| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01888/И |
| Дугаар | 1915 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 1915
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 20-23 тоотод оршин суудаг, Хурган халбин овогт Сандагсүрэнгийн Туул /РД:ЦА80082461/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 15-36/Б тоотод оршин суух, Хонгор овогт Дагийраазын Туяа /РД:ЧН67012601/-д холбогдох,
1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Туул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Туул би 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д.Туяад 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч одоог хүртэл төлөөгүй алга болсон. Иймд Д.Туяагаас 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Туяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: С.Туулын нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Туул нь хариуцагч Д.Туяагаас 1,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Туулын нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг хариуцагч Д.Туяа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 38,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 19,475 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Туулын нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг хариуцагч Д.Туяа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 19,475 төгрөг, хариуцагч Д.Туяагаас 19,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Туулд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА