| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01779/И |
| Дугаар | 1880 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 1880
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 19, өөрийн байранд оршин байрлах, “Худалдаа Хөгжлийн Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 хороо, 2 дугаар хороолол, 38 дугаар байр, 62 тоот хаягт оршин суух, Чимэддэлэг бээс овогт Эрдэнэбатын Алтан-Од /РД:УС81033116/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65,966,843 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ, хариуцагч Э.Алтан-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Алтан-Од, Ц.Уянга нар нь тус банктай 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ-RCС2013083024-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г, БГ-RC2013083024-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 65,800,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Э.Алтан-Од, Ц.Уянга нар нь ЗГ-RCС2014083024-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Э.Алтан-Одын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205025368 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 48 дугаар байрны 62 тоот хаягт байрлах 39.0 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Э.Алтан-Од, Ц.Уянга нар нь үндсэн зээл болох 65,800,000 төгрөгөөс 5,519,835.72 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 18,600,455.49 төгрөгөөс 12,922,277.27 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч Э.Алтан-Од, Ц.Уянга нар нь ЗГ-КСС2014083024-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир ЗГ-RСС2014083024-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 9.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэсдлэлтэй болно. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлдэгч дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 60,280,164 төгрөг, хүү 5,663,668 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,511 төгрөг, бусад зардалд 8,500 төгрөг нийт 65,966,843 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Алтан-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65,966,843 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ү-2205025368 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 48-62 тоот орон сууцаар хангуулахад татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч Э.Алтан-Одод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65,966,843 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн 65,966,843 төгрөгийг хариуцагч Э.Алтан-Од нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ү-2205025368 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 48-62 тоот орон сууцаар хангуулахад татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.
Ийнхүү хариуцагч Э.Алтан-Од нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа байдал нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,986 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Алтан-Одоос улсын тэмдэгтийн хураамжид 557,986 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн 65,966,843 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Алтан-Од хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,986 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Алтан-Одоос улсын тэмдэгтийн хураамжид 557,986 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА