Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1885

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж, Тайван-Монгол 206 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн наран 7-164 тоотод оршин суух, Н.Чоймятав,

Хариуцагч: Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн наран 7-164 тоотод оршин суух, С.Наранцэцэг нарт холбогдох

11,370,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн   авч  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Чоймятав, С.Наранцэцэг нар нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ҮЗГ-1511-07 зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 23 дугаар хороо зүүн нарангийн 7 дугаар гудамжны 164 тоот 56 м.кв талбай бүхий хувийн сууц, 394 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж ҮБГ-1511-09 тоот барьцааны гэрээ байгуулсан. ҮУлсын бүртгэлийн Ү-2205048889 дугаартай, 000250743 тоот гэрчилгээ, Г-2205005088 дугаартай 000112192 тоот гэрчилгээний хуулбарыг гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу эргэн төлөх графикын дагуу төлөлтийг хийгээгүйн улмаас манай байгууллага шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Манай байгууллагын зүгээс хариуцагчид мэдэгдэх хуудсыг хэд хэдэн удаа явуулж байсан бөгөөд үр дүнд хүрээгүй. Хариуцагчын уг хайхрамжгүй үйлдэлийн улмаас манай байгууллагад тодорхой хэмжээний хохирол учирсан тул манай хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү хэмээн хүсч байна. Мөн өмгөөлөгч Б.Цолмонгоос хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд тусгаснаар 1,000,000 төгрөгийг үйлчилгээний хөлс төлөхөөр тохиролцож худалдаа хөгжлийн банкны 499,206,066 тоот дансанд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийн урдчилгаа хийсэн тул уг 1,000,000 төгрөгийг нэмхэмжилж буй үнийн дүн дээр нэмж тооцсон болно. Иймд хариуцагч болох Н.Чоймятав, С.Наранцэцэг нараас үндсэн зээлын үлдэгдэл 4,710,000 төгрөг, зээлийн хүү 4,733,860, нэмэгдүүлсэн хүү 926,928 төгрөг өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг нийт 11,370,788 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК хариуцагч Н.Чоймятав, С.Наранцэцэг нараас 11,370,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК нь Н.Чоймятав, С.Наранцэцэг нараас 11,370,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 196,883 төгрөгийн 50 хувь болох 98,441 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 98,441 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК нь хариуцагч Н.Чоймятав, С.Наранцэцэг нараас 11,370,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 98,441 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА