| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01692/И |
| Дугаар | 1875 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 1875
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 15-50 тоотод оршин суух, Соном тайж овогт Лувсаншаравын Жаргалсайхан /РД:ЦЗ55121519/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-41 тоотод оршин суух, Онолт овогт Шийлэгбазарын Болормаа /РД:ЧЗ73102165/-д холбогдох
7,854,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Жаргалсайхан, хариуцагч Ш.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Жаргалсайхан миний бие 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ш.Болормаагийн хүсэлтээр 3,700,000 төгрөгийг 6 сарын хугацаатай хүүгүйгээр зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан наториатаар гэрчлүүлэн мөн өдөр 3,700,000 төгрөгийг наториатын дэргэд бэлнээр өгсөн. Зээлийн гэрээгээр тогтоосон хугацаа өнгөрсөн боловч зээлдэгч нь үндсэн зээлийн 1,000,000 төгрөгийг жилийн дараа шилжүүлэхээр төлж, үлдэгдэл 2,700,000 төгрөгийг гадаадаас хөрөнгө оруулалт орж ирнэ. Хүлээж бай, уурхайн ажил эхлээгүй байна. Худал ярьж, элдэв шалтгаан тоочиж өнөөдрийг хүрч байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,700,000 төгрөг, хүү 1,554,000 төгрөг, алданги 3,600,000 төгрөг нийт 7,854,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Л.Жаргалсайхан нь хариуцагч Ш.Болормаагаас 7,854,000 нэхэмжилснээс 4,354,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 3,500,000 төгрөгийг хариуцагч Ш.Болормаа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Жаргалсайхан нь хариуцагч Ш.Болормаагаас 7,854,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Л.Жаргалсайхан нь хариуцагч Ш.Болормаагаас 7,854,000 нэхэмжилснээс 4,354,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 3,500,000 төгрөгийг хариуцагч Ш.Болормаа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 140,614 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Жаргалсайхан нь хариуцагч Ш.Болормаагаас 7,854,000 нэхэмжилснээс 4,354,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 3,500,000 төгрөгийг хариуцагч Ш.Болормаа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,614 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА