Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/626

 

 

 

 

 

 

 

 

   2021        11           03                                     2021/ШЦТ/626

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч А.Азжаргал,

иргэдийн төлөөлөгч Ч.Алтанцэцэг,

   гэрч Б.Жаргал, Ч.Тунамал

   насанд хүрээгүй хохирогч Б.А-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярцогт, өмгөөлөгч Ц.Түвшинжаргал,  

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Б.Б-д холбогдох эрүүгийн 1911 02816 0444 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 26 дугаар гудамжны 278Б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

  Б.Б, регистрийн дугаар  .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны зун 6-7 дугаар сарын үед болон түүнийг нэгдүгээр ангид суралцаж байх үед буюу 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарын хооронд ............ тоот гэртээ өргөмөл охин болох 7 настай Б.А-г 6 настай байхаас нь хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, “...Чи хүнд хэлж болохгүй шүү, хэлэх юм бол зодно шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, ам руу нь бэлэг эрхтнээ хийх, бөгс рүү хуруугаа хийх, бэлэг эрхтэн рүү нь бэлэг эрхтнээ хийх зэргээр хохирогчийг бага насны эсэргүүцэл үзүүлэх чадваргүй ба бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэрэг  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Б.А гэх охиныг өргөж авсан. Тэр охиныг Гурван ихрийн цэцэрлэгээс хүүхэд асарч шугамаар нь дамжуулж авсан. Өөрийн нэр дээрээ өргөж авсан. Би Б.А-г өргөж аваад өөрийнхөө охинтой адилхан өсгөсөн. Энэ явдал юунаас болсон бэ гэхээр 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай эхнэр нас барсан. Энэ үед эхнэр нас барсны дараа миний сэтгэл санаа хэцүү байсан. 09 дугаар сарын 16, 17-ны өдөр Тунамал гэх хүүхэн Алтансүх гэх ахтай нь хүрч ирэхээсээ өмнө над руу залгаад Б.А-г өнөөдөр битгий сургуульд нь явуулаарай гэж хэлсэн. Тэгээд Ч.Тунамал нь Алтансүх ахтайгаа хүрч ирээд намайг янз бүрээр доромжлоод чи муу алуурчин, чамайг шоронгийн хадаас болгоно гэж хэлсэн. Тэгээд энэ хүүхдийг ахтайгаа ирээд булаагаад авсан. Манай ээж хажуугаас та нар чинь наад хүүхдээ авахдаа хүүхдийн байгууллага болон цагдаа сэргийлэхэд нь хэлээд авч болдоггүй юм уу хэлэхэд та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлээд Б.А-г аваад явсан. Би Б.А-г 6 сартайгаас нь эхлээд өөрийнхөө охинтойгоо асарч хүмүүжүүлсэн. Энэ үед манай талийгаач амьд байсан. Би эхнэртэйгээ хамт ажилладаг байсан. Өдөр манай эхнэр хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь аваачиж өгдөг байсан. Зуны үед манай ээжийнд аваачиж өгдөг байсан. Миний эхнэр миний хажууд байхад би яаж тэгэх юм бэ? Аминагийн хэлж байгаа зүйлсийг Аминагийн хэлж байгаа үгнүүд биш гэж бодож байна. Б.А-г авч явчхаад Налайхад нэг айл руу аваачиж өргүүлсэн байдаг. Тунамал эгчийгээ өнгөрснөөс хойш байнга дарамталж байгаа. Б.А мэдүүлэхдээ би ганцаараа унтдаг гэж мэдүүлээд байгаа. Б.А манай том охинтой унтдаг. Би төрсөн хүүхдийнхээ нүүрэн дээр боожгойгоо гаргачхаад бөгсийг долоох уу?. Би тэр охины өвөр рүү гүйж ороод боовоо боожгой руу хийх юм уу?. Би Б.А-ийн бөгс рүү гараа хийх үү. Би эхнэрийнхээ хажууд яаж ийм үйлдэл гаргах юм бэ?. Би тулгийн гурван чулуу шиг 3 охинтой. Б.А хэзээ ч тустай унтаж байгаагүй. Манай Б.А 106 дугаар цэцэрлэгт хүмүүжсэн. Миний эхнэр амьд сэрүүн байхад охиныг оролдох уу?. Ийм зүйл миний толгой нь дотор бодогдож байгаагүй. Энэ үйлд явдлыг болсноос хойш надад үнэхээр хэцүү байна. Би өөрөө 6 эмэгтэй дүүтэй. Би ээжтэйгээ өнчин зургаан дүүгээ тэжээж өнөөдрийн хүртэл явсан. Миний том охин 2010 онд төрсөн. Би бөгсийг нь яаж долоох юм бэ нохой шувуу байгаа биш.Хэзээ ч тусдаа унтаж байгаагүй.Би эхнэртэйгээ 7 хоногт 3-4 удаа бэлгийн харьцаанд орж байсан.Би үйлдээгүй.Аминагийн ярьж байгаа зүйлийг харахаар хүн зааж өгсөн юм шиг харагдаж байна ...Үнэндээ ганц ч удаа оролдож үзээгүй.Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч С.Аминагийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярцогт нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Түр хамгаалах руу ирсэн. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нэг цэгийн үйлчилгээний төв дээр байгаа. Налайхаас багшаас нь цахимаар хичээлдээ суралцаад явж байгаа. Манайхаас хөөрхөн зүрх гээд төрийн бус байгууллага руу хүсэлт өгчихсөн байгаа. Б.А минь асрамжийн газарт баймаар байна гэх хүсэлт гаргасан байгаа. 11 дүгээр сарын дундуур захирамж нь гарна ...” гэв.

            Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн  “...Манай гэр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Чингэлтэй Жалгын буудал дээр байдаг байсан. Би гэртээ аав Б.Б ээж /талийгаач/ Ганчимэг эгч Уянгаа дүү Энхжин нарын хамт багаасаа амьдардаг байсан. Тэгээд манайх байшинд амьдардаг байсан ба би гэртээ газар ганцаараа унтаад манай ээж, Уянгаа эгч, дүү Энхжин гурав орон дээр унтаад Б.Б аав буйдан дээр унтдаг байсан юм. Намайг 6 настай байхад зуны улирал болсон байхад яг хэзээ гэдэг өдрийг сайн санахгүй байна нэг өдөр ээж, Уянгаа аниа, дүү Энхжин нар орон дээрээ унтаад би орон дотроо ганцаараа шөнө унтаж байхад Б.Б аав миний хажуугаар орж ирж хэвтээд миний ам руу хоолой руу өөрийнхөө боожгойг жоохон хийгээд авсан. Тэгэхэд аав согтуу байсан тул би айгаад аавд юм хэлж чадаагүй. Түүний дараа ээжийг ажилдаа явсан үед өдөр аниа, дүүтэйгээ унтаж байсан чинь Б.Б аав намайг босгоод шавар пийшингийн ард байх гал тогооны өрөөнд оруулаад газар зузаан даавуу дэвссэн тэгээд намайг тэнд хэвтүүлээд миний турсикийг тайлаад өөрийнхөө турсикийг тайлаад миний өөдөөс хажуу тийшээ харж хэвтээд өөрийнхөө боожгойг миний боожгой руу хийсэн. Тэгээд зүгээр хөдлөхгүй байлгаж байгаад больсон. Тэр үед би бас айгаад юм хэлээгүй, тэгсэн аав надад “чи хүнд хэлж болохгүй шүү, хэлэх юм бол зодно шүү” гэж хэлсэн... Тэгээд миний бөгс рүү хуруугаа хийдэг байсан. Б.Б аав байнга архи уудаг. Тэгээд миний боожгой руу боожгойгоо хийхдээ заримдаа согтуу байдаг... Миний ам руу 1 удаа боожгойгоо хийгээд, боожгой руу 2 удаа боожгойгоо хийгээд миний бөгс рүү 1 удаа хуруугаа хийсэн.

... Б.Б  аав боожгойгоо миний ам руу хийсэн. Өшөө өөрийнхөө бөгсийг миний хэлээр долоолгуулсан. Эхлээд Б.Б аав Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны байшинд амьдарч байхад шөнө унтаж байхад миний ам руу боожгойгоо хийж байсан. Анх аав миний ам руу боожгойгоо хийх үед би 6 настай байсан. Зуны улирал байсан, тэр үед наадам болоогүй би сургуульд ороогүй байсан. Тэр зун 9 дүгээр сард би нэгдүгээр ангид орсон. Дараа бас тэр зун гэр байхад өөрийн бөгсийг миний хэлээр долоолгуулсан он сарыг нь санахгүй байна. Дараа өөрийнхөө боожгойг миний боожгой руу хийдэг байсан. Миний амаар бөгсөө долоолгуулснаас хойш 3 хоногийн дараа миний боожгой руу өөрийн боожгойг 1 удаа хийсэн. Миний боожгой руу Б.Б аав өөрийнхөө боожгойг нэг удаа хийхдээ 6 удаа хийсэн. Нэг удаа аав боожгойгоо миний ам руу хийхэд ээж унтаж байсан. Нэг удаа аав миний боожгой руу аав боожгойгоо хийхэд ээж ажилдаа явсан байсан. Намайг хүнд хэлбэл ална шүү гэдэг байсан. Би энэ талаар хэнд ч хэлж байгаагүй. Намайг аав зоддог байсан. Ээж намайг өмөөрдөг байсан. Ээж намайг өмөөрөхөөр аав ээж бид хоёрын аймар зоддог байсан. Би одоо байгаа ээж аавтайгаа баймаар байна...” гэх мэдүүлэг /1хх 37-43,3хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Гэрч Ч.Тунамалын : “...Манай төрсөн эгч Ганчимэгийн /талийгаач/ охин Амина нь манай эгч Сүрэнтэй хамт Налайх дүүрэгт амьдарч байна. Манай төрсөн эгч Ганчимэг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бурхан болж охиныг манайхан өсгөхөөр болоод авсан. Тэгсэн манай эгч Сүрэн надад Аминагийн бэлэг эрхтнээс ногоон өнгөтэй, хурц үнэртэй зүйл гараад байна, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлбэл яасан юм бэ гэж асуусан тухайн үед Амина Налайхад байсан учраас би хотод авчирч байгаад болъё гээд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Налайхаас дүү Аминаг гэртээ авчирсан. Тэгээд би Б.А-ийн бэлэг эрхтнийг үзэхэд нэлээн улайсан, цагаан өнгийн зүйл гарсан байдалтай байсан ба бэлэг эрхтэнд нь нүх шиг зүйл байсан. Тэгэхээр нь сонин санагдаад зургийг нь дарж авсан

...Амина яах гэж Сүрэн эгчид өгсөн учир нь гэвэл өргөж авсан ээж болох Ганчимэг нас барчихсан, Б.Б маш их архи уудаг, мөн тэр хүүхдийн ирээдүйг би бодсон. Эгч Ганчимэг нас барснаар Аминагийн хувьд цусан төрлийн хүн, мөн үр хүүхэдгүй аж амьдрал нь тогтсон  шалтгаанаар би Жаргал эгчид Аминаг өгч явуулсан. Өмнө нь талийгаачаас Жаргал эгч өөрөө Аминаг өргөж авъя гэж гуйж байсан гэж Жаргал эгч өөрөө надад хэлж байсан...Мөн би Б.Б-д хэзээ ч хаана гомдол гаргаж байгаагүй эгч маань нас барсан  хэргийг цагдаа шалгаад прокурор надад гэмт хэрэг үйлдээгүй байна гэж хариу өгсөн. Би ч хариуг нь хүлээн зөвшөөрч ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй, хуулийн дагуу шийдэгдсэн гэж бодож байгаа. Гэтэл Б.Б гэдэг хүн “намайг эгчийг алсан гэж над руу дайрч давшилдаг гэж хүн гүтгээд байгааг маш их гайхаж байна. Б.Б бид хоёрын дунд эгч маань нас барсан хэрэг шалгаж байх явцад нь болон шалгагдсан цагаас хойш ямар ч маргаан үүсээгүй. Б.Б намайг өөрийн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд байгааг гайхаж байна. Би ямар ч гэмгүй хүнийг ийм хүнд гэмт хэрэгт яалаа гэж зориуд гүтгэж ийм муухай зүйл санаж сэдэж явах билээ. Би эгчийг нас барах үед сэтгэл санаа таагүй байх үедээ санасан зүйлээ ил тод нууж хаахгүй өөрийнхөө сэтгэлийг хэлж бухимдлаа  илэрхийлсэн байдаг. Түүнээс ямар нэгэн хуульч хөлсөлж Б.Б-д гомдол гаргаж явсан зүйл байхгүй. Миний сэтгэлээ шууд ил тод илэрхийлж тухай үеийн уур бухимдлаа гаргасан асуудлыг энэ хэрэгтэй холбогдуулж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-58, 3хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Жаргалын: “...Ээжийнх нь ажил явдлаас хэд хоногийн дараа Б.А-г ээжийнх нь төрсөн дүү Тунамал, төрсөн ах Алтансүх нар нь гэртээ хэд хоног байлгана, сургуульд оруулна гээд гэрээс нь авч явсан боловч сургуульд оруулж чадалгүй, манай гэрт 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Аминаг авчирч өгсөн. Би сургуулийг нь хөөцөлдөж, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн 2 дугаар ангид оруулж өгсөн. Манайд 14 хоног болсон энэ хугацаанд өдөр болгон дотоожийг нь өөрөөр нь солиулаад угаалгадаг байсан. Тэгтэл 2019 оны 10 дугаар сарын эхээр 2 хоноод сольсон дотоожных нь дотор талыг нь хартал их бохирдсон өнгөтэй зүйл гарчихсан байхаар нь би А-гийн хувцсыг тайлаад бэлэг эрхтнийг нь хартал их улайлттай, шаргал өнгийн шингэн зүйл үтрээнээс нь гарчихсан байхаар нь А-аас яагаад ийм болчихсон юм бэ хэн ийм болгосон гэж асуухад аав Б.Б орой орондоо орохоор гэрлээ унтраагаад 2 дүү ээжийг унтсаны дараа миний оронд орж ирээд миний боожгой руу хуруугаа хийгээд өөрийнхөө боожгойг хөх гээд миний ам руу боожгойгоо хийгээд боожгойноосоо гарсан зүйлээ миний нүүрэн дээр асгадаг байсан, мөн манай аав Уянгааг буруу зүйл хийсэн байхад над руу уурлаж, намайг байнга зоддог гэж надад хэлэхээр нь би сандарч айгаад шууд ээжийнх нь төрсөн ах Алтансүх, төрсөн дүү Тунамал нар луу ярьж энэ талаар хэлсэн.

...Тунамал, Буянхишиг бид 3 хамт явсан. Тунамал болон Буянхишиг намайг ерөөсөө оролцуулаагүй гарч бай гэж хэлээд гаргаж байгаад комиссын эмч нар охинтой ярилцаад байдаг. Эмч нарын комисс нь охиныг авч ороод ярилцлага хийж, хэвтүүлэн ажиглалт хийж шинжилгээ хийнэ гээд авч үлдсэн. Бид нар ямар нэг тайлбар өгч байгаагүй. Би энэ хэрэгт угаасаа оролцоогүй тэр өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч нь энэ талаар хуулийн байгууллагатай хамтарч ажиллаж байна байх гэж хүлээгээд байж байна. миний хүсэлт гэвэл энэ хэрэг нь үнэн зөвөөр шийдэгдсэн тохиолдолд хүүхдээ үрчилж авна гэсэн хүсэлтээ хуулийн дагуу гаргамаар байна. Өмгөөлөгч Түвшинжаргалаас асуухад энэ хэрэг шийдэгдсэний дараа хүсэлтээ гаргах боломжтой гэхээр нь хүлээгээд бараг 2 жил боллоо... ” гэх мэдүүлэг /1-р хх 61, 3-р хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Нарангэрэлийн: “...Би хэргийн хохирогч юм. Хүүхэд хамгаалах байранд байрлаж байгаад 2019 ооны 11 дүгээр сарын 8-ны өдөр Б.А-тай танилцсан. Энэ өдөр бид хоёр 108-с хамт Үжин төвийн хамгаалах байранд ирж амьдарч байсан Б.А хамгаалах байрнаас 2019 оны 12 дугаар сарын 18-ны үед явсан санагдаж байна. Б.А надад аав ээжийг байхгүй үед надтай унтдаг, миний бөгс мөгс рүү гар хуруугаа хийдэг. Ээждээ хэлбэл ална шүү гэж айлгадаг. Тэгээд гал тогооны өрөөнд ээжийг их зоддог намайг айлгадаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 47 дугаар хуудас/,

Гэрч Ч.Алтансүхийн: “...2019 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна над руу Тунамал яриад “ахаа уулзмаар байна, Б.А-гийн талаар ярих юм байна. Налайх явах хэрэгтэй байна” гэж хэлээд намайг нөхөртэйгөө машинтай ирж аваад бид нар Сүрэнгийн гэрт очсон. Очих замдаа надад хэлэхдээ Сүрэн эгч Аминагийн дотуур хувцсыг солиход боожгойноос нь муухай зүйл гарсан байхаар нь юу болсон талаар асуухад Б.Б Б.А-г оролдоод аманд нь боовоо хийдэг байсан талаар ярьсан байна. Хэдүүлээ очоод уулзаад эмнэлэг авч явж үзүүлье гэсэн. Тэгээд бид нар Сүрэнгийн гэрээс Б.А-г аваад хотод ирээд лавлахаас жаахан хүүхэд үздэг хувийн эмнэлэг асуутал ер нь бол цагдаад хандах ёстой, 108 тусгай дугаарт мэдэгд гэсний дагуу 108 дугаар луу манай дүү Тунамал өөрийнхөө утаснаас ярьж мэдэгдсэн. Удалгүй Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас ярьж байна, юу болсон талаар ирж мэдүүлэг өг гэж дуудаад бид нар очиж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 63 дугаар хуудас/,  

Гэрч Э.Оюунтуяагийн “...Би 37 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар ажилладаг бөгөөд Б.А-ийн ангийн багшаар ажиллаж байсан. Б.А охин 2018 оны 9 дүгээр сарын 01-нд нэгдүгээр ангид элсэн суралцаж, 2 дугаар ангидаа орж суралцаж байгаад 9-10 сарын хооронд алдаг оног хичээлдээ ирдэг болсон. Энэ нь ээж нь нас барсан болов уу гэж би ойлгосон. 2018 оны 9 дүгээр сарын 01-ээс 2019 оны 05 дугаар сарын 31 хүртэл суралцсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №1386 дугаар дүгнэлтэд: “...Б.А нь сэтгэцийн өвчингүй байна. Б.А нь Сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх болон сэтгэцийн эмнэлгийн хяналтад байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна. Б.А нь болсон хэргийн талаар өөрийн насны түвшинд бусдад ойлгуулж, ярих чадвартай байна. Б.А нь үзсэн, харсан, сонссон зүйлээ өөрийн насны түвшинд илэрхийлэн ярих чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хх 107 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №291дугаар дүгнэлтэд:  “...Б.А нь айдсын хариу урвал эмгэгтэй байна. Б.А нь СЭМҮТ-д 2020-03-04-2020-03-13-г хүртэл 48.0 оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн 1358 дугаартай 1 ширхэг өвчний түүх байна. Сэтгэцийн эмнэлгийн байнгын хяналтад байдаг гэх баримт бичиг үгүй байна. Б.А нь нас сэтгэхүйн хувьд болсон үйл баримт болон бусад зүйлийн талаар бусдад ойлгуулж үнэн зөв ярих чадвартай байна. Б.А нь өөрийн гэсэн ухаалаг гар, утас , компьютергүй, фейсбүүк цахим хэрэглэдэггүй бөгөөд сурч буй анги, сургууль, сэтгэхүй нь насны түвшинд байгаа тул бэлгийн харьцаа, түүнтэй холбоотой мэдээлэл авах боломж багатай байна. Б.А-гийн сэтгэхүйн болон биологийн нас нь тохирсон байна. Б.А нь өөрийн харсан, сонссон зүйлээ өөрийн насны түвшинд мэдээлэх чадвартай байна...” гэх мэдүүлэг /1-р хх 114 дүгээр хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 8 дугаар хуудас/,

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ /1-р хх 250 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ы “...Би талийгаач эхнэр болох Ганчимэгийн хамт 2013 онд 8 сартай нялх байхад нь өргөж авч байсан бөгөөд түүнээс хойш өөрийн охин шигээ л хайрлаж өсгөсөн. Манай эхнэр Ганчимэг 2019.08.23-нд нас барсан юм. Ингээд манай эхнэрийг нас барснаас хойш 21 хоног өнгөрөхөөр нь манай талийгаач эхнэрийн дүү болох Тунамал нь манай өргөмөл охин болох Б.А-г хэрүүл хийж байгаад аваад явсан юм. Манай өргөмөл охин Б.А нь талийгаач эхнэр Ганчимэгийн төрсөн эрэгтэй дүүгийнх нь хүүхэд байсан юм. Ингээд өчигдөр намайг гэртээ байж байхад цагдаа нар ирээд гэрээс авч яваад эрүүлжүүлэх байранд хийсэн. Би ямар шалтгаанаар эрүүлжүүлэхэд орж байгаагаа ч мэдээгүй. Ингээд өнөөдөр энэ хэлтэс хэлтэс дээр ирсэн хойноо Тунамал нь намайг өргөж авсан охин болох Б.А-г хүчиндсэн талаар өргөдөл гаргаж өгсөн гэдгийг мэдлээ. Миний хувьд ийм асуудал гаргасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 66-72 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 154/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 133/, оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх 134/, насанд хүрээгүй хохирогч Б.А-гийн үрчилсний бүртгэлийн лавлагаа /1-р хх 150/,  14 фото зураг /2хх 41-44/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, болсон үйл явдлыг боломжит хэлбэрээр цаг хугацааг сэргээн тогтоосон, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны зун 6-7 дугаар сарын үед болон түүнийг нэгдүгээр ангид суралцаж байх үед буюу 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарын хооронд ........................... тоот гэртээ өргөмөл охин болох 7 настай Б.А-г 6 настай байхаас нь хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, “...Чи хүнд хэлж болохгүй шүү, хэлэх юм бол зодно шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, ам руу нь бэлэг эрхтнээ хийх, бөгс рүү хуруугаа хийх, бэлэг эрхтэн рүү нь бэлэг эрхтнээ хийх зэргээр хохирогчийг бага насны эсэргүүцэл үзүүлэх чадваргүй ба бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн насанд хүрээгүй хохирогч Б.А-гийн мэдүүлэг /1хх 37-43, 3хх-ийн 13-15/, гэрч Ч.Тунамалын мэдүүлэг /1хх-ийн 52-58, 3хх-ийн 19-21/, гэрч Б.Жаргалын мэдүүлэг /1-р хх 61, 3-р хх-ийн 28-29/,  насанд хүрээгүй гэрч Б.Нарангэрэлийн мэдүүлэг /1-р хх 47/, гэрч Ч.Алтансүхийн мэдүүлэг /1-р хх 63/, гэрч Э.Оюунтуяагийн мэдүүлэг /3-р хх-ийн 24-25/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №1386 дугаар дүгнэлт /1-р хх 107/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №291дугаар мэдүүлэг /1-р хх 114/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 8/,  хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ /1-р хх 250/, гэрч Б.Арцмөнхийн гэрчээр өгсөн мэдүүлэг ...би Багаа буюу Б.Б-тай 2020 оны 09 дүгээр сарын 20-ны үед буюу анхан шатны шүүхийн магадлал ирсний дараа хамт байж байх үед надад би хүүхдийнхээ бэлэг эрхтэн рүү бол хийж байгаагүй бөгс рүү нь 2 удаа хуруугаа, ам руу нь боовоо л хийж байсан гэж хэлж байсан би тэр үед чи наад асуудлаа өөр хүнд ярьж болохгүй шүү гэж хэлж байсан.../ 3 хх 73-74 хуудас/ зэрэг мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь тухайн хэрэгт хамааралтай, энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж, гэмт хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн мэдүүлгээс бусад нотлох баримтуудыг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Мөн тус хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын зөрчилгүй, насанд хүрээгүй /бага насны/ хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Ч.Алтанцэцэг ...гэм буруутай гэж үзэхгүй байна...гэсэн дүгнэлт гаргасан болно.

Мөн шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Оюунбилэг нар нь “... мөрдөгч, прокурор эргэлзээгүй тогтоож, нотолж чадаагүй, бага насны Аминагаас өөр мэдүүлэг, нотлох баримт байхгүй, бөгс рүү нь гараа хийсэн гэдэгт шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр няцаагддаг, нотолбол зохих байдал нотлогдоогүй, өөр хэн нэгэн үйлдэв үү, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү ...” гэх санал, дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэв.

Учир нь шүүгдэгч Б.Б нь 7 настай өөрийн өргөмөл охин болох Б.А-г бага насны эсэргүүцэл үзүүлэх чадваргүй ба бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүч хэрэглэж болон хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь бага насны хохирогч Б.А-аас анх удаа авсан гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-44-45/ болон хохирогчоор 4 удаа тогтвортой өгсөн мэдүүлгүүд /1-хх-27-29, 37, 38-41, 42-43/, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.А нь нас сэтгэхүйн хувьд болсон үйл баримт болон бусад зүйлийн талаар бусдад ойлгуулж үнэн зөв ярих чадвартай байна. Б.А нь өөрийн гэсэн ухаалаг гар, утас, компьютергүй, фейсбүүк цахим хэрэглэдэггүй бөгөөд сурч буй анги, сургууль, сэтгэхүй нь насны түвшинд байгаа тул бэлгийн харьцаа, түүнтэй холбоотой мэдээлэл авах боломж багатай байна. Б.А-ийн сэтгэхүйн болон биологийн нас нь тохирсон байна. Б.А нь өөрийн харсан, сонссон зүйлээ өөрийн насны түвшинд мэдүүлэх чадвартай байна...” гэх 291 дугаар дүгнэлт /1хх-111-114/, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байр эрүүл мэндийн үйлчилгээний ярилцлагын тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-29-44/  хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, шүүгдэгчийн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, шүүгдэгч Б.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Энэ  хэрэгт  Жаргал, Тунамал нар нь гэрчээр  удаа дараа мэдүүлэг өгсөн байх ба бага насны хохирогч Б.А-ийн  мэдүүлэгтэй илтэд зөрүүгүй байхаас гадна хөндлөнгийн баримтууд болж байх тул шүүгдэгчийн  шүүх хуралдааны явцад гэмт хэрэг үйлдээгүй гэж үгүйсгэх байдлаар мэдүүлсэн нь холбогдох “шүүгдэгчийн  эрх”-д хамаарна, түүний мэдүүлэг нь эх сурвалжгүй, хэрэгт цугларч, судлагдсан зарим нотлох баримтаар үгүйсгэгдэж няцаагдсан, түүнд холбогдох хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэл, нотлох баримт болохгүй, бага насны хохирогч Б.А нь ...Б.Б аавын боожгой... гэж дүрслэн зурсан /1 хх-41 хуудас/, мөн ярилцлагын тэмдэглэл Б.А-ийн зурсан зураг /2 хх 41-44 хуудас/ зэргээс бага насны хохирогч нь болсон үйл явдлыг дүрслэн хэлсэн, цаг хугацааг ойролцоогоор, барагцаалан хэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

Насанд хүрээгүй хохирогч Б.А нь 2012 оны 03 дугаар сарын 13-нд төрсөн, гэмт хэрэг үйлдэгдэн гарахад буюу 2018 оны 6, 7 дугаар сарын үед 6 настай байсан нь  бага насны хүүхэд  байсныг нотлон тогтоож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр бүрдэл төгсдөг гэмт хэрэг байна. Мөн зүйлийн дор хууль тогтоогчийн хийсэн тайлбарт “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч  Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй ба бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярцогт нь “...Нэхэмжлэх зүйлгүй, маш их гомдолтой байна. Цаашид гарах сэтгэл зүйн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй боловч шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Насанд хүрээгүй хохирогч Б.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /бага насны хүүхэд/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хэмжээний дотор буюу 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ы 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 дугаар 25-ны өдрийг хүртэл нийт 369 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй ба бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ы 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 дугаар 25-ны өдрийг хүртэл нийт 369 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Насанд хүрээгүй хохирогч Б.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б-д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ

                                       ШҮҮГЧИД                             Б.МӨНХБАЯР

                                                                                          Л.ГАЛБАДАР