Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 07

 

 

1. Шүүгдэгч Чонос овогт Хөнхөрийн Батбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэнээс бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                                                            

2.  Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар баривчлах ял,

мөн хуулийн  230 дугаар зүйлийн 230.3 дах хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дах хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялд мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар баривчлах ялыг багтааж, Х.Батбаярын биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сар хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар ялтан Х.Батбаярын биечлэн эдлэх 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Х.Батбаярын цагдан хоригдсон 226 /хоёр зуун хорин зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Х.Батбаяраас гэм хорын хохиролд 622.000 /зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 13 дугаар хороо 5 дугаар  байрны 16 тоотод оршин суух хохирогч Г.Тулгад /РД:ЧН86071712/ олгож, хохирогч Х.Оюунчимэг, Э.Удаанжаргал нарт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “бариул 13 см, 2,4 см өргөнтэй, ажлын хэсэг нь 10,1 см урттай, өргөн нь 1,7 см хэмжээтэй, улаан өнгийн, хажуугаараа хар өнгийн  хуванцар бариултай хутга”-ыг /нэг ширхэг/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Батбаяртай холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг  дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Батбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Батбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.