| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01921/И |
| Дугаар | 1875 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 1875
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 101-56 тоотод оршин суух, Бор өндөр овогт Цэндээгийн Янжиндулам /РД:ЧН62072265/-ын нэхэмжлэлтэй,
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Янжиндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Янжиндулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Янжиндулам миний бие 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс ХААУГ-ын 79 тоот томилолтыг үндэслэн Залуучууд САА-д хадлан тэжээлийн мэргэлжилтнээр ажилласан. 1985 онд Залуучууд САА-д мэргэжилтэн, 1987 оноос 2010 он хүртэл Октябрийн районы ХТ Контор, Баянгол дүүргийн ТҮК-д ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр, бусад бичиг баримтанд миний овгийг буруу бичсэнийг залруулж ир гэсэн тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэн эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Янжиндулам нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Янжиндулам нь “1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг буруу бичиснээс болж миний бие тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Хүсэлт гаргагч Бор өндөр овогт Цэндээгийн Янжиндулам /РД:ЧН62072265/ нь 1962 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн болох нь 05/008722 дугаартай төрсний гэрчилгээ болон Монгол улсын иргэний цахим үнэмлэхний хуулбараар тогтоогдож байна /хх-ийн4, 10 тал/.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА