Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 356

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би

Нэхэмжлэгч: “Жимобайл” ХХК-ийн /РД: 5055873, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, Б.Энхномин утас: 98119098, 98240110/ нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхит 3 дугаар хэсэг, гудамж 205 тоотод оршин суух Монгол овогт Надмидцэрэнгийн Жавзмаад /ТЕ-68030966/ холбогдох

“Төхөөрөмж  зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 210.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Жавзмаа нь манай компанитай 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1130685 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэй авсан. Н.Жавзмаа нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 140.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Н.Жавзмаагаас “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу  төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 817 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 70.000 төгрөг буюу нийт 210.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхномин 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч  “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Н.Жавзмаагаас 210.000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагын алданги 70.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 140.000 төгрөгийг Н.Жавзмаа нь бүрэн төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаарлагаасаа татгалзаж байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь хариуцагч Н.Жавзмаад холбогдуулан гаргасан “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 210.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 70.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 140.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.Жавзмаа нь бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 140.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4850 төгрөгийн тал хувь болох 2425 хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2425 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Н.Жавзмаад холбогдуулан гаргасан “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 210.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2425 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2425 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА