| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02048/И |
| Дугаар | 1892 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 1892
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 64-85 тоотод оршин суух, Агьт овогт Ганболдын Хонгор /РД:УУ91082813/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, “Мон Алтиус” БТДСургуульд холбогдох
16,762,320 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Хонгор нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Хонгор миний бие “Мон Алтиус” дээд сургуультай 2016 оны 11 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4- дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж, ашиглалтанд орсон “Тэнүүн апартмент 3” үйлчилгээтэй 13 давхар, 91 айлын орон сууцны 3 давхарт, 75,10 м.кв 3 өрөө орон сууцыг нэгж м.кв-г 1,800,000 төгрөгөөр тооцон, нийт 135,180,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 10 хувь болох 13,518,000 төгрөгийг “Хаан банкны 512402345 тоот дансанд шилжүүлсэн үлдэгдэл төлбөр 121,662,000 төгрөгийг 8 хувийн зээлээр төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед ипотекийн 8 хувийн зээлийг гүйцэтгэгч тал нь Central tower дахь Голомт банкны салбар, ХХБ-ны салбартай хамтран ажиллаж, зээлийг гаргуулна, харин та нар зээлийн материалаа тус банкинд шалгуулж бэлдэж бай гэсний дагуу шалгуулж, шаардлага хангана гэсэн хариу авсан болно. Ингээд гүйцэтгэгч талд мэдэгдээд зээлийн асуудлыг удаа дараа тавьсан боловч, урьд нь материалаа өгсөн хүмүүсийн мөнгийг эхэлж олгоно, удахгүй материал авна гэсээр байтал зээл олголт зогссон гэсэн хариу өгсөн. Энэ үед 8 хувийн зээл олгож байгаа бусад барилгын компани байсан тул 2017 оны 2 сарын 20-ны өдөр бид менежер н.Батцэцэгт гэрээгээ цуцлах санал тавьсан. Гэтэл гүйцэтгэгч тал энэ 3 өрөө байрыг худалдсаны дараа 10 хувийг суутгаж, үлдэгдэл мөнгийг өгнө, хүн авах гээд байна хүлээж бай гэсээр өнөөдрийг хүрлээ. Бид гэрээнд ийм заалт байхгүй, 8 хувийн зээл бүтэхгүй болсон тул танайх ядаж 10 хувийг суутгаад үлдсэн мөнгийг олгоно уу гэсэн боловч, мөнгө байхгүй гэсээр гэрээ хийснээс хойш 6 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд асуудал хариуцсан захирал н.Ариунболд, н.Түвшинтөгс нартай удаа дараа ярьсан боловч мөнгийг буцааж олгосонгүй, мөн адил хариу өгсөн. Гүйцэтгэгч талтай анх гэрээ хийхдээ, ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсний дагуу, 3 өрөө байр ганц үлдсэн тул 10 хувь төлөөд хадгалуул гэсний дагуу, аргагүйн эрхэнд урьдчилгаагаа төлсөн юм. Бид гэрээ цуцлах саналаа тус гэрээний 2.2-т зааснаар бичгээр мэдэгдсэн боловч мөн л хариу өгөлгүй, сүүлдээ утасны дуудлага, захиа бичихэд ч хариу өгөхгүй, уулзах гээд очихоор эзгүй байх зэргээр чирэгдүүлж, биднийг эдийн засгийн болон цаг хугацааны хувьд маш их хохироож, өөр орон сууц худалдан авах боломжгүй болгосон юм. Иймд гүйцэтгэгч тал нь биднийг 8 хувийн зээлд оруулна гэж итгүүлэн урьдчилгаа төлбөр авсан, мөн гэрээний 2.2, 2.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Урьдчилгаанд төлсөн 13,518,000 төгрөг, зээлийн хүүгийн хохиролд 3,244,320 төгрөг, нийт 16,762,320 төгрөгийг “Мон алтиус” БТДСургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Хонгор шүүхэд гаргасан хүсэлтдээ: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Хонгор хариуцагч “Мон алтиус” БТДСургуулиас 16,762,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Хонгор нь “Мон алтиус” БТДСургуулиас 16,762,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 241,762 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Хонгор нь хариуцагч “Мон алтиус” БТДСургуулиас 16,762,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 241,762 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү захирамжид охигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА