Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/72

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2021         09          08                                          2021/ШЦТ/72

       

       *******ОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС

 

                        

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Наранжаргал

 Улсын яллагч                                               О.Нүрмаа

 Шүүгдэгч                                                 ******* нар оролцов.

 

*******онгол улсын иргэн, .оны .дугаар сарын .-ний өдөр .хотод төрсөн, .настай, ., . боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ., . хамт .дүүргийн .дугаар хороо, .дүгээр гудамжны .тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн ******* ******* /РД: /.

*******рокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дугаар сарын .-ны орой .цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн .дугаар хороо, .хэсгийн .дүгээр гудамжны .тоотод орших гэртээ өөрийн дагавар охин А.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар А.******* “манай гэрээс зайлаарай” гэсэн үгэнд дургүйцэж, ширээн дээр байсан лааны төмөр тавиураар түүний баруун хөмсгөн тус газарт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний дотор хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “....оны .дугаар сарын .-ны өдөр архи ууж ирээд эхнэртэйгээ маргаж байгаад дагавар охин ******* маргалдаад ширээн дээр байсан лааны тавиурыг аваад шидсэн чинь хөмсгийг нь оносон. *******эм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.... оны .дугаар сарын .-ны өдөр .цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 4 дүгээр гудамжны 14 тоотод гэртээ ээж *******, ******* нар нь хоорондоо маргалдаад байхаар нь би “та агсам тавиад хүн амраасангүй ээжийн даралт ихсэх гээд байна” гэж хэлэхэд ******* намайг хэл амаар доромжилсон. Би ******* “манай гэрээс зайлаарай” гэж хэлтэл ширээн дээр байсан лааны төмөр тавиураар миний баруун хөмсөг рүү нэг удаа цохиод, дахиад цохих гээд байхаар нь гараад зугтаачихсан. Би хөмсгөндөө 3 оёдол тавиулсан. *******омдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/

*******өрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...******* согтуу орж ирээд “гэр оронгүй гуйлагчин” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь “чи гадаа унт, гар” гэсэн чинь “гарахгүй” гээд хэрүүл хийгээд байсан чинь манай охин А.******* “дандаа та ингэж агсам согтуу тавьдаг, яв” гэж хэлсэн чинь ******* ширээн дээр байсан төмөр лааны тавиурыг барьж аваад, охин А.******* толгой тус газар луу нь нэг удаа цохиход манай охины нүүр нь цус болоод гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 215 дугаартай дүгнэлтэд: “А.******* биед баруун хөмсөгний дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 32-33/,

              Яаралтай тусламжийн хуудсаар “...А.******* баруун хөмсөг ил шархтай. Лааны сууриар цохиулсан...” гэжээ. /хх-ийн 30-31/

              Хохирогч А.******* нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* дүүргийн .дугаар хороо, .дүгээр гудамжны .тоот урд зүгрүү харсан блокоор хийсэн хашаатай ногоон өнгийн төмөр хаалгатай байв. ...Орны урд талд 20 см урттай шаргал өнгийн металл лааны тавиур байх бөгөөд түүний хажууд шалан дээр дуссан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийг тэмдэглэж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор “дээд талаараа 6 см диаметртэй, доод талаараа 13 см диаметртэй, 20.5 см өндөртэй, голдоо ногоон өнгийн хуванцар оруулгатай, шар өнгийн металл лааны суурийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ. /хх-ийн 12/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ.  /хх-н 54/,

Шүүгдэгчийн согтуурлын зэрэг шалгасан “******* согтуурлын зэрэг 1.55 хувьтай” гэсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65/

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын *******НБ*******-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 73/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.*******эм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогч А.******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       95/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

*******рокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь согтуугаар .оны .дугаар сарын .-ны орой .цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн .дугаар хороо, .дүгээр гудамжны .тоотод байрлах гэртээ дагавар охин А.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа ширээн дээр байсан лааны төмөр тавиураар түүний баруун хөмсгөн тус газарт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний дотор хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...архи ууж ирээд эхнэртэйгээ маргаж байгаад дагавар охин ******* маргалдаад ширээн дээр байсан лааны тавиурыг аваад шидсэн чинь хөмсгийг нь оносон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч А.******* “...******* намайг хэл амаар доромжлоод байхаар нь “манай гэрээс зайлаарай” гэж хэлтэл ширээн дээр байсан лааны төмөр тавиураар миний баруун хөмсөг рүү нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, гэрч ******* “...******* согтуу орж ирээд охинтой хэрэлдэж байгаад ширээн дээр байсан төмөр лааны тавиураар охины толгой руу нэг удаа цохиход манай охины нүүр нь цус болоод гараад зугтаасан” /хх-ийн 23/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед баруун хөмсөгний дотор хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/, яаралтай тусламжийн хуудас, хохирогчийн нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгчийн согтуурлыг шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал” нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдэл нь *******онгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч ******* нь хохирогч А.******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул *******рокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч А.******* баруун хөмсөгний дотор хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч А.******* нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-ийн 21, 77, 97/ Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах саналтай байна. *******өн эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн лааны суурийг устгуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

******* нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл ., . хамт амьдардаг, . байдаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 79-82/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд ******* 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дээд талаараа 6 см диаметртэй, доод талаараа 13 см диаметртэй, 20.5 см өндөртэй, голдоо ногоон өнгийн хуванцар оруулгатай, шар өнгийн металл лааны суурийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТО*******ТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* ******* 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дээд талаараа 6 см диаметртэй, доод талаараа 13 см диаметртэй, 20.5 см өндөртэй, голдоо ногоон өнгийн хуванцар оруулгатай, шар өнгийн металл лааны суурийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч А.*******ягмарсүрэнд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАР*******АЛА*******Ч,  ЕРӨНХИЙ ШҮҮ*******Ч                                       Б.БАЙ*******АЛ*******АА