| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0202/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/224 |
| Огноо | 2021-09-06 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н,
улсын яллагч Г.Эрдэнэзул,
шүүгдэгч М.М, өмгөөлөгч Р.Б,
шүүгдэгч Б.Г, өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г-г
мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000760198 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, М.М
Монгол Улсын иргэн, Б.Г
Холбогдсон хэргийн талаар;
яллагдагч М.М нь НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтанд багтдаг Дельта-9-тетрагидроканнабинол агууламжтай ургамал бүхий түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн Ундарга 14-03 тоот өөрийн гэртээ хадгалсан, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-1 дүгээр байрны гадаа Ц.Пүрэв-Очирт Б.Гаар дамжуулан худалдсан,
яллагдагч Б.Г нь НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтанд багтдаг Дельта-9-тетрагидроканнабинол агууламжтай ургамал бүхий түүхий эдийг 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, 1 дүгээр сарын 27-ны өдөр, 2 дугаар сарын 08-ны өдрүүдэд Д.Төгөлдөрөөс Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-3-р байрны гаднаас 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-1 дүгээр байрны гадаанаас М.Маас олж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч М.М мэдүүлэхдээ; “...2021 оны 1 дүгээр сард Очироо гэдэг ах чат бичээд “ахдаа жаахан өвс өгчихөөч” гэхээр нь “би зарж мэдэхгүй” гэдгээ хэлсэн, тэгээд өөрт байсан өвсний зургийг дараад явуулсан, “ах нь арыг нь даана” гээд байсан, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ээжтэйгээ хоёулаа амьдардаг тул хэргийг хөнгөвчилж өгнө үү.” гэв.
шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
гэрч Б.Б-н “...Мөнхбаяр данс эзэмшдэггүй байсан бөгөөд үс зассан хүмүүсийнхээ мөнгийг миний Хаан банкны 5023669638 дугаарын дансаар шилжүүлэн авдаг байсан. 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байхад Мөнхбаяр над руу залгаад “дансныхаа дугаарыг өгчих хүнээс мөнгө авах гэсэн юм” гэхээр нь би өөрийн 5023669638 дугаарын дансыг өгтөл 100.000 төгрөг 5094565997 дугаарын данснаас “huns” гэсэн утгатай шилжин орж ирсэн. Мөнхбаяр надад ямар учиртай мөнгө гэдгээ хэлээгүй, би ч асуугаагүй. ...Би 2020 оноос хойш 3-4 удаа мансууруулах төрлийн өвс Мөнхбаярыг татаж байхад нь сонирхож үзэж, Мөнхбаярын татаж байсан өвсийг нь татан хэрэглэж байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-67-68, 72/,
гэрч Ц.П-н “...2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Төгөлдөрөөс “мансууруулах өвс байна уу” гэж асуухад “байхгүй, Мөнхбаяр гэх залууд байгаа” гээд Мөнхбаярын фэйсбүүк хаягийг өгч байсан, тэгээд би Мөнхбаярын фэйсбүүк хаягаар өөрийн тухайн үед ашиглаж байсан “ideal man” нэртэй фэйсбүүк хаягаараа харьцаж мансууруулах өвс худалдан авахаар болоод дүү Галсанбаярыг Мөнхбаяр луу явуулан 100.000 төгрөгөөр худалдан авч, Галсанбаяр над руу унаанд хийж өгч явуулсан. ...Галсанбаяртай ах дүүгийн харилцаатай, Мөнхбаярыг бол таньдаггүй байсан, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр мансууруулах өвс худалдан авахдаа л мэддэг болсон, энэ өдрөөс хойш Мөнхбаяртай харилцаагүй. Би тухайн үед 100.000 төгрөгийг өөрийн эхнэр У.Сарангуагийн Хаан банкны 5634171118 дугаарын данснаас Галсанбаярын 5094565997 дугаарын данс руу шилжүүлж Галсанбаяр нь цааш Мөнхбаярт өгсөн. Надад дөрвөн удаа ирсэн мансууруулах өвснүүдийн хэмжээ нь гарын атга шиг хэмжээтэй, цаасан дотор скочоор боосон байдаг байсан. ...Би мансууруулах төрлийн ургамал хэрэглээд хоёр жил гаруй болж байгаа болохоор намайг Төгөлдөр хэрэглэдэг гэдгийг мэдээд, өөрөө анх надад “...мөнгөний хэрэг гараад байна надаас мансууруулах өвс худалдан авах уу” гэж санал тавьсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-74-75/,
М.М-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Очироо ахын фэйсбүүк хуудсаар харилцаж байгаад өөрт байсан жаахан мансууруулах ургамлаа үсний машины хайрцганд баглаж боогоод 1-1 дүгээр байрны урд талын зогсоол дээр саарал өнгийн машинтай, бор царайтай залууд өгөөд найз Бат-Ирээдүйгийн дансаар 100.000 төгрөг авсан. 2019 оны 7, 8 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрээс түүж өөртөө хадгалсан юм. Би 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш хэрэглээгүй. ...Мансууруулах ургамал гэж Галсанбаяр мэдэж байсан. ...хувийн хэрэгцээнд мөнгөний хэрэг гараад байсан болохоор Пүрэв-Очир ахад өөрт байсан өвсөө 100.000 төгрөгөөр зарсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-157, 160, 169/,
Б.Г-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 2 дугаар сар гараад Пүрэв-Очир буюу Очироо ах фэйсбүүкийн мессенжэрээр надтай холбогдон “Төгөлдөр /нүүрэндээ шивээстэй ах/-өөс цайны ханд очоод авчих” гэхээр нь би Төгөлдөртэй гар утсаар ярьж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар сургуулийн урд талд уулзаж скочоор ороосон боодолтой хөнгөн жинтэй, iphone гар утасны хайрцаг шиг хэмжээтэй зүйлийг надад өгсөн, бид хоёр миний 0744УНТ улсын дугаартай эспасио /Spacio/ маркийн тээврийн хэрэгсэлд сууж “Пирамид” төвийн банкны АТМ орж Очироо ахаас шилжиж ирсэн 100.000 төгрөгийг авч Төгөлдөрт өгч бид хоёр цааш тамхины бөөний худалдааны дэлгүүр орсон, эргээд Төгөлдөр ахын 5-3 дугаар байрны гадаа зогсоол дээр ирэхэд Төгөлдөр ах надад шүдэнзний хайрцаг шиг хэмжээтэй уут байл уу, цаас байл уу ямар ч байсан юманд ороосон өвс өгч “хоёулаа пиво уух уу, наад өвсөө хэрэглэж үзсэн үү, мэдэх үү” гэхээр нь би “мэдэхгүй шүү дээ” гэсэн чинь “амны тамхи шиг л хэрэглэнэ” гээд машинаас буусан. Тэгээд би Төгөлдөр ахыг машинаас буусны дараа машин дотроо ганцаараа байж байхдаа хэрэглээний амны тамхины урд талд байдаг хэсгийг нь гаргаж асган Төгөлдөр ахаас өгсөн өвсийг тамхиныхаа урд хэсэгт хийж машинаа хөдөлгөж Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэсвгэрт байрлах “Ар булаг” гэх газар луу салдаг шороон зам дээр явж байхдаа өвстэй тамхиа галаар асаан дөрвөөс таван удаа сорж татахад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, машин муухай үнэртэй болох гээд байхаар нь дуустал нь таталгүй цонхоороо хаясан. ...Мөнхбаяраас нэг удаа, Төгөлдөрөөс гурван удаа цайны хандыг очиж авсан. ...би өөрийн машин дотроо Төгөлдөрөөс авсан зүйлээ хэрэглэж үзэхэд муухай үнэртэй, гашуун байсан, дахин хэрэглэмээр санагдаагүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-193-194, 199/,
Орхон аймаг Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Эрүүгийн мөрдөгч Ч.М-н гар утсаар гаргасан “...Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг 5-3-56 тоотод Даланбуу овогтой Төгөлдөр, Энхтуяа овогтой Баттуяа нар нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал бэлтгэн хадгалсан, бусдад зарсан байж болзошгүй.” гэсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-7/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг 5-3-56 тоот хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-10-20/,
Д.Т-н гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-21-36/,
Б.Г-ын Хаан банкны 5094565997 тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-39-47/, дансны хуулга /1-р хх-41-47/,
М.М-ын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-49-52/,
Д.Т-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-53-56/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-59-60/,
2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1227 дугаартай “....Шинжилгээнд ирүүлсэн 3 хэсэг ургамал мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ. ...ургамал мэт зүйлс тус бүрд Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.” гэсэн дүгнэлт /1-р хх 91-92/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-93-94/,
Д.Т-т мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-98-99/,
2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1226 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Д.Төгөлдөр ФА95050139 2021.2.10” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. 3.Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт /1-р хх 102-103/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-104/,
Б.Г-т мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 107-108/,
2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1225 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г ФА99100134 2021.2.10” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. 3.Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт /1-р хх 112-113/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-114/,
М.Мт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл /1-р хх-127/,
2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1940 дугаартай “...1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ. “М.М ФБ99061011 2021.3.17” гэж хаягласан шээсний дээжнээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт /1-р хх-128-129/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-130/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай “...1.Магадлуулагч М.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан. Түүнд төрөлхийн болон олдмол ямар нэг сэтгэцийн өвчин байхгүй. 2.Магадлуулагч М.М нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай. 3.Магадлуулагч М.М нь шинжилгээ хийх үед сэтгэцийн хувьд эрүүл байна. Мөн шинжилгээ хийх үед өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авах мөн хэрэг хариуцах чадвартай байна. 4.Магадлуулагч М.М нь Сэтгэцийн хувьд эрүүл тул эмчилгээ шаардлагагүй. 5.Магадлуулагч М.М нь болсон үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 6.Магадлуулагч нь төрлийн эм, мансууруулах бодист хамааралгүй. 7.Мансуурлын шинж тэмдэг илрээгүй.” гэсэн дүгнэлт /1-р хх-137/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “...1.Магадлуулагч Б.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл. 2.Магадлуулагч Б.Г нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож, удирдан жолоодох чадвартай. 3.Магадлуулагч Б.Г нь сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн хийж буй үйлдийг ойлгож удирдан жолоодох чадвартай тул хэрэг хариуцах чадвартай. 4.Магадлуулагч Б.Г нь сэтгэцийн хувьд эрүүл одоогоор түүнд донтолтын шинж илрэхгүй байгаа тул албадан эмчилгээ шаардлагагүй. 5.Магадлуулагч Б.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 6.Магадлуулагч Б.Гт хамаарлын болон донтолтын шинж илрэхгүй. 7.Магадлуулагч Б.Г нь үзлэгийн явцад мансуурлын шинжгүй байна.” гэсэн дүгнэлт /1-р хх-146-147/,
Б.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р-хх-204/, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баийн даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт/1-р хх216/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-хх-218/,
М.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-226/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-229/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх 231-233/
Ц.Пүрэв-Очирт холбогдох эрүүгийн 2102000960077 хэргээс хуулбарласан баримтууд /2-р хх-56-92/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамж зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;
Шүүгдэгч М.М нь НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтанд багтдаг Дельта-9-тетрагидроканнабинол агууламжтай ургамал бүхий түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн Ундарга 14-03 тоот өөрийн гэртээ хадгалсан, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-1 дүгээр байрны гадаа Ц.Пүрэв-Очирт Б.Гаар дамжуулан худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн;
шүүгдэгч М.М-ын “...2021 оны 1 дүгээр сард Очироо гэдэг ах чат бичээд “ахдаа жаахан өвс өгчихөөч” гэхээр нь...өөрт байсан өвсний зургийг дараад явуулсан, ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлгээр,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
гэрч Б.Б-н “...би өөрийн 5023669638 дугаарын дансыг өгтөл 100.000 төгрөг 5094565997 дугаарын данснаас “huns” гэсэн утгатай шилжин орж ирсэн.” гэх,
гэрч Ц.П-н “...би Мөнхбаярын фэйсбүүк хаягаар өөрийн тухайн үед ашиглаж байсан “ideal man” нэртэй фэйсбүүк хаягаараа харьцаж Мөнхбаяраас мансууруулах өвс худалдан авахаар болоод дүү Галсанбаярыг Мөнхбаяр луу явуулан 100.000 төгрөгөөр худалдан авч Галсанбаяр над руу унаанд хийж өгч явуулсан. ...100.000 төгрөгийг өөрийн эхнэр У.Сарангуагийн Хаан банкны 5634171118 дугаарын данснаас Галсанбаярын 5094565997 дугаарын данс руу шилжүүлж Галсанбаяр нь цааш Мөнхбаярт өгсөн. Надад дөрвөн удаа ирсэн мансууруулах өвснүүдийн хэмжээ нь гарын атга шиг хэмжээтэй, цаасан дотор скочоор боосон байдаг байсан.” гэх,
М.М-ын “...2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр...өөрт байсан жаахан мансууруулах ургамлаа үсний машины хайрцганд баглаж боогоод 1-1 дүгээр байрны урд талын зогсоол дээр саарал өнгийн машинтай, бор царайтай залууд өгөөд найз Бат-Ирээдүйгийн дансаар 100.000 төгрөг авсан. 2019 оны 7, 8 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрээс түүж өөртөө хадгалсан юм. ...мөнгөний хэрэг гараад байсан болохоор Пүрэв-Очир ахад өөрт байсан өвсөө 100.000 төгрөгөөр зарсан.” гэх,
Б.Г-ын “...Би 2021 оны 2 дугаар сар гараад...Мөнхбаяраас нэг удаа, Төгөлдөрөөс гурван удаа цайны хандыг очиж авсан.” гэх мэдүүлгүүдээр болон,
М.М-ын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, М.М мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1227 дугаартай дүгнэлт, 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1940 дугаартай дүгнэлтүүдээр,
шүүгдэгч Б.Г нь НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтанд багтдаг Дельта-9-тетрагидроканнабинол агууламжтай ургамал бүхий түүхий эдийг 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, 1 дүгээр сарын 27-ны өдөр, 2 дугаар сарын 08-ны өдрүүдэд Д.Төгөлдөрөөс Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-3-р байрны гаднаас 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-1 дүгээр байрны гадаанаас М.Маас олж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
гэрч Ц.Пүрэв-Очирын “...Мөнхбаяраас мансууруулах өвс худалдан авахаар болоод дүү Галсанбаярыг Мөнхбаяр луу явуулан 100.000 төгрөгөөр худалдан авч, Галсанбаяр над руу унаанд хийж өгч явуулсан. ...эхнэр У.Сарангуагийн Хаан банкны 5634171118 дугаарын данснаас Галсанбаярын 5094565997 дугаарын данс руу шилжүүлж Галсанбаяр нь цааш Мөнхбаярт өгсөн. Надад дөрвөн удаа ирсэн мансууруулах өвснүүдийн хэмжээ нь гарын атга шиг хэмжээтэй, цаасан дотор скочоор боосон байдаг байсан.” гэх,
М.М-ын “...мансууруулах ургамал гэж Галсанбаяр мэдэж байсан.” гэх,
Б.Г-ын “...Мөнхбаяраас нэг удаа, Төгөлдөрөөс гурван удаа цайны хандыг очиж авсан.” гэх мэдүүлгүүдээр болон,
Б.Г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1225 дугаартай дүгнэлт, зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.М, Б.Г нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэргийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, 1 дүгээр сарын 27-ны өдөр, 2 дугаар сарын 08-ны өдрүүдэд Д.Төгөлдөрөөс Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-3-р байрны гаднаас 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-1 дүгээр байрны гадаанаас М.Маас олж авсан,
шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, худалдсан” гэмт хэргийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн Ундарга 14-03 тоот өөрийн гэртээ хадгалсан, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-1 дүгээр байрны гадаа Ц.Пүрэв-Очирт Б.Гаар дамжуулан худалдсан буюу Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэдэнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Хохирол төлбөрийн тухайд;
Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Харин шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
Шүүх шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, худалдсан” гэмт хэргийг,
шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч М.М, Б.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах,
шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 4 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,
өмгөөлөгч Р.Бямбажаваас “...шүүгдэгч М.М хэдийгээр 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 26 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон боловч шүүгдэгчийн хувьд төрийн өршөөлийг биеэр эдэлж чадаагүй, мөн түүний ар гэрийн амьдрал ахуйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү.” гэсэн,
өмгөөлөгч Ц.Энхтуяагаас “...шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч М.М нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт 1 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,
шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
зорчих эрх хязгаарлах ял болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Харин шүүгдэгч М.М нь урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,
тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд шүүхээс оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 26 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэжээ.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болох зохицуулалтыг тусгасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан бөгөөд энэ заалтын дагуу шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд шүүхээс оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 26 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэснийг энэ хэрэгт нэгтгэн шийдвэрлээгүй болно.
Шүүгдэгч М.М-ын энэ хэрэгт 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 75 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн газрын үзлэг бүхий 2ш сидиг хэрэгт хавсарган үлдээж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн шуудайтай 305гр, жижиг гялгар ууттай 125гр, том гялгар ууттай 485гр буюу 3 хэсэг 915гр ногоон өнгийн ургамал мэт зүйлийг яллагдагч Д.Төгөлдөрт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаагаар хадгалуулахаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, худалдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч М.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Б.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн газрын үзлэг бүхий 2ш сидиг хэрэгт хавсарган үлдээн,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн шуудайтай 305гр, жижиг гялгар ууттай 125гр, том гялгар ууттай 485гр буюу 3 хэсэг 915гр ногоон өнгийн ургамал мэт зүйлийг яллагдагч Д.Т-т холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаанд хадгалуулахаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлсүгэй.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ