Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1736

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 10-16 тоотод оршин суух, Иеншеебу овогт Төмөрбаатарын Дэлгэрмаа /РД:ЧО63042506/-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Т.Дэлгэрмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Дэлгэрмаа миний бие Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын харьяа Гэрлэх ёслолын ордонд 1981 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 19 тоот тушаалаар ажилд ороод 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Иймд 1981 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад 

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Т.Дэлгэрмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны харъяа Гэрлэх ёслолын ордны даргын 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай “Ажилд түр авах” тухай тушаалаар “Сүхбаатарын раойны ОСГ-ны 28 дугаар хорооны иргэн Төмөрбаатарын Дэлгэрмааг цэвэрлэгчээр 1981 оны 06 дугаар сарын 27-оос 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар авч ажиллуулсугай” гэжээ.

Хүсэлт гаргагч Т.Дэлгэрмаад 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Гэрлэх ёслолын ордноос олгосон 426452 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт  дээрх тушаалын үндэслэн 1982 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс “гэрлэх ёслолын ордонд үйлчлэгчээр авч ажиллуулав” гэж, 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “түр ажиллуулах хугацаа дууссан тул өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөв” гэж бичигдсэн  байдал болон гэрч Л.Ичинхорлоо, С.Цэлмэг нарын тайлбар, мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтэр зэргээр хүсэлт гаргагч Т.Дэлгэрмаа нь 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Гэрлэх ёслолын ордонд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Т.Дэлгэрмаагийн  “1981 оны 06 дугаар сарын 27-оос 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Гэрлэх ёслолын ордонд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох” тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                                                                                        ТОГТООХ нь:                                                                         

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  хүсэлт гаргагч Т.Дэлгэрмааг  Гэрлэх ёслолын ордонд 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                 Х.ЭНХЗАЯА