Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 17 өдөр                                           Дугаар 117/ШШ2020/0006                                          Сайнцагаан сум

 

                                          Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Дундговь аймгийн Пын газрын хяналтын П М.Үээс тус аймгийн У хяналтын улсын байцаагч Б.Гт холбогдуулан гаргасан “Б.Эод оногдуулсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0008838 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай Пын 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Пын газрын хяналтын П М.Ү шүүхэд ирүүлсэн дүгнэлтэд: “... Э.М нь 16 насанд хүрсэн байхад түүний эцэг болох Б.Эод “хүү Э.М иргэний үнэмлэхийг тогтоосон хугацаанд аваагүй...” гэх үндэслэлээр холбогдогч Б.Эод 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0008838 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөрчил үйлдсэн хүн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн заалт, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ” гэсэн заалтуудыг мөн шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хууль болон зүйл, заалтыг товчилж бичсэн /ЗТХ-ийн 15.24-1/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн шийдвэрлэхдээ 1 дэх заалтанд шийтгэлийн төрөл хэмжээ бичихгүйгээр хуулийн зүйл заалтыг товчилж бичиж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймаг дахь У хяналтын улсын байцаагч Б.Г 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0008838 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Пын дүгнэлт бичив...” гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... миний бие 2019.05.17-ны өдөр Э.Мягмар-Эрдэний иргэний үнэмлэх тогтоосон хугацаанд аваагүй гэж үйлдсэн зөрчлөө илчилж ирсэн мэдүүлгийг хүлээн аваад 0008838 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар 20 нэгж буюу 20000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа насанд хүрээгүй холбогдогч гэж үзэж түүний эцэг Эрдэнэтогтоход шийтгэл оногдуулсан байна.

Иймд аймгийн Пын газрын хяналтын П, хууль цаазын дэд зөвлөх М.Үийн гаргасан Пын дүгнэлтийн дагуу 0008838 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрч байна, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн У хяналтын улсын байцаагч Б.Гээс иргэн Б.Эыг “хүү Э.М иргэний үнэмлэхийг тогтоосон хугацаанд аваагүй” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар 20000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ[1].

Уг шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл П дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасны дагуу .Дундговь аймгийн Пын газрын хяналтын П М.Үээс “...зөрчил гаргагч Б.Эод шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн...” болон бусад үндэслэлээр уг актыг эс зөвшөөрч Пын дүгнэлт бичиж тус шүүхэд ирүүлжээ[2].

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаас үзвэл Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасан “...арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай...” иргэн Э М Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ” заасан хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

Гэтэл иргэн Э.М дээрх үйлдэлд түүний эцэг Х овогт Бийн Эыг буруутган уг зөрчлийг үйлдсэн хүн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй.

Энэ талаар хариуцагч Дундговь аймгийн У хяналтын улсын байцаагч Б.Гээс “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04  дүгээр Пын дүгнэлтэд дурьдсан үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн” тухай хариу тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн болно[3].

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэсэн үндэслэлд хамаарагдахаар байна.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг арилгах, зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад орших тул хариуцагч Пын дүгнэлтийг бүхэлд хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Мөн иргэн Б.Эоос 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сангийн 100081500988 тоот дансанд төлсөн торгуулийн 20000 /хорин мянган/ төгрөгийг[4] орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, түүнд олгох нь зүй ёсонд нийцэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар нэхэмжлэгч Дундговь аймгийн Пын газрын хяналтын П М.Үийн “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтэд дурьдсан “Иргэн Бийн Эд оногдуулсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0008838 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дундговь аймгийн У хяналтын улсын байцаагч Б.Г зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар төлөгдсөн торгуулийн 20000 /хорин мянган/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж зөрчилд холбогдогч Б.Эод /РД:/ олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР

 

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 9 хуудас

[2] Хавтас хэргийн 1-2 хуудас

[3] Хавтас хэргийн 16 хуудас

[4] Хавтас хэргийн 6 хуудас