,  оногдуулж буй шийтгэлээ зохих хэсэгт зөв бичээгүй, хуулийг товчилж ойлгомжгүй байдлаар  бичсэн, иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэж үзсэн бол  /Пын дүгнэлтэд заагдсан ч/ ямар тогтоолыг яаж зөрчсөн болохыг шийтгэлийн хуудсанд заагаагүй мөн заалтаар хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох атал 20,000 төгрөгөөр торгосон  боловч зөрчилд холбогдогчоос 2019.04.29-ний өдрийн төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар[3] 30000 төгрөгийн торгууль гэж төлсөн  зэрэг нь  хоорондоо зөрчилтэй, нийцэхгүй, мөн уг гомдол мэдээллийг амаар хүлээн авсан[4] гэх ба, зөрчлийг нотолсон баримт нь  иргэний үнэмлэх дахин авах хүсэлтээр нотлогдож[5] байна  гэх боловч уг  хүсэлтийг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй зэргээр  хяналтыг хэрэгжүүлж буй холбогдох албан тушаалтнууд хуулийг зөв хэрэглэх  шаардлагатай байна.

 Түүнчлэн өөрөө хүсэлт гаргаж ирүүлсэн эсхүл  ямар нэгэн  хяналт шалгалтаар илрүүлж тогтоосон зөрчил зэргийг  ялгамжтайгаар авч үзэх үндэслэлтэйг улсын байцаагч  анхаарах нь зүйтэй болно.   

Энэхүү хэрэгт нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж татгалзлаа  бичгээр[6] илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгчид  хуулиар олгогдсон эрх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[7] болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийг 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Пын газрын хяналтын П М.Үээс тус аймгийн У хяналтын улсын байцаагч Б.Гт холбогдуулан гаргасан “2019 оны 04 сарын 29-ний өдрийн 0008784 дугаартай шийтгэлийн хуудсанд  өөрчлөлт оруулах тухай ” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг  дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ  захирамжид гомдол гаргах болон уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.С.

 

 

 

 

 


[1] Хх-ийн 1

[2] Хх-ийн 8

[3] Хх-ийн 5

[4] Хх-ийн 4

[5] Хх-ийн 7

[6] Хх-ийн 16

[7] Хх-ийн 17