Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1799

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг, “Орчлон 10” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 51-67 тоотод оршин суух, , Тувуун овогт Батсүхийн Майнболд /ЦД86043096/-од холбогдох,

306,585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орчлон 10” СӨХ-ны үйлчилгээнд байдаг 51-67 тоотод оршин суудаг Б.Майнболд нь сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс 306,585 төгрөгийг “Орчлон 10” СӨХ-д төлөөгүй байгаа болно. Иймд 306,585 төгрөгийг Б.Майнболд гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Майнболд нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Орчлон 10” СӨХ-ны  нэхэмжилсэн 306,585 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ нь хариуцагч Б.Майнболдоос 306,585 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Орчлон 10” СӨХ-ны  нэхэмжилсэн 306,585 төгрөгийг хариуцагч Б.Майнболд 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  34,695  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 17,347 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ-ны  нэхэмжилсэн 306,585 төгрөгийг хариуцагч Б.Майнболд 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,850  төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,677 төгрөг, хариуцагч Б.Майнболдоос 4,925 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

  

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА